УЛС ТӨР

Ядарсан иргэдийнхээ мөнгийг банк бусаар хүүлэгчид УИХ-ын гишүүн болох нь ёс зүйд нийцэх үү

ЁЖЛОЛ: ИРГЭДИЙН МӨНГИЙГ ХҮҮЛЭНГЭЭ ЭРХ АШГИЙГ НЬ ХАМГААЛНА ГЭЖ ИЧИХГҮЙ ЯРЬДАГ

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 544 Банк бус санхүүгийн байгууллага бүртгэлтэй байна. Сүүлийн жилүүдэд банк бус санхүүгийн байгууллагуудын тоо эрчимтэй өсч буй.Тэд арилжааны банкны зээлийн шалгуурт тэнцэхгүй иргэдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх замаар жилд 30-40 хувийн хүүтэй зээлийг олгодог.

Боловсон байдлаар мөнгө хүүлдэг энэ тогтолцоог нийгэм даяараа шүүмжилдэг ч зах зээлийн чөлөөт зарчмаар өсөн нэмэгдсээр байгаа юм. ББСБ-аас авсан зээлээ төлж чадаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө хэт доогуур үнэлгээтэйгээр шууд шилждэг өндөр эрсдэлтэй. Бүр зарим тохиолдолд “рекет” нөхдүүд ББСБ-ын зээлийн барьцаалбарыг шилжүүлэх явцад оролцдог гэх бүдүүлэг яриа ч бий.

Тэгвэл ийм эрсдэлтэй,хүнд нөхцөлд хэн ихэвчлэн ӨРТДӨГ вэ. Мөнгөний эргэлт бага, санхүүгийн чадамж сул энгийн иргэд өртдөг. Нөгөө талаас нийгмийн ийм сул хэсгээ мөнгөтэй, эрх мэдэлтэй, санхүүгийн эрх чөлөө нь “тасарчихсан” хэсэг нь мөлжиж амьдардаг. Тэдгээрийн төлөөлөл нь ББСБ-тай УИХ-ын гишүүд.

ББСБ-тай УИХ-ын гишүүд энгийн иргэдийн эрх ашгийг хамгаална гэж тангараг өргөсөн мөртлөө нийгмийн хамгийн ЯДАРСАН эмзэг хэсгүүдэд зээл олгож, төлж чадахгүй бол шууд барьцааг нь хураадаг харгис зах зээл дээрээс халаасаа түнтийлгэдэг. Өнгөн талаасаа энгийн иргэдийн эрх ашгийг хамгаалаад байгаа юм шиг мөртлөө өөр нэг гараараа тэдний хэтэвчийг хоосолж суудаг гэж болно.

ЭНЭ ПАРЛАМЕНТ ТАВАН МӨНГӨ ХҮҮЛЭГЧ  ГИШҮҮНТЭЙ

Өндөр хүү бүхий ББСБ-тай иргэдийн бүртгэл дунд төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан,ажилладаг 80 гаруй хүн бүртгэлтэй байдаг. Тухайлахад, УИХ-ын гишүүн асан Г.Ганбат, Д.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд асан Д.Доржпүрэв, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав зэрэг хүмүүсийг ББСБ-тай талаарх бүртгэлийн мэдээлэл ил болж байв.

Харин энэ удаагийн УИХ-д сонгогдсон гишүүдээс,

  • Л.ЭНХБОЛД– “Ирээдүй-Инвест” ББСБ /одоо эзэмшиж буй/
  • Я.СОДБААТАР:  “Хотол партнерс” ББСБ /2014 онд ХОМ-тээ тусгасан/,
  • Б.УНДАРМАА: “Капитал премиум” ББСБ /2015-2017 онд ХОМ-тээ тусгасан/,
  • Ж.ЭРДЭНЭБАТ: Гүнсан-Эрдэнэс ХХК /Компанийн нэр дээр ББСБ-ын  зөвшөөрөл авсан, одоо эзэмшиж буй/
  • Ж.ЭНХБАЯР: “Газар капитал”, Газар капитадл партнеср” ББСБ /одоо эзэмшиж буй/ -ыд тус тус хамаарч байна.

Зах зээлийн чөлөөт нийгэмд хэн ямар бизнес эрхэлж, санхүүгээ хэрхэн босгох нь хувь хүний сонголт. Гэсэн хэдий ч ёсзүй талаасаа энгийн иргэдийн мөнгийг нь хүүлэнгээ тэдний эрх ашгийг хамгаалж УИХ-д төлөөллөөр суух нь хэр зохимжтой вэ. Тэдний итгэл үнэмшил үнэхээр мөнгө хүүлэлтийн эсрэг бодлогууд дээр энгийн иргэдийн эрх ашгийг хамгаалж чадах уу.

