Нийгмийн

Монголын төр циркийн урлагийнхаа “амь”-ийг Д.Дагвадоржоор “таслууллаа”

-Д.Дагвадорж сонгуулийг далимдуулан Циркийг дотроос нь нурааж байна-

Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү тухайн хүний эрх. Гэхдээ юуг, яаж идэхэд, хэрхэн эдлэхэд их учир бий. Өнгөтэй, өөдтэй, юм юмтай байхад нь менежментийн хувьчлал нэрээр өөрийн болгосон Циркээ Д.Дагвадорж аварга өнөөдөр дотроос нь нураан, тэс өөр зориулалтаар ашиглах атгаг санаа өвөрлөн сууна. Монголын циркчдийг гудамжинд гарган, тоглолт, бэлтгэл хийх байргүй болгосондоо гэмшиж, ухаарах нь битгий хэл харин ч барьцаа улам лавшруулсан аваргын дараагийн нүүдэл нь энэ.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/448308442816796

Үнэндээ Д.Дагвадорж Монголын циркийг 13 жилийн өмнө яаж өөрийн болгосныг нь хүмүүс сайн мэднэ. Тухайн үед Монголын циркт улсаас жилд 200 сая төгрөг төсөвлөдөг байв. Гэтэл энэ мөнгийг хэмнэхийн тулд түүнд 2007 оны нэгдүгээр сарын 9-нд менежментийн хувьчлалаар өгсөн. Аварга мөнгөтэй, танил тал ихтэй. Сэтгэл гаргаад улсаас дутахгүй хөгжүүлчих байх гэсэн итгэл хэн бүхэнд байв. Ялангуяа циркийнхэнд бүр ч их. Нөгөө талаар Д.Дагвадорж улсын циркийг өөрийн болгохын тулд удирдлагыг нь удаа дараа сольж, өөрийнхөө хүнийг томилохоос авхуулаад хэд хэдэн “мэх” хийсэн гэдэг. Угсраа “мэх”-нүүдээ даалгаж хийсээр менежментийн гэрээгээр анх авахдаа улсын циркийг 2011 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулсан. Улмаар нэг тэрбум, 500 сая төгрөгөөр авсан гэх. Үүний сацуу гэрээгээ хоёр жилийн дараа дүгнэн, бүрэн хувьчлах учиртай байв. Гэтэл тийм зүйл болоогүй.

 Д.Дагвадорж сонгодог хэлбээр хөгжсөн Монголын циркийг гудамжинд гаргах эхлэлээ тэгж тавьсан гэхэд хилсдэхгүй. Хувьчлаад авчихсан болохоор улсын циркийг “Аса цирк” гэж нэрлэхээс авхуулаад яах нь түүний дур байв. Хүн хувийн өмчөө яаж эдлэх, юуны зориулалтаар ашиглах нь Д.Дагвадоржийн эрх. Гэхдээ л аваргын зангараг, жудаг гарган Монголын циркийг хөгжүүлэн, циркчдээ дэмжих байх гэж циркийн хүрээнийхэн төдийгүй монгол түмэн итгэсэн. Гэтэл юу болсныг, яасныг уншигчид надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ. Гэхдээ цирк бол зөвхөн байшин биш. Төр засаг ч зөвхөн байшин хувьчлаагүй. Улсын циркийн байрыг үйл ажиллагаатай нь сэргээн өөд нь тат гэж менежментийн хувьчлал хийсэн. Гэтэл өөд нь татах бус уруудуулсуур, одоо бүр туйлдуулчихлаа.

2015 онд хойд цирк шатахад тухайн үеийн БСШУСЯ, “Аса цирк”, Циркийн сургууль гуравласан гэрээ байгуулсан. Үүний хүрээнд тухайн жилийнхээ есдүгээр сараас “Аса цирк”-т сар бүр 15, жилд 180 сая төгрөгийн түрээс төлөн байж Циркийн сургуулийн хүүхдүүдийн бэлтгэлийг хийлгүүлсэн нь үнэхээр инээдтэй. Нөгөө төсвийн 200 сая төгрөгөө хэмнээд хувьчилсан Монгол Улс саяхныг хүртэл “Аса цирк”-д жилд 180 сая төгрөгийн түрээс төлсөн гээд бод доо.  

