Сурвалжилга, Нийтлэл

2020 онд “EGUUR.MN” сайтын бүтээсэн ХАМГИЙН ОНЦЛОХ контентууд

Адал явдлаар баялаг, онцгой 2020 он улирч өнгөрөхөд хоёрхон хоног үлджээ. Eguur.mn сайтын редакц 2020 онд улс төр, урлаг соёл, нийгэм тэргүүтэй сегмэнтүүдэд тойм анализ, ярилцлага, сурвалжилгуудаар баялаг ажилласан.

Эдгээрээс тодорхой нөлөөлөл үзүүлсэн, бодит үр дүн авчирсан, массыг “хөдөлгөсөн”, олон нийтэд таашаагдсан, агуулга зорилгоороо хэрсүү уншигчид руу чиглэсэн хэмээн тодорхойлж болох контентуудыг онцлон танилцуулж байна.


НЭГ: ЭГҮҮР-ИЙН СЭДЭВНЭРИЙН КОНТЕНТЫН ХҮРЭЭНД

Редакцын бүх сэтгүүлч, гэрэл зурагчин нэгдэж ажилладаг “Эгүүр-ийн сэдэв” контентын хоёр дугаарыг онцолж байна.

“Ч.Улааны алагчлал буюу ноолуурыг Сүхбаатарт 105.000-д, Увс, Баян-Өлгийд 75.000-д хүргэх төлөвлөгөө”

No description available.

УИХ-ын сонгуулийн өмнө ХХАХҮ-ийн сайд асан Ч.Улаан ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй хэмээн мэдэгдэж, малчдын дунд өндөр хүлээлт үүсгэж, асуултын тэмдэг тавьсан. Яг начир дээрээ УИХ-д өрсөлдөхөөр зэхэж байсан тойрогоо илүүд үзсэн байв. Тиймээс бид “Ч.Улааны алагчлал буюу ноолуурыг Сүхбаатарт 105.000-д, Увс, Баян-Өлгийд 75.000-д хүргэх төлөвлөгөө” контентын хүрээнд уг асуудлыг олон талт хэлбэрээр сурвалжилж, бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжих ньюанстай байгааг илчилснээр томоохон нийгмийн хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Ингэснээр МАН-ын зүгээс Ч.Улааныг УИХ-д нэр дэвшүүлэх эрхээс нь түдгэлзүүлсэн юм.

Гадаадад гацсан иргэдээ гачлангүй татахыг хүлээсэн 10.600 ЗҮРХ

Удаах нь хилээ хаасан цар тахлын үед гадаадад гацсан иргэдийн асуудлаар хийгдэв. Тус контентоор эх орон руугаа тэмүүлсэн олон мянган иргэдээ тусгай үүргийн нислэгээр татаж авах боломж манай Засгийн газарт бий юу, албаны хүмүүсийн уг асуудлаарх үг, үйлдэл хаана, хэрхэн зөрөв, байдал энэ чигээр үргэлжилбэл хилийн чанадад гацсан иргэдийг ямар нөхцөл хүлээж буй, бусад улсууд энэ брэхшээлийг хэрхэн даван гарав гэхчлэн олон өнцгүүдийг онцолсон.

Мөн "Facebook Journalism Project”-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн “Splice Media” төсөлд дэлхийн 17 орны хэвлэл мэдээллийн 56 байгууллагаас “Eguur.mn” сайт шилдэг тавт багтаж, Фэйсбүүк компани албан сайтдаа манай хоёр нийтлэлийг онцолсны нэг нь болсон юм.

Энд дарж уншина уу.


ХОЁР: ЭГЭЛ БУС АМЬДРАЛКОНТЕНТЫН ХҮРЭЭНД

“Эгэл бус амьдрал” цуврал контентоор эгэл ардын дундах эгэл бус амьдралыг дүрчлэн бичдэг.

