Т.Идэрхангай: Луут хотыг илрүүлсэн нь түүхэн нээлт боллоо гэж дэлхий даяар шуугиж байна
Монголын анхны төрт улс Хүннү гүрний нийслэл Луут хот буюу Лун-Чен хотын туурийг илрүүлэх нь Монголын төдийгүй дэлхийн үе үеийн эрдэмтэн, судлаачдын гол зорилгуудын нэг байсан цаг саяхан. Төрийн өмчит “Улаанбаатарын их сургууль”-ийн Археологийн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Төмөр-Очирын Идэрхангайгаар ахлуулсан багийнхан Луут хотын туурийг Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс илрүүлсэн нь Монголын төдийгүй дэлхийн шинжлэх ухааны салбарт томоохон нээлт болов. Лун-Чен хотын туурийг нээн илрүүлж, өдгөө ид малтлага хийн, судалж буй Т.Идэрхангайтай ярилцлаа.
ЛУУТ ХОТЫН ТУУРИЙГ 2017 ОНД АНХ ИЛРҮҮЛСЭН
-Монголын төдийгүй дэлхийн эрдэмтэд Луут хотыг илрүүлэх судалгааг хийсээр өдий хүрээд байсан. Та бүхэн Лун-Чен хотыг илрүүлэх малтлага, судалгааны ажлыг хэзээ эхлүүлсэн бэ?
-Луут хотыг санаандгүйгээр гэнэт илрүүлээд, судалж буй зүйл огт биш. Би 2010 оноос хойш Хүннүгийн улс төрийн төвийн талаар судлагаа хийж эхэлсэн. Судлагааны ажлаа Хүннүгийн булшны судалгаагаар эхлүүлсэн юм. Учир нь Хүннүгийн үеийн булш оршуулга хаана олноор байна, тэнд Хүннү гүрний төв байх магадлал маш өндөр.
Хамгийн анх Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг дахь түүх, соёлын дурсгалын бүртгэл судалгааг тус сумын ЗДТГ-ын тусламжтайгаар хийж эхлүүлэхэд Тамирын голын сав газарт хүннү булшны төвлөрөл маш их байгааг анзаарсан. Тиймээс хүннүгийн үеийн булшны статистик тоо баримтыг Монгол улсын хэмжээнд гаргах анхны санаа маань төрсөн. Хүннү булшны тоо баримтыг цуглуулах ажлаа тэгж эхлүүлсэн юм.
Тухайн үед Хүннүгийн үеэр судалгаа явуулдаг судлаачид хүннүгийн үеийн булш Азийн хэмжээнд 7000 орчим буйн 5000 нь Монголд байгаа гэсэн тоо баримт мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдэж байсан. Тиймээс Монголд илрээд байгаа 5000 хүннү булшны тоо баримтад тулгуурлан судалгааныхаа ажлыг хийж гүйцэтгэхэд тэдгээрийн 1500 орчим нь хүннүгийн хаад язгууртны оршуулгын газарт байсан. Үлдсэн 3500 орчим булшнаас 1335 нь Тамирын голын сав газарт байсан нь Хүннү гүрний гүрний хамгийн олон булшны төвлөрөл тэнд байгаа нь тодорхой байсан.
Учир иймд Монгол улсын хэмжээнд хамгийн олон хүннү булш байгаа газрыг тодорхойлсон тул тэдний хүн ам төвлөрөн суудаг хот суурины асуудал ч хөндөгдөж ирсэн. Тэгээд л дахин Архангай аймгийн Батцэнгэл, Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт сумын нутгаар тандалт хайгуул судалгаагаа эрчимжүүлэв. Энэ талаар хэд хэдэн эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн мөн 2014 онд улсын хэмжээний “Эврика” залуу эрдэмтэн багш, судлаачдын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлж Нийгмийн Ухааны салбартаа тэргүүн байр эзэлсэн.
-Эрдэм шинжилгээний өгүүлэл нь ямар нэртэй вэ?
-“Хүннүгийн улс төрийн төв Тамирын голын хөндий болох нь” гэдэг нэртэй. Энэ үеэс л Хүннүгийн хү амын төвлөрлийг хайж эхэлсэн. Харин Луут хотоо 2017 онд анх тандалт судалгааны ажлаа хийх явцдаа агаарын зургийн хайгуулаар илрүүлсэн.
НААДМЫН ҮЕЭР ТУЛГАР ТӨРИЙН АНХНЫ НИЙСЛЭЛИЙГ ИЛРҮҮЛСЭНДЭЭ БЭЛГЭШЭЭЖ БАЙНА
-Сонирхолтой санагдаж байна. Тэгэхээр яаж илрүүлсэн гэсэн үг вэ. Энэ талаараа тодруулна уу?
-Шууд очоод уул бүхнийг, жалга болгоныг малтаад, судлах боломжгүй. Хээрийн тандалт судалгааны арга гэж бий. Хайгуул хийх газруудаа тусгай газрын зургийн программаар хайна гэсэн үг. Хаагуураа түүх соёлын дурсгал их, хаагуураа цөөн байна гэдгийг урьдчилсан байдлаар харах боломжтой. Тэгж байхдаа энд хотын туурь байгааг анх илрүүлсэн юм. Мэдээж Луут хотынх гэдгийг нь шууд тогтоох боломжгүй байлаа.