This image has an empty alt attribute; its file name is 36b2a1c25410ccc9original.jpg

О.Магнай ШӨХТГ-ын дарга байхдаа циркийг буцаан улсын өмч болгох гэж Д.Дагвадоржтой хэсэг “үзэлцсэн”.

Тэрбээр “Төрийн өмчийн хороо, тухайн үеийн БСШУЯ, “АСА консалтинг” компанийн хооронд 2008 оны долдугаар сарын 17-ны өдөр байгуулсан Улсын циркийг худалдах, худалдан авах гэрээний нөхцлийг биелүүлээгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 65.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж, циркийн урлагийн ажилчдын гэрээ болон хууль тогтоомжид заасан үйлчилгээг хэрэглэгчид хүргэхгүй байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн нэг дэх хэсэг,  Өрсөлдөөний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Анх 2008 оны долдугаар сарын 17-ны өдөр ТӨХ улсын циркийг үйл ажиллагааг нь өөрчлөхгүй, зориулалтын дагуу явуулах болзолтойгоор дээрх компанид хувьчилсан байдаг. Хувьчлахаас өмнө 65666 м2 эзэмшил газартай, 136 ажилчин, 4823 м2 барилга байгууламж болон 41 мал, амьтантай байжээ. Саяын шалгалтаар 24269 м2 эзэмшил газар, 61 ажилтантай болон буурч, мал амьтан огт байхгүй болсон байна” гэж мэдэгдсэн удаатай.

Харин үүнийх нь хариуд Д.Дагвадорж “О.Магнай бол шантаажчин. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших бодолтой яваа. Тэгээд улс төрийн зорилгоор ийм юм хийж байна. Түүнтэй тэмцэнэ” гэж өөрийгөө өмөөрсөн.

Монголын циркчид үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бутран, олонх нь гадаадын орныг зорьсоор буй. Үнэндээ тэгэхээс ч өөр арга тэдэнд байхгүй. Манай улсын циркийн хөгжил ингэж уруудан, циркчид цөхөрч суухад Төр, засаг дорвитой шийдвэр гарган, дөмөгхөн хөдлөхгүй байсаар өдий хүрсэн нь бүр ч ичмээр. Жирийн нэг иргэн, албан байгууллага бол яая гэх сэн. Бүхэл бүтэн улс байж циркийн урлагаа, нэг салбарыг ингэж хөсөр хаясныг шүүмжлэхгүй байхын аргагүй.

Зууны манлай циркийн жүжигчин, Ардын жүжигчин Б.Норовсамбуу гуай хэдхэн хоногийн өмнө манай сайтад ярилцлага өгөхдөө Сөгд гэвэл сөгдье. Монголын циркийг л буцаагаад өгчих” гэж Д.Дагвадорж аваргад хандан хэлсэн. Бүхий л насаараа зүтгэсэн циркийн урлагийнх нь “амь” тасарчих вий гэж санаа зовсондоо, цөхөрсөндөө алдарт уран нугараач тэгж гуйсан юм шүү. Нөгөө талаар аваргыг нэг юм бодох болов уу гэж найдсан байх.

Гэтэл түүний үг Д.Дагвадоржид өчүүхэн төдий ч үнэ цэнтэй байсангүй. Харин ч бүр адарч байгаа юм шиг Монголын циркийг дотроос нь нураан, циркчид дахин ашиглах боломжгүй болгочихлоо. Яаж тэгж чадаж байна аа.

Хамгийн эгдүүцмээр нь Б.Норовсамбуу гуай “Бүр болохгүй юм гэхэд хоёр манежийг л циркчдэд буцаагаад өгчих” гэж гуйсан. Гэтэл циркчин бүхэн сүслэн дээдэлдэг алтан манежийг нь юу ч үгүй нураагаад, үзэгчдийн суудлыг ч мөн газартай нь тэгшилчихсэн байна гээд төсөөл дөө. Тусгай дэвсгэртэй суурийг нь хүртэл юу ч үгүй болгожээ. Дэндүү хайран, даанч дээ. Д.Дагвадорж оронд нь тэс өөр зүйл барих гэж байгаа нь илт. Хэрвээ тэгэх гээгүй бол ингэж циркийн зориулалтаар баригдсан хамаг юмыг нь нураахгүй байсан шүү дээ.