Ослоор дөрвөн амь нь тэнгэрт дэвшиж, үлдсэн гурван зүрхээ аврахаар тэмцэж буй ГЭР БҮЛ

2020 онд зам тээврийн ноцтой ослууд цөөнгүй болсны дотор Цагаан даваан осол хамгийн сэтгэл сэртхийлгэм нь байв. Шатахуун ачиж явсан машины тормоз ажиллахаа больж, түлш асгарснаар араас нь даваа өөд өгсөн ирсэн хэд хэдэн автомашин зэрэг дэлбэрсэн юм. Уг ослоор Ж.Банзрагчийн гэр бүл таван гишүүнээ алдсан билээ. Контент нийтлэгдээд удаагүй байхад БНСУ-д эмчлүүлж байсан дунд охин нь мөн өөд болсон харамсалтай мэдээг бид дуулсан.

Ослоос үүдсэн эгэл бус хувь тавиланг бичиглэснээр Монголын ард түмэн сайхан сэтгэлийн үзүүрээр нэгдэж, 200 гаруй сая төгрөгийг гэргий О.Цэнгэлд хандив болгон өгсөн. Өдгөө тэрбээр хамгийн бага хүүгийн хамтаар БНСУ-д эмчлүүлж байна...

Энд дарж уншина уу.

Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж буй ээж.

Энэ цувралаар хоёр ч хорт хавдрыг ялж, гурав дахьтайгаа тэмцэж буй ээж Б.Мөнхтуяагийн амьдралыг бичиглэсэн. Контент нийтлэгдсэний дараа бүсгүйн эмчилгээний зардалд 200 орчим сая төгрөг цуглаж, "Шидэт хуудас” номын борлуулалт нь нэмэгдсэн билээ.

Харамсалтайгаар Б.Мөнхтуяа бүсгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч эрэмгий хатуужил, үлдэх үрсийнхээ төлөө цохилж байсан зүрх нь дурсагдсаар байна...

Энд дарж уншина уу.


ГУРАВ: БАРИМТ ЦУВРАЛ КОНТЕНТЫН ХҮРЭЭНД

Сайтын редакциас бэлтгэдэг “БАРИМТ” цувралын хүрээнд дараах эрэн сурвалжлах контентуудыг онцолж байна.

Д.Батбаяр 32 тэрбумыг ЗАЛИЛАХДАА Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Батболд, Н.Алтанхуяг нарын гарын үсгийг ХУУРАМЧААР ЗУРЖЭЭ

УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр нар нь БНХАУ-ын “Евроази интернэшнл инвестмент групп” -ээс залилан мэхлэх замаар 32.7 тэрбум төгрөг авсан баримт.

Ингэхдээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан С.Батболд, Тэргүүн шадар сайд асан Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, Монголбанкны Ерөнхийлөгч асан Л.Пүрэвдорж нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн албан бичиг, батламжуудыг ашиглахдаа урд хөршийн компанид Монголын газрын зургийн нэгээхэн хэсгийг илгээн “Засаглан захир, казино, банк байгуул, 80 жил үнэгүй ашигла, өвлүүл” хэмээсэн байдаг нь ихээхэн анхаарал татдаг...

Энд дарж уншина уу.

Дэд сайд Б.Батцэцэг 41 тендерт ялж, ГУРВАН КОМПАНИАРАА ДАМЖУУЛАН төрөөс 3.2 тэрбум төгрөг авчээ

Гадаад харилцааны яамны Дэд сайд асан, “Мөнхийн үсэг” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Батцэцэгийн тендерийн түүх. Мэдээллийг нээлттэй мэдээллийн санд түшиглэн цуглуулсан бөгөөд түүний гурван компаниараа 41 тендер авч, 3.2 тэрбум төгрөг төрөөс “зулгаасан” нь энгийн ААН эрхлэгчдийн боломжийг булаагч төрд нөлөөтэй эрхмүүдийн нэг жишээ байв.

Уг баримтыг нийтлэгдэх үеэр Б.Батцэцэг гадаад улсад Элчин сайдаар томилогдоно хэмээн яригдаж байснаа больж УИХ-ын сонгуульд өрсөлдсөн юм. Манай редакц хэрсүү уншигчдыг сонголтоо зөв, алсын хараатай хийхэд нь дэмжлэг болох үүднээс цөөнгүй контент бэлтгэсний нэг нь энэ болсон юм.

Энд дарж уншина уу.