Түүнээс хойш судалж явсаар өнгөрсөн жил илрүүлсэн газраа анх ирж үзсэн юм. Тэгж очихдоо “Шаньюй” гэсэн бичигтэй барилгын нүүр ваарны нэгэн жижиг хагархайг анх олсон юм. Хотод ирээд Шаньюй гэж бичсэнийг нь тайлж уншсан. Тэгээд л Луут хотын туурь энд байгааг гадарлаж, мэдсэн юм. Лун-Чен хотын туурийг нээн, илрүүлснээ өнгөрсөн жил Монголын археологийн хурлаар зарлах гээд арай амжаагүй. Тэгээд нэг мөсөн тодорхой судлагаа хийснийхээ дараа зарлах нь зөв гэж бодсон.
Энэ жил хамгийн анхны малтлагыг долдугаар сарын 9-нд энд (Архангайд) ирж эхлүүллээ. Миний ахлаж буй баг нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй. Манай сургуулийн Археологийн тэнхимийн багш С.Оргилбаяр, эрдэм шинжилгээний ажилтан Д.Цэнд, Б.Батчимэг, Б.Амгаланбат, Э.Даваахүү, П.Эрдэнэпүрэв, П.Баянсан нарын магиструуд, оюутнууд маань мөр зэрэгцэн ажиллаж байна. Бидний хийж буй Луут хотын судлагаа, малтлагын ажил ид үргэлжилж байна.
-Судлагаагаа онцолж байгаад долдугаар сарын 9-нд, наадмаар эхлүүлсэн үү. Эсвэл яалт ч үгүй ажил нь тэгж таарсан уу?
-Тулгар төрийг байгуулсаны 2229 жилийн ойгоор, наадмаар Монголын анхны төрт улсын нийслэлийг илрүүлсэнд монголчууд их бэлгэшээж байгаа нь анзаарагдсан. Би ч бас мөн адил. Хархорум хотыг байгуулсаны 800 жилийн тэгш ой энэ онд давхцаж байгаа. Ажлаа зохицуулж явсаар судалгаагаа долдугаар сарын 9-нд эхлүүлж таарлаа. Мөн шавь нар маань наадмын амралтаараа туслах санал тавьсан юм. Тэднийхээ зав, боломжийг нь харгалзаж байгаад 9-нд эхлүүллээ.
БИДНИЙ СУДЛАГААНЫ ЗАРДЛЫГ МАНАЙ СУРГУУЛИАС ГАРГАСАН
-Судлагааны зардлаа хэрхэн бүрдүүлэв. Улсаас дэмжиж байгаа юу?
-Ямар нэгэн судлагаа хийхэд хамгийн чухал, хүндрэлтэй асуудлын нэг нь зардал, санхүүгийн бэрхшээл. Өнгөрсөн жил сургуулийнхаа захирал профессор С.Байгалсайханд “Монголд өмнө нь илрээгүй “Шаньюй” гэсэн бичигтэй нүүр ваарны хагархай оллоо. Хүннүгийн Луут хотын туурь мөн байна” гэж танилцуулсан юм. Захирал маань биднийг дэмжиж энэ удаагийн судлагааны ажлын хоол унаа, бензин тосны мөнгийг гаргаж өгсөн. Биднийг судлагаагаа хийх зардлыг шийдэж өгсөн С.Байгалсайхан захиралдаа маш их баярлалаа.
-Та бүхэн цалинтай ажиллаж байгаа юу?
- Энэ жилийн судалгааны ажлын зардал бага учир цалин мөнгө авахгүй. Харин судалгааны ажлаа л маш сайн хийе гэж манай судалгааны ангийнхан нэгэн хүсэл зорилгоор нэгдэн ажиллаж байна. Хүн бүхэнд цалин олговол төсөв мөнгө маань хаана нь ч хүрэхгүй. Ерөөсөө Монголын археологийн салбарын төлөө, Луут хотыг нээн илрүүлэхийн төлөө сэтгэлээрээ, нэгэн зорилгын доор цугларсан хүмүүс, бид.
“ТЭНГЭРИЙН ХҮҮ ШАНЬЮЙ” ГЭСЭН БИЧИГ МОНГОЛД ТӨДИЙГҮЙ ДЭЛХИЙД АНХНЫХ
-Ямар ямар олдвор, баримтаар Луут хотын туурь мөн болохыг нь тогтоосон бэ?
