ДЭЛХИЙ

Ким Кардашян, Канье Уэст нар салахаар шийдсэн үү

Канье Уэст болон Ким Кардашян нар 2012 онд үерхэж эхлээд үүнээс хоёр жилийн дараа хуримын ёслолоо хийсэн бөгөөд дөрвөн хүүхдийн эцэг эх болсон билээ.

NEW YORK, NY - JUNE 01: TV Personality Kim Kardashian and rapper Kanye West attend the 2015 CFDA Fashion Awards at Alice Tully Hall at Lincoln Center on June 1, 2015 in New York City. Dimitrios Kambouris/Getty Images/AFP == FOR NEWSPAPERS, INTERNET, TELCOS & TELEVISION USE ONLY ==

“Page Six” сайтад нийтэлснээр бол хэд хэдэн эх сурвалжаас хосууд тун удахгүй сална гэдгийг мэдээлсэн байна. Мөн Ким Кардашян Анжелина Жолие, Хайди Клум нарийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан Лаура Вассерыг хөлсөлсөн хэмээн тус нийтлэлд дурдсан юм. Өмнө нь Ким Кардашян 2011 онд Крис Хамфригаас салах үед Вассер түүний өмгөөлөгчөөр ажиллаж байжээ.

Канье Уэст баярын өдрүүдээр Кардашян болон түүний гэр бүлээс тусдаа Вайоминг муж дахь хувийн эдлэн газартаа өнгөрүүлсэн гэнэ. Өмнө нь 2016 онд Канье Уэстийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас болж хосууд салах тухай цуу яриа гарч байсан юм.  

Эх сурвалж: Vanity Fair

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button