Ж.Мөнхбатын ХҮРГЭН АХ Д.Буянтогтохын хөрөнгө оруулагчдыг 70 сая ам.доллараар хохироосон түүх

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хүргэн ах Д.Буянтогтохын тэргүүлдэг “Засагчандмань Майнз” компанийн 2013-2018 оны хооронд манай нэр бүхий арилжааны банк, “Нобль ресурс”, Хонконгийн  “GRF” тэргүүтнээс нийтдээ 55 сая ам.долларын хөрөнгө босгоод улс төрийн хамгаалалт, лоббин дор хөрөнгө оруулагчдаа эргээд хулхидан оргон зайлсан баримт. Д.Буянтогтохыг олон улсын интерполын сүлжээгээр эрэн сурвалжилж буй.

Хамгийн их хохирол амссан “GRF” сан гэхэд Английн Ерөнхий сайд  Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсон нарын лидерүүдээр удирдуулдаг. Энэ хүрээнд бид Макс Жонсонтой цахимаар холбогдон ярилцаж байв.

Энд дарж уншина уу.


ДӨРӨВ: ТОЙМ, АНАЛИЗУУД

Редакц хэрсүү уншигчдыг төлөвшүүлэх сэтгүүл зүйн үүрэг, хариуцлагын хүрээнд давтамжтай хүргэдэг улс төрийн тойм, анализуудаас дараах контентуудыг онцолж болно.

Х.Баттулга ба Ц.Элбэгдорж: Халширч, жийрхмээр хүч бүрдүүлж, “АНД ГАРАГСАД”

...Гэвч тэр ердөө нэг жил, найман сарын дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын халаасанд ороод буй АН дахь гишүүнчлэлээ сэргээв. Ингэж тэр Ерөнхийлөгч байж болохгүй хүнээ Ерөнхийлөгч болгохын төлөө ажиллана гэдгээ зарлалаа. Тэдний нэгдлээс юу харж, ямар дүгнэлт хийж болох вэ...

Энд дарж уншина уу.

У.Хүрэлсүх ба М.Энхболд: Тэрсэгч, бясалгагч хоёроос ХИНШҮҮ ҮНЭРТЭХГҮЙ, ХЭРҮҮЛ ҮҮСЭХГҮЙ ч…

... У.Хүрэлсүх, М.Энхболд нарын нэгдэл хэн хэнд нь асар өндөр ашигтай байж чадах уу. Нэг нь унавал нөгөө нь хэрхэн аашлах уу гэдэг бас л сонин асуудал. У.Хүрэлсүх ч, М.Энхболд ч хаан заан шиг авирлаж, засаглаж явсан, яваа түүхээсээ холдохыг хүсэхгүй. Улстөрд мөнхийн дайсан, найз байдаггүйн үлгэрээр тэд гар барих нь тодорхой болжээ...

Энд дарж уншина уу.

ХӨШИГНИЙ АРД: Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар Л.Оюун-Эрдэнийг “жийж”, Д.Эрдэнэбилэгтэй хэлэлцээ хийх тохироо

...Ерөнхий сайд шинэ ажлын хэсэг байгуулах захирамжаараа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалж байсан хоёр ч ажлын хэсгийг давхар татан буулгасан аж. Яагаад ийм үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлаар дуугарч ирсэн Л.Оюун-Эрдэнийг тоглоомоос гаргав. Уг асуудлаар хоолойгоо сөөтөл ярьж ирсэн Ц.Нямдорж яагаад нам болов зэрэг асуултууд эндээс хөндөгдөж буй...

Энд дарж уншина уу.


ТАВ: НИЙГЭМ, УРЛАГ СОЁЛЫН ХҮРЭЭН ДЭХ ЯРИЛЦЛАГУУД

2020 он нийгэм, урлаг соёлын сегментэд баялаг үйл явдалтай өрнөлөө. Энэ хүрээнд олон нийтэд таашаагдсан зарим ярилцлагуудаас онцолбол:

Т.Идэрхангай: Луут хотыг илрүүлсэн нь түүхэн нээлт боллоо гэж дэлхий даяар шуугиж байна

Монголын анхны төрт улс Хүннү гүрний нийслэл Луут хот буюу Лун-Чен хотын туурийг илрүүлсэн явдал яалт ч үгүй 2020 оны онцлох үйл явдал болов. Археологийн багийн ахлагч, Төрийн өмчит “Улаанбаатарын их сургууль”-ийн Археологийн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Төмөр-Очирын Идэрхангайтай хийсэн ярилцлага.