-Эртний Хан улсын алдарт түүхч Сыма Цяны Ши Цзигийн зохиолын 110 дугаар бүлэг буюу Хүннүгийн шастир хэмээх түүхэн эх сурвалж бичигт “Хүннүгийн Лүн хотын талаар дурдагдсан байдаг. Түүнийг нь ахмад археологич Х.Пэрлээ судалж үзээд Луут хот (Лун-Чен) Монголын хангайн нуруунд бий” гэж бичсэн. Монголын үе үеийн археологичид үүнийг үндэслэн хайн, баримжаагаа болгосоор ирсэн. Олон аймгийн нутаг дэвсгэрийг хамардаг хангайн нуруунд гэдэг нь өөрөө хэтэрхий ерөнхий ойлголт, тодорхойгүй баримжаа.
Сүүлийн жилүүдэд зарим судлаач үүнд эргэлзэх болсон. Луут хот үнэхээр Хангайн нуруунд байгаа юм бол яагаад илрэхгүй, олдохгүй байна вэ гэдэг асуудал хөндөгдсөн. Зарим судлаач өөр газар байгаа талаар таамаглалууд дэвшүүлэх болсон. Ийм эгзэгтэй цаг үед Хангайн нуруунд Луут хотын туурь байгааг илрүүлсэн нь их чухал.
Дээврийн нүүр вааран дээр “Тэнгэрийн хүү Шаньюй” гэсэн бичиг олдсон нь Монголд төдийгүй дэлхийд анхных. Өөр хаанаас ч ийм олдвор олдож байгаагүй. Тухайн үеийн хүннү нарын удирдагчийг шаньюй, өөрсдийгөө “Тэнгэрийн хүү Шаньюй” хэмээн өргөмжилдөг байсан. Зөвхөн Хүннүгийн хаадыг л Шаньюй гэж нэрлэдэг байсан шүү дээ. “Тэнгэрийн хүү Шаньюй” гэж энгийн нэгэн газар бичихгүй, хадахгүй нь тодорхой. Тэгэхээр Хүннү гүрний нийслэл Луут хотын туурь болохыг батласан хамгийн тодорхой, хөдлөшгүй баримтын нэг нь энэ.
Монгол Улсын хэмжээнд Хүннүгийн хотуудын 20 орчим үлдэгдэл бий. Хэрлэн, Орхон голын сав газар, Тамирын голын хөндий гэх мэт хэд хэдэн газарт байдаг. Эдгээр хотын ихэнхээс нь барилгын материал илэрч олддоггүй. Хэрлэн голын сав газарт байдаг цөөн хэдэн хотоос л барилгын материал олдоод байсан. Ялангуяа Хангай нуруунаас илрээд байсан хүннү нарын хотын үлдэгдлээс барилгын материал огт илрээгүй байсан. Энэ асуудал маш их эргэлзээ төрүүлж байсан. Харин бидний илрүүлэн судалж буй энэ хот маш их барилгын материалтай байгаа. Энэ хүннүгийн үеийн барилгын материал илэрсэн хотуудтай хийц хэлбэрийн хувьд ижил байна.
Бидний илрүүлсэн Луут хот гадна талаараа давхар хэрэмтэй. Дотор хэрмэндээ хэд хэдэн овгор байгаа нь барилгын үлдэгдэл бололтой байна. Хамгийн сонирхолтой нь дотор хэрэмний 4/1 зайд нь хүний гараар бүтээсэн усан сан байгаа нь их сонирхол татлаа. Маш тансаг хийцтэй. Энэ нь Луут хотын нийслэл болохын нэгэн баталгаа. Ийм тансаг усан сантай хотод хаан хүн л амьдрах магадлал өндөр.
-Хүннү гүрний нийслэлийг анх судалснаас хойш хэдэн жилийн дараа илрүүлсэн бэ?
-Монгол Улсын археологийн хөгжил Шинжлэх ухааны үүднээс 1880 -аад оны сүүлээс эхлэлтэй. Манай улсын археологичид 1950-иад оноос хүч түрэн орж ирсэн. Тэр үеэс авхуулаад Хүннү гүрний нийслэлийг хайж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл илрүүлээгүй байсан юм.
ЛУУТ ХОТЫГ НАРИЙН СУДЛАЖ ДУУСАХАД БАГАДАА 10 ГАРУЙ ЖИЛ ШААРДЛАГАТАЙ
-Одоо Луут хотыг судлах, малтах ажил үргэлжилж байгаа юу?
-Дөнгөж эхэлж байна. Бид Луут хотын хэрэмний хашааны хэсгүүдийг судалж эхэлж байна. Дөрвөн талдаа хаалгатай хотын хэрэмнээс дотогшоогоо судлах болоогүй. Энэ жилдээ санхүүгийн бололцоондоо тааруулаад багахан хэмжээний судалгаа хийж байна. Хэрэм нь “Тэнгэрийн хүү Шаньюй” гэсэн битүү чимэглэлтэй, хааны сүр хүчийг илэрхийлсэн. Зөвхөн хэрэм нь ийм тансаг чимэглэлтэй байгаа юм чинь Луут хотыг бүхэлд нь судлахад юу гарч ирэх нь миний төдийгүй дэлхийн эрдэмтдийн сонирхлыг татаж байна. Хүннүчүүд өөрсдөө гараараа бичсэн ховор олдворууд ч гарч ирэхийг үгүйсгэх аргагүй.
