СПОРТСурвалжилга, Нийтлэл

Залгамж халаагаа бэлтгэх хэрэгтэйг монголчуудад сануулсан “World masters”

ЕСӨН ЖҮДОЧ ЭХНИЙ ХОЁР ТОЙРОГТ ЯЛАГДСАН НЬ ЯАВЧ ЧАМЛАХ АМЖИЛТ

Монголын жүдочид Токиогийн олимпод бэлэн үү. Хэдийгээр манай тамирчид цар тахлын улмаас бэлтгэлээ хангалттай түвшинд хийх боломж байгаагүй, сүүлийн хэдэн сар гэртээ хийгээд л барилдсан ч яалт ч үгүй ийм асуулт урган гарлаа. Катарын Доха хотод өчигдөр дууссан “World matsers” тэмцээнд Монгол Улс ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатараас бусад бүх шилдгээ сойсон ч ганцхан хүрэл медаль хүртэв. Тэгээд бүр хоёрхон жүдоч (М.Уранцэцэг, Г.Хэрлэн) медалийн төлөө барилдсан нь дэлхийд алдартай монгол бөхчүүдэд яавч чамлах амжилт.

Хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэг, V байрт шалгарсан Г.Хэрлэн, VII байр эзэлсэн Ё.Басхүү, Г.Алтанбагана нараас бусад 12 бөхийн зургаа нь (Гавьяат тамирчин Д.Амартүвшин, Г.Одбаяр ОУХМ, Ө.Дүүрэнбаяр, Л.Өнөболд, Л.Сосорбарам, Б.Ганхайч) эхний тойрогт, дөрөв нь (Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, ОУХМ Ц.Цогтбаатар, Г.Наранцэцэг, Б.Хорлоодой) хоёрдугаар тойрогт, хоёр нь (О.Ууганбаатар, Сайед Моллай) гуравдугаар тойрогт ялагдан, тэмцээнээ дуусгав. Дээрх гурван тамирчнаас бусад нь нийт ердөө 10-хан ялсан нь үнэхээр тааруу амжилт. Үүнээс илүү амжилт гаргах боломж манай тамирчдад дүүрэн байсан ч ашиглаж чадсангүй.

МОНГОЛ ЖҮДОЧИД ТОКИОГИЙН ОЛИМПЫН ӨМНӨХ “ШАЛГАЛТ”-Д БҮДЭРЛЭЭ

Нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй, “Токио-2020”-ийн оноогоо ахиулах, баталгаажуулах чухлын чухал тэмцээн бол “Доха-2021” байлаа. Хүссэн бөх бүхэн зодоглох боломжгүй, зөвхөн шилдгүүдийн өрсөлдөөн тул даваа бүр чанга, өрсөлдөгч бүхэн хүчтэй байсан нь мэдээж. Нөгөө талаар цар тахлын нөхцөл байдлын улмаас манайхны бэлтгэл нэлээд цалгардсан. Гэхдээ энэ бэрхшээл улс бүхний жүдочдод тулгарч байгаа нь мэдээж.

Шилдгийг ялж байж л шилдэг болно. Гэтэл Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, Гавьяат тамирчин Д.Амартүвшин, Г.Одбаяр нарын зургаан бөх эхний тойрогт ялагдсан нь яавч зөвтгөх зүйл биш. Мэдээж тамирчин хүн дэвжээнд ялагдах гэж гардаггүй. Хэдий тийм ч Токиогийн олимпын өмнөх ийм чухал тэмцээнд тун хариуцлагагүй барилдлаа, тэд.

Жин бүрийн шилдгүүд урилгаар оролцдог тул мэдээж тамирчдын сонголтын талаар ярих илүүц. Товчхон дүгнэхэд Монголын жүдочид Токиогийн олимпын өмнөх хамгийн том “шалгалт”-д бүдэрлээ.