Д.Дагвадорж засвараа эхлэхдээ л “Сайхан болгох гэж байхад ус үзээгүй байж гутлаа тайлж, уул үзээгүй байж хормой шуув” гэж цамнасан бус уу. Тэгээд сайхан болгож байгаа нь энэ үү.

1971 онд Румын улс буцалтгүй тусламжаар улсын циркийг барьж өгсөн түүхтэй. Манеж, тоног төхөөрөмжөөс нь авхуулаад бүх зүйлийг нь циркийн зориулалтаар захиалан хийлгүүлснийг циркчид бахархан ярьдаг. Гэтэл тийм чухал, үнэ цэнэтэй, циркчдэд ус, агаар мэт хэрэгтэй зүйлсийг Д.Дагвадорж юман чинээ тоолгүй газартай нь тэгшилж байна. Ёстой төсөөлөхөд ч бэрх юм.

Улсын цирк гаднаасаа л бүтэн юм шиг харагдаж байгаа боловч үнэндээ тийм биш. Одоо ингээд доторхыг нь нураачихлаа. Циркчид нь гудамжинд алхан, бэлтгэл, тоглолт хийх байргүй цөхөрч суухад “Аса цирк”-ийг хэчнээн олон байгууллага түрээслэдэг билээ. Циркчдийн орон байр болох учиртай газар хэн хүссэн нь түрээсээ төлөөд, юугаа ч хийх боломжтой байр болсон нь харамсалтай.

Одоо яах вэ. “Циркийн зориулалтын хамаг юмыг нь нураачихлаа. Одоо яахыг чинь харья. Ингээд буцааж аваарай” гээд маадгар сууж байгаа ч юм бил үү, Д.Дагвадорж. Нурсан байрыг нь одоо буцааж аваад ч яах юм билээ. Зүгээр нэг байр бус циркийн зориулалтын хэрэгсэл, төхөөрөмж, манеж нь ч мөн чухал юм шүү дээ, циркчдэд. Хэрвээ тийм бус бол сургуулийн зааланд ч болтугай бэлтгэл хийчихнэ. Цирк өөрөө зориулалтын техник, хэрэгсэл, орчин шаардсан урлаг. Хамаг учир нь үүнд байгаа юм.

Монголын циркчид өнөөдөр айлын шоовдор хүүхэд шиг байгаа. Юу үнэн, энэ үнэн. Циркийн барилга нь дотроосоо нураалгаад, циркчид дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, шуугиулсан хэчнээн том амжилт гаргасан ч төр, засаг нь үнэлдэггүй, тоодоггүй. Бүр ядахдаа харьяа яамных нь сайд, дарга нар хүлээж аваад, баяр хүргэчих сэтгэлгүй байдаг шүү дээ. Ийм байхад циркчид гадаадын орныг зорихгүй яах юм бэ.

Монгол Улс соёл, урлагийн салбартаа ямар ч бодлогогүй, сайд, дарга нараараа баахан “амьгүй албат”-ууд томилсных нь горыг циркчид ингэж амсаж байна. Ядуу, хөрөнгө мөнгөгүй гэхээсээ илүү бодлогогүй, сэтгэлгүй байгаагийнх нь гор юм шүү.

Циркийн сургуулийнхан хэдхэн хоногийн өмнө 80 жилийн ойгоо урагдаж муудсан майханд угтсан. Ирэх онд Монгол Улсад циркийн урлаг хөгжсөний 80 жилийн ой тохионо. Энэ байдлаараа Монголын циркчид циркийн урлаг минь гээд зориод очих байргүй, сөгдөөд мөргөх манежгүй түүхт ойгоо угтах нь. Монголын төр циркийн урлагийнхаа “амь”-ийг Д.Дагвадоржоор “таслууллаа”. Эзэнгүй төрийн эмгэнэл энэ биш гэж үү.

Зууны манлай циркийн жүжигчин, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин Бэгзсүрэнгийн Норовсамбуу гуай манай сайтад өгсөн дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргзн
иргзн
2020-10-16 08:08

өө Хөөрхий ингээд Монголын Циркийг Долгорсүрэнгийн танхай Бандиар устгуулдаг юм байжээ,

Амар
Амар
2020-10-16 17:19
Reply to  иргзн

Аса пизка мөн ч тэнэг хүн юм аа. Бөх болгон тэнэг биш л дээ. Оронд нь хакухо Даваажарг�##� байсан бол буцаагаад л өгөх байсан.