-Луут хотыг бүхэлд нь судлахад хэр хугацаа шаардлагатай вэ?
-Одоо тодорхой хэлэх боломжгүй. Ер нь маш олон жил шаардлагатай. Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг 1999 оноос хойш өнөөг хүртэл судласаар. Судлаачид Хархорум хотыг 20 гаруй жил судлахад судалгаа нь яагаа ч үгүй байгаа. Хүннү гүрний нийслэлийг нарийн судлахад олон жил шаардлагатай нь ойлгомжтой. Багадаа 10 гаруй жилийн судалгааны ажил шаардагдана. Луут хотын зохион байгуулалтыг бүрэн гаргаад, хана, хэрэм, усан сан, хаалгыг маш нарийн, чамбай судлах маш чухал. Түүхийн ийм чухал олдворыг шууд ордноос нь малтаад, энд, тэндээс нь сэглэлгүй нарийн судлах хэрэгтэй. Гаднах хэрэмнээс нь эхлүүлээд нарийн зохион байгуулалт, тодорхой төлөвлөгөөний дагуу дотогш нь судална.
“ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ТОМ НЭЭЛТ БОЛЛОО” ГЭЖ ДЭЛХИЙ ДАЯАР ШУУГИЖ БАЙНА
-Азаар өмнө нь хүний гар хүрээгүй байж, тийм үү?
-Харин тийм ээ. Хэн ч мэдээгүй, хэн ч хүрээгүй байсан гэсэн үг. Үүнд их олзуурхаж байна. Анхны дүр төрхөөрөө байгаа болохоор судлахад хамаагүй амар л даа.
Монгол-Хятадын хамтарсан судлагааны баг Луут хотыг илрүүлэхээр 2014 оноос хойш Монголд ажиллаж байна. Азаар тэд Лун-Чен хотыг олсонгүй. Луут хотоос холгүйхэн олон жил ажиллаа.
Би ОХУ-д докторын зэрэг хамгаалсан хүн. Луут хотыг олсон тухайгаа Оросын зарим судлаачдад хэлэхэд “Шууд хамтаръя. Бүх зардлыг нь гаргая” гэсэн. Мөнгө санхүү талаас нь бодвол тэдэнтэй хамтрах боломж байсан. Тэгэхийг би хүсээгүй. Монголчууд бид түүх дурсгалын нандин газраа өөрсдөө нээн илрүүлэн, дэлхийд зарлах их чухал. Бусад оронтой, гадны судлаачидтай хамтарлаа гэхэд “Монголын дурсгалыг нь олж өглөө, нээж өглөө” гэж дэлхийд зарладаг. Ерөөс тэгүүлэхийг би хүсээгүй. Зүтгэсээр байгаад Луут хотыг нээлээ. Хүннү гүрний нийслэлийг бид төдийгүй монголчууд нээн илрүүллээ. Юу юунаас илүү энэ л чухал.
-Луут хотын туурийг илрүүлсэн нь Монголын төдийгүй дэлхийн шинжлэх ухааны салбарт ямар ач холбогдолтой вэ?
-Монголын тулгар төрийн нийслэл олдохгүй байсныг бид илрүүлсэн нь маш чухал ач холбогдолтой. Үүнийг дэлхий даяар их сонирхож байна. Ялангуяа манай хоёр хөрш. Өнөөдөр хятадад “Дэлхийд том нээлт болжээ” гэж шуугиж байна.
Өнөө жил Тулгар төр байгуулагдсаны 2229 жилийн ой. Хүннү гүрэн дэлхийн түүхэнд маш том орон зай эзэлдэг. Дэлхий даяар хүннүчүүдийг зэрлэг бүдүүлэг, хот суурингүй, морин дээр мордоод байлдахаас өөр юм хийдэггүй байсан гэдэг өрөөсгөл ойлголттой. Луут хотыг илрүүлснээр тэдний өрөөсгөл ойлголтыг арилгах, бодит мэдээлэл өгөх боломж бүрдлээ. Хүннү гүрэн нийслэл хоттой, Луут хот ямар чамин чимэглэлтэй, тансаг байсныг дэлхийд зарлаж байна гэсэн үг. Луут хотыг илрүүлсэнд дэлхий даяар шуугин, сонирхож байна.
-Одоо хийж буй судлагаа нь хэзээ дуусах вэ?
-Ер нь судалгааны ажил маань нэлээд дөхөж байна. Энэ удаадаа хангалттай үр дүнд хүрлээ.
ЛУУТ ХОТЫН ДАРАА ДАРААГИЙН МАЛТЛАГА, СУДАЛГААНЫ САНХҮҮЖИЛТЭД САНАА ЗОВЖ БАЙНА
-Та бүхэн судалгаанаасаа буухаар Луут хотын туурийг хамгаалах чухал ажил урган гарна. Буруу санаатай хэн нэгэн очоод ухах эрсдэлтэй. Энэ тал дээр хэрхэн анхаарах вэ?