Энд дарж уншина уу.

“Айзам”-ын Д.Ганболд: Дахиад ганц удаа ч болтугай тайзан дээр гарчхаад нүд аних юм сан

“Айзам” хамтлагийн ахлагч Д.Ганболдыг нийгэмд төдийгүй урлаг, соёлын хүрээлэлд нь эргэн сануулсан ярилцлага. Түүнийг эхнэрийнхээ хамт түрээсийн байранд гар утас, иргэний үнэмлэхгүй, дутуу гуцуухан амьдарч байхад нь уулзаж ярилцсаны дараа хандив, тусламжийн хөдөлгөөн зогсолтгүй өрнөсөн гэхэд болно. Хамгийн сүүлд урлагийнхан нь түүний гэр бүлд гурван өрөө байр бэлэглэсэн билээ. Коронавирусийн эрсдэл арилж, сайхан цаг ирэхэд дахин тайзан дээрээ гарна гэсэн дүүрэн итгэлтэй тэр суугаа...

Энд дарж уншина уу.

П.Адарсүрэн агсны хүү Амартайван: Аавын минь уран бүтээлийн жигүүрийг тасласан “хоролмаа” нарын хар баримт надад бий

Монгол түмэн “Ардын дууны Адараа”–даа хайртай. Өдгөө ч түүнийг дурсан, уран бүтээлийг нь сонсож, дуулдаг нь хэвээрээ. Дуу, дуучин хоёр хүмүүний сэтгэлийн чавхдасыг мөнхөд хөглөн, цаг хугацаанаас үл шалтгаалан оршдогийн нэгээхэн илрэл энэ буюу. Монгол ардын дууны нэгэн цаг үеийг эзэгнэнхэн төрсөн алдарт дуучин П.Адарсүрэн агсны хүү Амартайвантай ярилцлаа.

Энд дарж уншина уу.

Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг АНХ УДАА МОНГОЛЫН ХЭВЛЭЛД ярилцлага өглөө

Холливүүдийн нэрт жүжигчидтэй манай уран бүтээчид хамтарч ажилласан “Зэрлэгүүдийг хүлээхүй” уран сайхны кино мөн энэ оны трэнд сэдэв байлаа. Энэ хүрээнд редакц хэд хэдэн контент бэлтгэсний нэг нь жүжигчин Б.Ганчимэгтэй цахимаар холбогдож хийсэн ярилцлага байв. Энэ түүний Монголын хэвлэлд анх удаа өгсөн ярилцлага болсон билээ.

Энд дарж уншина уу.

Б.Норовсамбуу: Сөгд гэвэл сөгдөөд гуйя. Монголын циркийг л буцаагаад өгчих, Д.Дагвадорж оо

Энэ онд мөн “Аса” циркт засвар, шинэчлэл хийгдэх болсон асуудал нэлээд хүчтэй хэлэлцэгдсэн. Үе, үеийн ахмад циркчид циркийн барилгын үндсэн ур хийцэд халдаж байгааг нь хурцаар шүүмжилж байв. Уг асуудлын хүрээнд редакц контентууд бэлтгэж ажилласны дотор ХX зууны манлай циркийн жүжигчин, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин, Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат Бэгзсүрэнгийн Норовсамбуугийн ярилцлага багтана.

Энд дарж уншина уу.

А.Очирболд: Би улам л гүзээтэй шар тос руугаа явж байгаа

2020 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан уран барималч А.Очирболдтой, хүйтэн урланд нь суун хийсэн ярилцлага.