Зочин
Зочин
2020-10-16 10:16
Reply to  иргзн

Энэ бол АСА-гийн буруу биш. Циркийг хувьд зарсан төрийн �##�бан хаагчийн буруу ! Бодвол нэг дарга нь гарын үсэг зураад өгсөн байгаа ! Тэр хүнтэйгээ л хариуцлага тооцооч !

Unshigch
Unshigch
2020-10-19 18:09
Reply to  Зочин

Bvv daldgana hvn bnadaa basch gej ASA uuruu oilgoh eostoi bi yah eostoi be gedgee zvgeer l ilvvrhej ard irgedee hvndlehgvi buigiin ilerhiillel

Х
Х
2020-10-16 17:13
Reply to  Зочин

Гэрээн дээр цаашид чиглэлийг нь өөрчлөхгүй байх орлогийн 30 хувиар нь циркийн ажилчдыг ц�##�инжуулах хөгжүүлэх гэсэн за�##� байна. Тэгэхээр энэ хэсэн аса авард хариуцлага хүлээлгэх эрхтэй. Циркийг хөгжүүлэх нэрийдлээр хувьчилсан тул үүргээ хүлээгээгүй өөр чиглэлээр эрхэлсэн тохиолдолд гэрээг хүчингүй болгох эрхтэй. Эсвэл Дагвадорж цирк хөгжүүлэх сонирхолгүй бол 3лсан гэрээ хийж худ�##�дах, төрд тодорой хэмжээгээр худ�##�дах боломжтой

Зочин
Зочин
2020-10-16 09:03

АРЧААГҮЙ ТӨР ЗАСАГТАЙ БАЙХАД ЭНЭ ЮУ Ч БИШ ИЙМЭРХҮҮ ЖИШЭЭ ХЭДЭН МЯНГААРАА БИЙ

Элбэгдорж
Элбэгдорж
2020-10-16 09:16

ханадаггүй арьс вэ. Арьс чинь

Zochin
Zochin
2020-10-16 09:18

Buduun bndi tsirkiin barilgar yhgej bgn boldo uuh tosoo diilhgu bj barilga m#llad ywj cdhiu

Зочин
Зочин
2020-10-16 09:42

tur ni iim shiidver gargaj bhad odoo yahavdee ene hunii buruu ni yu baihavdee dahaid neg ni tsirk barina geed mungu l ideh gej iim yum hiideg bizdee arai l yumdaa odoo tegeed heden surguuliin gazaraa udahgui duusgah yum bailguidee buugnuruud l tugjrjreed l amidrah yum bailguidee

Иргэн Доржпалам
Иргэн Доржпалам
2020-10-16 10:02

Долгорсүрэнгийн Дагвадоржоо циркийн барилгыг буцааж циркчдэд нь өг шун�##� чинь хэтэрч эр шулам болох бий хотын төв байдаг энэ барилгыг соёлын яам гартаа авч ажилла Ёрэнхийлэгчээ Батулга Та зөвлөх Дагвадоржийн увайгүй ёс зүйгүй луйварчин маягийн үйлдлийг зогсоож ард иргэдийг монголын цирктэй болго ёрэнхийлэгчийн �##�баны ажилтаны зөвлөх ёсзүй �##�дагдаж луйварчин хэлбэрээр ажилладаг зөвлөхдөө арга хэмжээ ав�##�даа

Уулын өвгөн
Уулын өвгөн
2020-10-16 23:08

Яг зөв баттулга дагвадорж гэх танхай шун�##�т хогиын амьтанд арга хэмжээ авч чадахгүй яагаад гэвэл нэг тэрэгний дугуйнууд харин циркийг улсад буцааж авах нв чух�##�

haha
haha
2020-10-16 10:19

za boliochdee, boon uyangiin halil, ug usgiin aldaatai hudlaaa tsuurhal we, ymar muuhai zasaj ynzlahad durgui, baliar omhii sanaatain. Zasaad goy blhor ni bitgii ochooroi

Иргэн
Иргэн
2020-10-16 10:33

Хөлдүү эргүү дагз новш

Иргэн
Иргэн
2020-10-16 10:46

Аргагүй л хоосон толгой юм даа. Дэлхийд Япон улсын өмнөөс омгоороо гайхуулсан их аврага гээд л бид баярлаж үүгээр бахархаж байлаа. Гэтэл нөгөө омог нь бүр улсынхаа ганц циркийн нурааж олон сайхан авъяаслаг циркчидийг орох оронгүй болгохнээ. Ийм тэнэглэл байж болохуу аваргаа. Бодоорой.