-Энэ үнэхээр чухал байна. Ашиг, хонжоо л олж байвал түүх, дурсгалын ямар чухал зүйл болохыг нь юман чинээ тоодоггүй хүмүүс Монголд олон бий. Түүх дурсгалын олон олдворыг устгаж, үгүй хийсэн тохиолдол ч цөөнгүй байсаар байна. Энэ асуудлаар Архангай аймгийн Өлзийт сумын удирдлага, байгаль хамгаалагчидтай гэрээ байгуулан, хамтарч байна. Луут хотын туурь дэлхийд хосгүй олдвор гэдгийг орон нутгийн иргэд маш сайн ойлгож байгаа. Өдөрт багадаа 4-5 машинтай хүн зорьж ирээд сонирхож байна.
Одоо бидний санааг зовоож буй нэг асуудал бий. Тэр нь дараа, дараагийн малтлага, судлагааны санхүүжилтийн асуудал. Хэрвээ болдогсон бол Луут хотыг судлах судалгааны ажлыг Төр дэмжээд ивээлдээ авмаар байна. Ерөнхийлөгч, Засгийн газар, Соёлын яамны аль боломжтой, сэтгэлтэй нь ивээлдээ аваасай. Тэгэх зайлшгүй шаардлагатай. Монгол Улс Соёлын яамтай болсон. Луут хотыг судлах судлагааны ажилд анхаарал хандуулж, дэмжвэл үнэхээр хэрэгтэй байна.
-Соёлын яамны удирдлага, С.Чулуун сайд та бүхэнтэй холбоо барьсан уу, дэмжихээ илэрхийлсэн үү?
-Одоохондоо холбогдоогүй байна. Дэлхий даяар шуугиад байхад Монгол Улс, төр засаг, харьяа яам чимээгүй л байна. Тэгж байгаад холбогдох байх аа. Цаашид Луут хотыг төдийгүй ойр орчмыг нь өргөн хүрээтэй, томоор харж нарийн судлах, түүхэн олдворуудыг нээн илрүүлэх чухал байна. Тэгэхийн тулд цаг хугацаа, хөрөнгө мөнгө нэлээд шаардлагатай. Судалгаа, малтлага гэдэг өөрөө багийн ажил. Луут хотын барилгын материалыг хийсэн шатсан зуухнуудыг олно. Хотын хойхно төмрийн ухмалтай газар ч байна. Тэгэхээр төмөр хайлуулдаг зуух энүүхэнд бий. Энэ мэт судалгаа, шинжилгээний ажил цаашид ч ундарна.
-Та бүхэн өөрсдөө төр засагт хандах уу?
-Хандана аа. Ямар ч байсан судалгаанаасаа буугаад хотод очихоороо хэвлэлийн бага хурал хийн, Луут хотыг илрүүлсэн талаараа мэдээлэл өгнө. Тэгээд албан ёсоор улс даяар мэдээлэл авчих байх. Монгол Улс тулгар төрийнхөө анхны хотод нэлээд ач холбогдол өгнө гэдэгт итгэж байна. Судлаачдын жаргал, зовлонг сайн мэдэх эрхэм Соёлын яамыг удирдаж байгаа. С.Чулуун сайд Луут хотын судлагааны ажлыг хамгийн түрүүнд анхаарч, дэмшинэ гэдэгт найдаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн бол маш сайн. нотолгоо нь хэр зэрэг байгаа юм бол, ганц бичиг бол бат�##�гаа бишлдээ. Улсын Хамга�##��##�танд авахгүй бол сүйдэж мэднэ. Амжилт хүсье.
yooo uneheer medehgui bol yaj bataldag yum geed asuu l daa meregjiliin humuus medeej sudlaad neegeed batlaad zarlaj bhd iim erguu ch bh shg ydaj guitset unshaach, gnts bichig ch gh shig uneheer guitset unshij suraachdee
харин тийм, тэр нотолгоо гээд байгаа олдвор нь нотолгоо болж чадах уу, хэн үүнийг нь бат�##�гаажуулдаг юм бол... г.м. жирийн иргэн бидэнд ойлгомжгүй л юм, гэхдээ ажилд нь амжилт хүсэе.
Нотолгоо мөн л байна шүү дээ шаньюй суудаг байшингын ваарны үлдэгдэл дээр бичсэн нь эргэлзээгүй бат�##�га өөр юу нэхэх гээд байна даа
Нөгөө хүмүүсийн оюуны өмчийг хулгайлж гаршсан сайданцар С.Чулуун нь би олж нээсэн, ШУА-ийн ажил гээд солиороод унах нь ойлгомжтой. Тэр мэргэшсэн хулгайчаас эхлээд хамга�##�ах хэрэгтэй дээ, з�##�уус минь.