Түүнийг “Ухамсар”-ын барималч гэвэл илүү ононо. Гангаар хийгдсэн нэг хувь нь Нью-Йоркод, НҮБ-ын гадна бий. Тэр ган учир салхиар дуу гаргана, нарны тусгал бүрээр өөр, өөр өнгөнд хувирна гэж байгаа. “Ухамсар”-ыг харахад л тэр хэр зэрэг өвөрмөц, бас өөрийн гэсэн ертөнцтэй, шийдмэг уран бүтээлч вэ гэдэг нь ойлгогдоно.

Энд дарж уншина уу.


ЗУРГАА: РЕДАКЦЫН ХӨНДСӨН СЭДЭВ – БАНК БУСААР МӨНГӨ ХҮҮЛЭГЧИД

Редакц энэ онд ард түмний эрх ашгийг төлөөлөн илэрхийлэгч төрийн эрх мэдэлтнүүд банк бус байгууллага эзэмшиж, мөнгө хүүлэх нь зохисгүй юм гэдэг байр сууриар дараах контентуудыг бэлтгэсэн. ББСБ-тай Монгол банкны ажилчдаас нэрлэж бичсэний дараа АТГ-аас төв банкны ажилтнуудыг ББСБ эрхлэхийг хориглож журамлахаар болсон.

Төв банкны араас ядарсан иргэдийн мөнгийг ХҮҮЛДЭГ мөнгөний “бодлого тодорхойлогчид”

...Мэдэгдэж байгаа нь энэ ДОЛОО болохоос Монголбанкны 22 ажилтан ББСБ-тай гэсэн мэдээлэл бий.

Ямартай ч одоогоос нэг жилийн өмнө буюу 2019 оны гуравдугаар сард Монголбанканд ажилладаг хэрнээ ББСБ-тай гэгддэг нэр бүхий таван хүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэлээ гэж зарласан. Улмаар Монголбанкны Ерөнхийлөгчийн зүгээс сануулга өгч байгууллагын дотоод журмаар ёс зүйн хариуцлага тооцлоо гэж сүржин мэдээлэл хийж байв...

Энд дарж уншина уу.

Ядарсан иргэдийнхээ мөнгийг банк бусаар хүүлэгчид УИХ-ын гишүүн болох нь ёс зүйд нийцэх үү

Зах зээлийн чөлөөт нийгэмд хэн ямар бизнес эрхэлж, санхүүгээ хэрхэн босгох нь хувь хүний сонголт. Гэсэн хэдий ч ёсзүй талаасаа энгийн иргэдийн мөнгийг нь хүүлэнгээ тэдний эрх ашгийг хамгаалж УИХ-д төлөөллөөр суух нь хэр зохимжтой вэ. Тэдний итгэл үнэмшил үнэхээр мөнгө хүүлэлтийн эсрэг бодлогууд дээр энгийн иргэдийн эрх ашгийг хамгаалж чадах уу.

Энд дарж уншина уу.

ТАНИЛЦ: Ядарсан иргэдийн мөнгийг банк бусаар хүүлдэг НИТХ-ын төлөөлөгчид

Мөнгө хүүлэх замаар улстөрд орж ирэгчид өнгөн дээрээ “Ард түмнийхээ эрх ашгийг хамгаална” гэж ярих ч ар хударгаар нь ядарсан иргэдийн халаасыг хоосолж, өөрсдөө мөнгөжиж байдаг. Хамгийн хор уршигтай нь, тэд төр дэх эрх мэдлээрээ дамжуулан, ББСБ, Хадгаламж зээлийн хоршооны чиглэл дэх хуулиудыг чангалах боломж ч олгодоггүй билээ.

Энд дарж уншина уу.

Дурдах учиртай:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
2020-12-30 09:48

Eguur.mn хөдөлмөрч юм аа. Лайв үзсэн масс дунд ингэж соён гэгээрүүлж яваа нь мундаг

Игүүрийн уншигч
Игүүрийн уншигч
2020-12-30 10:07

Хэий ч т�##�д хэлбийхгүй улстөрөө бичдэг чинь танай хамгийн давуу т�##�. Хэвлэл улстөрчдөөс мөнгө аваад хармаанд орчихгүй ажиллаж болдгийг танайх харуулсан

иргэн
иргэн
2020-12-30 10:49

Сайн матери�##� уншуулдаг сайт шүү

Холбоотой мэдээ

Back to top button