АРД
АРД
2020-10-16 10:49

ҮНСЭН ХУУЛИЙН 2.6-д АРД ТҮМНИЙ ӨМЧ ГЭДГИЙГ НИЙТИЙН ӨМЧ ГЭЖ ӨӨРЧИЛСӨН ТӨР НИЙТИЙН ӨМЧӨӨ ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ ГЭДЭГИЙГ Х.БАТТУЛГА,ЗАНДАНШАТАР,ХҮРЭЛСҮХ,ОДОО ХАРДАА ЭНЭ ЯВДАЛ ЗӨВХӨН ЭХЛЭЛ ЦААШДАА ТӨРИЙН ӨМЧИЙГ БҮР УСТГАЖ БАЙХГҮЙ БОЛГОХ ЮМ БАЙНА ЦИРК ГЭЖ БИЙ БОЛООД ХЭДЭН ЖИЛ БОЛОВ ТЭГВЭЛ НЭГ ТЭНЭГ ҮНДСЭЭР НЬ УСТГАХЫН ТӨЛӨӨ ИЙМ ЮМ ХИЙЖ БАЙХАД ТӨР НЬ ӨМЧӨӨ ЗҮГЭЭР Л НУРААХЫГ НЬ ХАРААД СУУЖ БАЙНА ИЙМ ТӨРИЙН АЖИЛ УРАГШАА ЯВАХГҮЙЭЭ ...

Циркийн төлөө
Циркийн төлөө
2020-10-16 10:58

Энэ танхай б�##�мад нөхөртэй төрийн хуулийн байгууллага хариуцлага тооцох л үлдлээ.

Chavaasdaa
Chavaasdaa
2020-10-16 11:17

ner hugarahaar yas hugar gej... Ovoo gaigui. buh yumuu gesen Sumogoos huugdchihsun, mongoldoo ovoo bh yum bolov uu gesen bga caraig n har. Yadaj neg yumand ch gesen ner tsever er hun shig yavj chaddaggui muu sd yumaa

JANJIN
JANJIN
2020-10-16 11:26

Угын Удмын танхай б�##�мад хүн юм. Арайч дээ яаж чадаж байнаа

Болд
Болд
2020-10-16 12:42

Энэ байтугай юмыг л төрд буцаагаад авчихаж байгаа шүү дээ. Хүрэлсүх буцааж авахыг шаардаж бна.

Онон
Онон
2020-10-16 12:42

Энэ байтугай юмыг л төрд буцаагаад авчихаж байгаа шүү дээ. Хүрэлсүх буцааж авахыг шаардаж бна.

Зочин
Зочин
2020-10-16 14:42

Телевиз хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд нөгөө х�##�уун цэг дээр гялс очоод амьтаны ам хамарыг татаж чангаагаад явдаг зариг энэ тэр яачихсан бэ.Ард иргэд нийтээрээ шахуу эсэргүүцээд бухимдаж шуугилдаж байхад тэд огт чимээ �##�га.Бодвол мөнгө өгөөд амыг нь барьчихсан биз.

Иргэд
Иргэд
2020-10-16 17:05

Сул дорой авилгачсан төртөй байх ийм б�##�агтай Хүрэлсүх сэлэмээ суг�##�ж ард түмэнд циркийг нь авч өгнө байгаа шун�##�аа дийлэхээ байсан хэдэн луйварчинг дийлэхгүй төр засаг байгаад юу хийхэв дээ ерөнхийлөгчийн сонгууль ойртож байна нэгийг бодно байгаа сайдаа

Zochin
Zochin
2020-10-16 17:10
Reply to  Иргэд

Heterkhii hultsengui ard tumen. Iim yum bolj bhad, ulsaa hugjuuleecjee zasag turuu

Зочин
Зочин
2020-10-16 17:11

Ерөнхий сайд У Хүрэлсүх яагаад дуугарахгүй байна нөгөөх сэлмээрээ цавчаач шударга байл даа.