муисийн түүхийн зарим атаархахчид эхлээд доктор хамга�##� Академич Чулуун бол дэлхийд �##�дартай эрдэмтэн Харин түүнээс гүтгэсэндээ уучл�##� гуйгаад түүнээс сур�##�ц
Та нарыг хүмүүс арай ч дээ гэж шоолж байна мэдээлэлтэй бай
"Тэнгэрийн хүү Шаньюи" гэж хятадаар бичсэн юм байх даа. Ямар бичиг юм бол? Хятадаар бичсэн бол Хүннү чинь монгол болон хятад хүмүүс юм уу гэсэн бодол төрөх юм. Учирыг нь сайхан тайлбарлаад өгөх хүн байна уу. Уйгаржин бичиг биш байна. Тэгээд
Уйгаржин гээд байгаа бичиг нь 800-1000аад оны үед эртний иран гар�##�тай Согдоос авсан бичиг шүү. Арамей хэлний бүлэг.
Uigarjin bichig dongoj 1206 onii ved vvssen bol hvnni gvren chin manai erinii ved ch de.barag 1000 jiliin omonh veiin uls ch de..
Сүмбэ буюу Сяньбичууд уйгаржин бичиг хэрэглэж байсан. Уйгарын үед ч бас.
Үгүй.сяньбичууд уйгаржин хэрэглэж байгаагүй шүү
Hezeenii iugarjin bichgiig ymar tsag uetei hamaarulah gd bdg erguu we ih mongol ulsaas 1000aas iluu jiliin omnoh tuuhiig yrij bn
Хүннүчүүд өөрийн гэсэн бичиг соёлтой байсан, мөн хятад ханзыгч түгнээмэл ашиглаж байсан гол худ�##�даа наймаа эрхэлдэг хөрш улс болохоор тэгэх нь �######�шгүй. Дашрамд уйгаржин Монгол бичиг хожуу үед их Хааны зарилгаар зохиогдсон билээ
Odoogiin hyatad mongol hunii hemjeend buu setge
Сайн байна. Монголын нэрийг дэлхийд гайхуулаарай Амжилт хүсье
Чулууны савраас хамга�##�ах хэрэгтэй.
Баяр хүргэж. Улам их амжилт хүсье.
Их гоомой юм хийж бна. Сайн бат�##�гаа нотолгоо хэрэгтэй. Хятад ханз бүхий дээврийн ваар чинь эргээд Хүннү улсыг хятад ханз хэрэглэж бсны баримт нотолгоо болох вий
Хятдууд манайхаас туусан бичиг болох бхаа.
Yaag tiim
Bayar hurgeyee. Odoo sain hamgaalh, sudalgaanii ajilaa urgeljluulehed ni amjilt husye. Tor zasgaas demjih baih gej bodoj bna. Ene chini ulsiin mash chuhal une tsenetei oldwor bna shude. Soyoliim yamnii said metiin humuuses bolgoomjloroi????
Мундаг шүү. Төр засаг энэ хэдэн эрдэмтэдээ өөд нь татах цаг болсон. Боловсролын яамны хавсраг байсаар нэр сүр нь дарагдаж дууслаа. Шинжлэх ухаан инновацийн яам байгуулах хэрэгтэй. Маш том нээлт...төр дэмжээсэй.
Түүхчид гэхээр заав�##� ахмад хүмүүс байх �##�багүй хэдийгээр тэдний уншсан мэдсэн их боловч з�##�уус судлаад илрүүлээд яриад явахаар гоншигноод байх юм. Чулуун юунд буруутай юм хийсэн илрүүлсэнээ зарлаж түмэн олонд хүргэж байна. Та нар хамтарч а
Хүннү гүрний нийслэл Луут ("Лун чен, Лун тин, Лун цы" ч гэдэг) хотын туурийг олж нээсэн "Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн багш доктор Т.Идэрхангай ахлагчтай багийн хамт олонд х�##�уун баяр хүргэж, суд�##�гаанд нь амжилт ерөөе!
p###a tegeed unen yum bol yahaaraa tor zasag ni toodoggui yum be hamgaalaltand awaad surtei l yum bolmoor yum esuul tgeed m#ltlaga hiij bga hvmvvs ni olson yumaa hulgailj zaraad tgeed maniusiin tuuh ugsaa duusaa
Ene m#ld uhaan hairla
Лун-чен гэдэг нь өөрөө хятадаар луут хот гэсэн үг. Тэгхээр тухайн үед хүннү гүрэн хятадаар ярьдаг байсан учраас хятад нэртэй байна гэж ойлгож болох уу? Тайлбарлаад өгөөч.
long cheng gedeg ner zuun han ulsiin tuuhend bichij uldeesen hitad ner,hunnuchuud yag yu gej nerlej baisan ig tuuhen barimt r notlogdoogui le tedui
Хятад эрдэмтэд хядадчилсан аялгааар нэрлэсэн
БАЯР ХҮРГЭЕ. ЯМАРТАЙ Ч ХҮННҮ ГҮРНИЙ НЭГ ХОТ БАЙХ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ ЮМ БАЙНА. ХАМГААЛАЛТ САЙН ХИЙХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ ШҮҮ
Ямартай ч шинэ дурсг�##� олжээ. Баяр хүргэе! Гэхдээ яаран сандран том том мэдэгдэл хийж, шуугиан хөөцөлддөг жоохон тиймхэн байнаа. Ултай суурьтай судлах ёстой байв. Идэр гэдэг з�##�уу судлаач нэг л хөөрүүдүү хөөсөрсөн байна шүү. Аагаа дараа ...