Mongolian judokas led by N.Tuvshinbayar to compete in World Championships

Одоогоос хоёр жилийн өмнө болсон ДАШТ-д мөн М.Уранцэцэг гавьяат ганцаараа медаль хүртэн, монгол жүдочид дэлхийн дэвжээнд 2013 оноос хойшхи хамгийн тааруу амжилтаа гаргасан. ДАШТ-ий дараа Хөдөлмөрийн баатар О.Балжинням ахлахтай дасгалжуулагчдын баг хариуцлагаа хүлээн, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгсөн билээ. Улмаар жүдогийн шигшээг Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Х.Болбаатар ахлахтай дасгалжуулагчдын баг дасгалжуулж буй ч нөхцөл байдал одоо ийм байна. Дээрдсэн зүйл төдийлөн анзаарагдсангүй. Амжилтаар ч тэр, барилдааны агуулгаар ч мөн адил. Олонх тамирчин нэг л унжгар, эрэмгий, дайчин бус байгаа нь анзаарагдав. Юунаас болов, манай тамирчид яагаад гялалзаж чадахгүй байна вэ. Үүнд гол нөлөөлж буй асуудлын нэг нь залгамж халаа. Монголын жүдо залгамж халаагаа бэлтгэх, үүнд дөмөгхөн анхаарах цаг болсныг энэ удаагийн “Мастерс” тэмцээн дахин санууллаа.

ЗАРИМ ЖИНД ТАМИРЧНЫ НӨӨЦГҮЙ БОЛЖЭЭ

Монголчууд хөнгөн жинд эн тэнцүү барилддаг олон тамирчинтай, хүнд жинд өрсөлдөөн сул байсаар ирсэн нь үнэн. Гэтэл одоо зарим жингийн гол тамирчин бэртлээ гэхэд оронд нь “Энэ л дэлхийн дэвжээнээс медаль хүртэн, орон зайг нь нөхнө” гээд явуулчих тамирчингүй болчихож. Ундаргагүй, нөөцгүй байна гэсэн үг.  Тамирчны нөөцийг хамгийн их мэдрүүлсэн өрсөлдөөний нэг нь 2019 оны ДАШТ-ий багийн барилдаан. Ямар сайндаа 57 кг-д М.Уранцэцэг гавьяат барилдах вэ дээ. 48 кг-д өрсөлддөг тэрбээр бүхэл бүтэн 52 кг-ыг алгасаад, өөрөөсөө 10 шахам кг-ын зөрүүтэй тамирчин барилдсан шүү дээ.

Монголын жүдогийн эрэгтэй жингүүдэд хэн нь ч олимп, дэлхийгээс медаль хүртэх нөөцтэй олон хүчтэн байна. Гэтэл эмэгтэйчүүдийн зарим жинд тийм биш. Ялангуяа 70, -78, +78 кг-д. Монголын эмэгтэйчүүдийн хүнд жинг олон жил нуруундаа үүрсэн ОУХМ П.Лхамдэгд зодог тайлан, Б.Мөнхтуяа, О.Жавзмаа нар төдийлөн барилдахгүй байгаа. Токиогийн олимпод эмэгтэйчүүдийн -78, +78 кг-д олимпын эрх авах боломжгүй болсон, ийм эрт. Одоо хэчнээн амжилт гаргасан ч олимпын болзол хангах боломжгүй гэсэн үг л дээ.

Жүдогийн шигшээгийн ахлах дасгалжуулагч болсных нь дараа Х.Болдбаатар гавьяатаас ярилцлага авахад “Гол амжилт гаргаж буй цөөнгүй тамирчны ид үе нь өнгөрчихсөн. Зөвхөн хүнд гэлтгүй зарим хөнгөн жинд ч гэсэн ундарга тааруу байна. Монголын цөөнгүй шилдэг Токиогийн олимпын дараа зодог тайлах магадлалтай. Гэтэл Токиогийн олимпын дараа яах вэ гэдэг асуудал одоо тулгарчихаад байна” гэсэн.