Zochin
Zochin
2020-10-16 17:42

Ter awarga mawarga ni bidend ymarch hvrteelgvi.Teneg l hvn ym.Hairan tsiirk..

Zochin
Zochin
2020-10-16 18:03

ИЙМ БАЛМАД ТАНХАЙ ГАНЦ ЭТГЭЭДИЙН ХИЙЖ БАЙГАА ГУТАМШИГ ҮЙЛДЛИЙГ ХАРААД ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ХАРААД СУУЖ БАЙГАА ДАРГА НАР ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ ӨРӨВДМӨӨР ЮМ. ТӨР ЗАСАГ ХУВЬ ХҮНИЙ БҮТЭЭЖ БИЙ БОЛГОСОН БАЯЛАГИЙГ БУЛААЖ АВАХ БИШ ТӨРИЙН МӨНГӨӨР БИЙ БОЛСОН МОНГОЛДОО ГАНЦ БАЙДАГ ЦИРКЭЭ НЭГ ЗАЛУУ БУЛЬДОЗЕР АВЧРААД БУУЛГАЖ БАЙХАД ХАРААГҮЙ СОНСГОЛГҮЙ МЭТ БАЙЖ БОЛОХ УУ. ЁРӨНХИЙЛӨГЧ ЭНЭ ЦИРКИЙГ БУЦААЖ ТӨРД АВЧ ЧАДВАЛ ДАХИН СОНГОГДОХ БАЙХ ШҮҮ.

зочин
зочин
2020-10-16 18:05

циркчидэд 80 жилийн ойгоор нь АСА циркийн �##�тан манежийг нь нурааж бэлэг барив

Зочин
Зочин
2020-10-16 19:27

Удам муут усан дотор г�##� асаана гэж хичнээн үнэн үг вэ!? Үйлийн үр нь нүдээр гарах болтугай! Хурай хурай!!!

Зочин
Зочин
2020-10-17 08:08

Энэ хүн хувийн өмчөө нураана уу яана уу Хэнд ч хамаагүй Яаж ч чадахгүйгээс хойш яриад яахав дээ МАН аас с�##�ж байж л шудрага ёс тогтоно

Монгол улсын аварга биш хүндлэх шаардлагагүй.
Монгол улсын аварга биш хүндлэх шаардлагагүй.
2020-10-17 09:49

Хүмүүс яагаад дагва аварга гээд байдаг юм. Манайд ямарч хамаагүй харь улсын аварга шүү дэ. Тэгээд бидний төлөө явсан юм шиг эх орныхоо нэрийг гаргаж явлаа ч гэх шиг яс юман дээрээ өөрийнхөө төлөө таван цаасны төлөө л биз дэ. Үнэхээрийн монголын төлөө юм бол цирк ээ өгчих хэрэгтэй.

Монгол хүн
Монгол хүн
2020-10-18 12:01

МОНГОЛЫН гутамшиг,Аваргын чансаагүй,увайгүй,юм үзээгүй новш юмаа.Ямар хогийн зантай юм бэ.ёндоотой эр хүн байсан бол хэдэн циркчдэдээ хотын захад бөхийн өргөө шиг ордон бариад өгчих байсан.ИЙМ жижигхэн ТАРХИТАЙ аварга байжээ.БЯР тэнхээтэй болохоос,бяцхаан тархитай хүн бж.

Иргэн
Иргэн
2020-10-18 12:04

Аварга гж хэлэхээс ч ичиж байна.юуны аварга гэмээр юм бэ.

Монгол хүн
Монгол хүн
2020-10-18 12:05

МОНГОЛЫН гутамшиг,Аваргын чансаагүй,увайгүй,юм үзээгүй новш юмаа.Ямар хогийн зантай юм бэ.ёндоотой эр хүн байсан бол хэдэн циркчдэдээ хотын захад бөхийн өргөө шиг ордон бариад өгчих байсан.ИЙМ жижигхэн ТАРХИТАЙ аварга байжээ.БЯР тэнхээтэй болохоос,бяцхаан тархитай хүн бж

Монгол хүн
Монгол хүн
2022-11-27 21:05

Дэлхийд цуутай Монголын Циркийг сөнөөсөн нүгэл нь нүдээрээ гарна даа

Холбоотой мэдээ

Back to top button