Баяр хүргэe Ажлыг явуулах төсөлөө яар�##�төй боловсруулах,хандивын данс нээвэл олон түмэн туслана шүү
Яг үнэн. Хүннү гүрний нийслэл мөн ч байсан, биш ч бхйсан Монгол улсын эртний түүхт газрын нэг байж таараа. Хандивын данс нээж ард түмнийхээ тусламжийг авах хэрэгтэй. Шинээр нээгдэх музейнүүдэд үзмэр болохоор олдвор их гарах байх.
BaaaB! Bayar hurgye!
С.Чулуун доктор сайд болсон нь аз гэж бод, Яасан ч эрт зарладаг юм. Хэрэв мөн бол шинжлэх ухаааны с�##�барт том тэсрэлт болно.
За тэсрэлт нь ч юу юм. Сүртэй ш дээ. Ха ха ха!
Яагаад заав�##� новшийн гитад нэртэй юм бэ? Эсвэл хужаа б�##�гас юм уу.
Тэр бичиг нь ямар бичгээр бичсэнийг тайлж уншаад байгаа юм бэ? Мэддэг нь хариулаач
Ханз байна хан улстай эн тэнцүү байсан шаньюй ваарыг хаана хэнээр хийгэв гэдэг сонин суд�##�гаа тухайн цагт хүннүгийн шаньюй дэлхийн хэмжээний хаан байсныг мартаж болохгүй
Үүнийг бэлтгэсэн нийтлэлч яагаад заав�##� Лунь-Чен гэж хятад нэр ашиглав өөрөө хятад эсвэл хятад хүмүүст хандаж байгаа бол хятад ханзаар бичвэл хүрэх болов уу. Хятадууд Монгол кирилл үсэг сураагүй байх
Ym unsh nvd tail,
Эртхэн хамга�##��##�танд авсан дээрдээ, Монгол з�##�уу�####�а Амжилт хүсье.
Үнэхээр сайхан мэдээ байна. Гэхдээ зовлон их бий. Наад зах нь өвөл Та нарыг УБ-т ирсэн хойгуур чинь тэнэг шунахай л�##�арууд ухаж л таараа. Бас нэр төрийг чинь була�##�даж гавъяа байгуулах гэсэн хэмээтнүүд гадаад, дотоодоос гараад л ирнэ.
Ханзаар бичсэн хаягтай.. тгэд, оршин суугчид нь хэн байхав?.. Шаньюу ч гхшг
Уул үзэлгүй хормой шуугаад. Зүгээр л таамгаа нээлт гэж аваад л. Археологи чинь нотолгоотой эд баримтаар ягшт�##� батлагддаг шинжлэх ухаан юм шүүдээ. Бөөн хөөрөл хөөсрөл. Урд бас наваан гэж нөхөр Ван хан ордон оллоо гэж бурсан. Бас нэг нөх
Заав�##� Хятадтай хамтардаг нь ч юувдээ. Хятадууд дараа нь хятад улсынхаа архeологийн �##�ьбомд оруулаад Монгол бол Хятадын нэг хэсэг гэсэн бодлогоо илэрхийлсэн явд�##� гарсан даа. Давтагдах вий дээ
Харин тийм, хятадууд манай төр засгаас илүү санаа зовж Монголын соёлыг суд�##�ж байна гэдэг үнэхээр ичмээр шүү. Соёлын сайд энэ мэт бодлогоор дэмжих зүйлд дорвитой хөрөнгө оруул�##�т хийж чадахгүй бол зүгээр дараагийн хүндээ эртхэн ажлаа өг
????????
Монгол хүмүүс өөрсдөө л өөрсд-нхөө түүх-н дурсг�##�т өв соёл,олдворуудаа нээн илрүүлж дэлх-д зарлаасай гадаадн мянга ч туршлагатай мэдлэгтэй хүн өндөр үнэ хэлж зардлг нь даая оргэсэн ч зөвхөн монгол хүмүүс л энэ суд�##�гаанд гар бие оролцоосой.
Хүннүгийн нэг сайхан музейтэй болох юмсан. Чингисийн музейд үзүүлэх юм хэр бгаа юм бол доо? Хүннү бол маш баялаг олдвортой шүү.
Mongolchuud dangaaraa olj neesen yamar ih az ve Bayar hurgieye. Hajuuhand ni hyatad m#ltaj baisan bn shuu .Odoo uuniigee aldchihalgui Buten gargaj avah ni hamgiin mgaalaltiig oron ncHhuhal.Hautagt hariutsuulj naidaj orhij bolohgui shuu.
Huduun ail bolgon metal haigch nertei tumuruur ernii bulsh bunhang uhaj tunhuj suiruulj duussan shuu. Tednees yaj hamgaa##a daa tusgai huuli gargah heregtei. Tur undur ach holbogdol ugch hamgaalaltandaa avah heregtei.