Ёсзүйн хувьд ийм хүмүүс УИХ-д нэр дэвших эрхтэй гэдэг асуудал зүй ёсоор тавигдах ёстой билээ. Цаашлаад тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн мөнгө хүүлэлтийн талаарх мэдээллийг ил тод болгох шаардлага буйг онцлууштай.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

18 Сэтгэгдэл

  1. Shuud buudah gene uu .Ygeeree uuriigee yamar hyn be gedgiig haruulj baigaa bus uu. Er gihsuun bolson boloogyi yamar negen eh uusvereer amidrah heregtei bizdee.yadgiin chadaj baihad BBCB humuyst heregtei bolood l baiguulsan bailgyi .hamgiin hol ne JDY giin munguur bas eldev avilga ene tereer bii boloogyi bol boloo bihs uu.Alivaa bizness erelt deer suurildag

  2. ТӨРИЙН БАНКЫГ ДАМПУУРАХ ГЭЖ БГАА ГЭСЭН МЭДЭЭ ЯВААД БНАДАА.,ХЯТАДУУДТАЙ ХОЛБООТОЙ БОЛООД БНА…УЛСТӨРЧИД ТӨРИЙН БАНКААР ДАМЖУУЛЖ МӨНГӨ УГААЖ БАЙНА ГЭНЭШҮҮ… 150 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАРИЛГЫГ 1,5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЭЭД ЗЭЭЛ ОЛГОСОН ГЭЖ БАЙНА АРАЙЧДЭЭ…ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ, АТГ, МХЕГ , САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО, МОНГОЛ БАНК ЗЭРЭГ НЬ АЖЛАА ХИЙГЭЭЧЭЭ…!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  3. УИХ д БИД их муу сонголт хийдэг. ГАЗРЫН наймаачин, ЛҮНгийн замын МАНГАС, мөнгө хүүлэгч, АВЛИГАИН, … байж болох бүх муу нэртэнг бид сонгож байна. ОДОО МАН, АН ын луйварчдад сан#### өгөхөө болих ёстой.

  4. Ийм л шоронгийн хулгайч нарт иргэд минь худ####дагдсан байна даа. Яана даа энэ хулгайч луйварчид үхэж д####д ороосой. Бүгдийг нь буудах юмсан.

  5. Монголд монголчуудын эрх ашиг улс орны аюулгүй байдлыг сахин хамга####ах төрийн бодлого байхгүй болсон нь ил тод боллоо,үүний учир ерөнхийлөгч маань энэ УИХ нэртэй гэмт хэрэгтэнүүдийн үүр уурхай,ял завших хоргодох байр болсон газрыг л тар гэж шаардаад байсан хэрэг байх нь

  6. МАН АН энэ 2 нам нэг нам шүү ард түмэн минь Хоёр өөр нам болж жүжиг тавьж ард олныг хуурдагийм шүү

  7. У. Хүрэлсүх ерөнхий сайд энэ луйварчлаас с####ах байхаа. А. Т. Г ш####гаад өгөх хэрэгтэй шүү. Дээгүүр чинь ёстой бузар булай юм хийсэн улсууд байгаад байна шүү. Авилгач.луйварчин.хулгайч нараасаа с####ж төрөө цэвэрлэж авья даа.

  8. Эдгээр нөхдүүд хятадад байгаад ингэж мөнгө хүүлсэн бол бүгд цаазаар авахуулсан байх ёстой.Яагаад улсынхаа эрх ашгаас өмнө хувийн эрх ашигаа дээгүүрт тавиад байдаг байнаа

  9. Zochin Нийслэл аудитын хүргэн банк бустай бөгөөд Монгол банкинд ажилладаг энэ банк бусыг хаах хэрэгтэй

  10. Яадарсан иргэдийн монгийг банк дампууруулж шууд дээрэмдэдэг МАН-АН хулгаич дээрэмчдиг энэ сонгуульд гаргаж болохгvи эд нарын vvр хvvxэд сайн ябахгvй шvv Ундармаа абгай

  11. МАН-АН Курана бирусээсч АЮУЛТАЙ БИРУС эд нар vхэж дууссан Цагт ард тvМэн бид саихан болох баихаа

  12. Ямарваа нэг банк бустай холбоотой хүмүүсийг бүү сонгоорой тэд чинь өөрсдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг хүмүүс шүү.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button