Д.СУМЪЯА, М.УРАНЦЭЦЭГ, Д.АМАРТҮВШИН НАРЫН ШИЛДГҮҮД МӨНХ БАРИЛДАХГҮЙ. ТЭДНИЙГ ХЭН ЗАЛГАМЖЛАХ ВЭ

Д.Сумъяа, М.Уранцэцэг, Д.Амартүвшин нарын шилдгүүд жүдогийн дэвжээнд мөнх барилдахгүй. Ер нь Токиогийн олимпын дараа зодог тайлах магадлал өндөр. Тэд хийдгээ хийсэн. Гэтэл тэдэнтэй эн тэнцүү өрсөлдөх бөх Монголд хуруу дарам байгаа нь гол асуудал болчихоод байна. Тэднийг цаашид хэн залгамжлах вэ. Ц.Цогтбаатар, Б.Ганхайч, Б.Алтанбагана, Ё.Басхүү нар одоо залуу тамирчин биш. Үеийнхэн нь цаана чинь яаж байгаа билээ. Л.Сосорбарам, Б.Хорлоодой, Г.Наранцэцэг, Л.Өнөболд зэрэг залуу үеийнхэн одоо юм дуулгах цаг нь болсон. Ялагдахад нь хэдий болтол “Нас нь бага байна. Арай болоогүй” гэж өмөөрөх вэ. Үеийнхэн нь болох дэлхийн хошой аварга, дийлдэшгүй мэт байгаа Үта Абе, Дариа Билодид нар 21 настай шүү дээ. 2000 онд төрсөн Дариа Билодид Дохагийн дэвжээнээс хүрэл медаль хүртсэн амжилтаа голон, шарандаа уйлж зогсоно лээ. Манай тамирчдад тийм шар, ялахын төлөөх дайчин эрмэлзэл, сэтгэл зүй дутаад байх шиг.

Цар тахлын нөхцөл байдал тамирчдын бэлтгэл, амжилтад нөлөөлж буйг үгүйсгэх аргагүй. Шигшээгийн нэгдсэн бэлтгэл хийх боломжгүй байсан нь дасгалжуулагч нарт ихээхэн хүндрэлтэй байсан нь мэдээж. Адаглаад тийм мэх хий, ингэж давт гээд дэргэдээс зааж зөвлөх боломжгүй байсан шүү, сүүлийн хэдэн сар. Одоо нэг л мэдэхэд олимп болно. Яг өнөөдрийн байдлаар жүдочид олимпод бэлэн бус байна. Токиогийн дэвжээнээс медаль хүртэх хэмжээнд бэлтгэн, формонд нь оруулах амаргүй ажил жүдо гэлтгүй бусад спортын дасгалжуулагчдад тулгарлаа.

Монголын жүдочдыг олон талын барилдаантай, угсраа олон мэхтэй, дайчин, сэтгэл зүй сайтай болгох хэрэгтэй байна. Энэ л бидэнд дутагдаад байх шиг. Хэдий болтол ингэж явах вэ. Токиогийн олимпын өмнө ингэж бүдэрсэн нь Монголын жүдочдод томоохон сургамж болж, бүр том амжилтын үүдийг нээсэн ч байж мэднэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-14 08:43

За мед�##� яамай цар тах�##�ын вирус л аваад ирэхгүй бол.

Дорж
Дорж
2021-01-14 09:37

шижигнэсэн з�##�уу х�##�аа нь гарч ирэх ёстойг харууллаа

Nowshnuud
Nowshnuud
2021-01-14 12:44

Denduu biye tooj de ed nar yr n ih amarhan yrdaraad barildaj chadahgui bn lee shuu dee busad ornii behjuud dairaad l bh ym manaih angaigaad l baritcaaj solihgui hudlaa helee hedelgesen bolood zogsood bh ym tulaad hogiin ymnuud bolson bn lee uzhees durgui hurmeer ter muu gadaad nowshiig hedj ywuul s#a barildahgui mangasuud mongoloor 1 bn

Gainuud
Gainuud
2021-01-14 12:44

Denduu biye tooj de ed nar yr n ih amarhan yrdaraad barildaj chadahgui bn lee shuu dee busad ornii behjuud dairaad l bh ym manaih angaigaad l baritcaaj solihgui hudlaa helee hedelgesen bolood zogsood bh ym tulaad hogiin ymnuud bolson bn lee uzhees durgui hurmeer ter muu gadaad nowshiig hedj ywuul s#a barildahgui mangasuud mongoloor 1 bn

Zojin
Zojin
2021-01-14 12:45

Denduu biye tooj de ed nar yr n ih amarhan yrdaraad barildaj chadahgui bn lee shuu dee busad ornii behjuud dairaad l bh ym manaih angaigaad l baritcaaj solihgui hudlaa helee hedelgesen bolood zogsood bh ym tulaad hogiin ymnuud bolson bn lee uzhees durgui hurmeer ter muu gadaad nowshiig hedj ywuul s#a barildahgui mangasuud mongoloor 1 bn

Зочин
Зочин
2021-01-14 12:49

Мастерт барилдах гэж очоод матрас л боллоо доо.