Эртний эдлэлийн наймаачид өдөр шөнөгүй цувах байх. Хамга�##��##�т маш чух�##�. Ганц айл буулгаад нэмэргүй.
Эндээс харахад Хүннүчүүд хятад бичиг үсэгтэй байж. Хүн ам нь хятад байж таараад ерөөс бүгд Гитад болчих юм биш биз эрхэм нээлтийн эздээ. Их л хөөсөрсөн зүйл бн даа сайн бод сайн бод.
Их эрт зарл�##�аа лдаа. Яахав �######�уул энэ з�##�уучууд эртхэн хэлэхгүй бол 3 жил дарчихаад одоо ц�##�ингүй ажиллаж байгаа тул төр засаг хэдэн төгрөг нэмэрлэх болов уу Одоо хамга�##��##�тын асууд�##� шийдэх бх гэж бодоод л Гэхдээ эрт...
Ямар мундаг юм бэ? Баяр хүргье Та нартаа. Хамга�##��##�тын ажлыг зөвхөн сумд нь хариуцуулна гэвэл бүр өнгөрөнө шүү. Улсын, тэр тусмаа цэрэг цагдаагийн хамга�##��##�дт аваарай.
Magnai teniilgem saihan medee baina. Tegehleer Hanz, bolon Luun belegdel hyatadiinh yagch bish bolood yavchih vuu da
Хүннүгийн ханз бичгийг хятадууд хусчихсан юм бна ш дээ
Ямар сайхан мэдээлэл вэ. Суу �##�дарт өвөг дээдсийн мину сүнс баярлаг. Ажилт хүсье.
Баяр хүргье. Ултай суурьтай ,холыг харж ажиллаарай.Юуны түрүүнд Соёлын Яам болон Ерөнхий сайдад өөрсдөө хандана уу.Болж өгвөл гадны санхүүжилт авахгүй байх,бас 3дагч хөршүүдтэй нарийн шинжилгээнд хамтарах нь олон т�##�ын ач холбогдолтой байх
Өөрсдөд нь унац унахгүй бол дэмжихгүй гээд эргүүтээд явж байгаа даа,энэ дарга нар нь. Хэзээ нэг эх орноо гэсэн сэтгэлтэй болно.Ийм сайхан юмыг нээгээд байхад энэ хүмүүсийг дэмжээд,төр засаг нь бүрэн хамга�##��##�тандаа аваад явчихаж чадахгүй
yaag tim,yamarch turiin hinaltgui 20n hun ner barij uhaj baigaa ni unen emgenel
Ухаж м�##�таж хулгайлдагаа зогсоо!
Ашиг олох сэдэлтэй булш тонодог хүмүүст арга хэмжээ авахгүй бол дуртай нь хайх төхөөрөмж ашиглаж ухаж сэгэлдэг болсон
З�##�уучууд худлаа хөөрөөд байх юм. Тайван бай! сайн бод!
сайн байцгаана уу? Их сайхан сонинг, чихэнд чимэгтэй мэдээллийг дуулг�##�аа. Хүннүгийн үеийн Монголчууд Бидний Бичгийн соёл, үсэг маань чухам ямар байсан юм бол. Археологийн суд�##�гаагаа Монголчууд Бид Өөрсдөө гардсан нь хавь дээрээ.
баяр хүргье амжилт хүсье төр засаг дэмжинээ чулуун сайд бол асууд�##�гүй дэмжиж туслна
baatruud
Тэр соёлын сайд нөхөрөөс болгоомжил. Өөрт нь хэлэлгүй дэлхиид том түүхэн нээлт хиилээ гж уурлаж цамнах виидээ. Минии нэрииг заав�##� оруул гд дайрч, дарамт�##�ж мэдэх хүн шүү.
Баахан "би чадна"-уудын ш�##� түүхий, чанаргүй үйл ажиллагаа явагдаад байна уу гэж ойлголоо. Төр засаг анхаар�##�даа авна уу. С�##�барын яамны knowledge-гүйгээр матлага хийж болдог юм уу.
Баруунтай хамтарч м�##�тах, судлах хэрэгтэй. Үгүй бол м�##�тах хэрэггүй. Хэдэн туршлага муутай, нэр төр хөөцөлдсөн би чаднууд шинжлэх ухаангүй мулгуй үйлдэл хийгээд байна уу?
Дөнгөж энэ сард ухангуутаа Нээлт хийлээ гэж зарлаж болдог юм уу. Эдгээр нөхдүүд чадвар сул гэдэг нь илт байна. Орос, Хятад хоёртой хамтрахгүй байж болно. Харин, тэргүүний технологи, техниктэй баруун Европ, Япон, АНУ-ын эрдэмтэдтэй хамтрах.
Шинэ сайд төсөв тавьж, хэтийн суд�##�гаанд анхаарв�##� бадар барилгүй үнэ бүтээх шинэлэг эхлэл болно!! Үндэсний манлай компаниудад төслөө өгч хамтран эргэлтэнд оруулах т�##�аар одооноос бодууштай. Боловсролын шинэчлэлийн баг үүнийг мэд. Амжилт
????????