Жудо сонирхогч
Жудо сонирхогч
2021-01-14 12:53

Болдбаатар дасг�##�жуулагчийн ажлын дүн гарах болоогүй байна. Ахмадад орж байгаа тамирчдын гаргаж ирсэн амжилт бол Насантогтох гавьятын ажлын үр дүн, хувь хүний чадвар зэрэгтэй холбоотой гарсан гэж боддог. Ид барилдаж байгаа з�##�уус нь Б�##�жинням аваргын бүтээл. Тэдэнд дутагдаж байгаа зүйл бол өөрийн болгосон дархан мэх байхгүйд гэхээр байна. Иймд олипийн тоглолтод оноогоо авсан ахмадуудыг ялж гарч ирсэн тамирчид л орох болж дээ. Харин тэмцээнийг хагас хугас харахад манай Сумъяа, Ууганбаатар хоёрын шүүлтэнд юм орж байгаа нь харагдсан

ЖУДОКА
ЖУДОКА
2021-01-14 13:45

ХАЛИУНЫ БОЛДБААТАР ЧАДАХГҮЙ ЭЭ СУРГАЛТЫН ЯЛГАА ИЛТ ХАРАГДААД УДАЖ БГАА МОНГОЛ УЛС ТОКИОГИЙН ОЛИМПООС МЕДАЛЬ АВАХГҮЙ

BAT
BAT
2021-01-14 14:09

avdagaa avaad ,amjilt uzuulsen bol odoo zaigaa taviad zaluuchuudaa gargah tsag bolson baih oo.eh oronch bai zaluuchuudaa.

Зочин
Зочин
2021-01-14 15:05

Манайхан хурд хүч техник мэхээр хол хоцорчээ. Эрс өөрчлөлт хийх болж дээ

Зочин
Зочин
2021-01-14 17:18

Яг энэ янзаараа манай тамирчид жудогоор өрсөлдөх чадваргүй улсуудын тоонд орж явна даа

asar ih tsalin avdagiig boliul
asar ih tsalin avdagiig boliul
2021-01-14 17:46

nasan turshiin undur tsalin ugdugiig boliulj ulsad butsaan tuluulj hohirolgui bolguul.amjilt gargasan ued ni 1 udaa uramshuulal olgoj baingiin hudulmuriin doid hemjee 420k tsalinjuul.gedes ni ulsuhuur amjilt ni usuud irne.mongold classic judochin bol bhgui gej helj bolnoo.50% -aas bugd doosh
barildaantai .emegteichuudees hevtee barildaand sain urantstetseg bol classik barildaan gargadag 60% huvitai.eregteichuudees tumurhuleg arai songodog judo taldaa oir.uur uzii gesen ch neg ch songodog barildaantai judochin bhgui

irgen
irgen
2021-01-14 18:40

Tom shalgalt bolloo manaihand olipod zodogloh buhchuud maani neg ym bodson bh hicheegeri ta naraaraa baharhaj uzdeg shu bidniigee olimpoor magnai hagartal bayrluulaarai amjilt husey.

malchin
malchin
2021-01-14 20:44

n tubshinbayr muu bn tuuniig suudalasne buulga tegeel buh ym saihan bno

үнэн
үнэн
2021-01-15 02:20

З�##�гамж х�##�аагаа бэлтгэх Жүдогийн хувьд худлаа болчоод 10 жил өнгөрцөн асууд�##�_ Шинэ үе нь хуучин үетэйгээ ана ман үзэлцэж хожиж гарч ирдэг , манайхан �##�дцан. Одоо 20-иод жил яаж хожигддогийг яруу тод үзүүлнэ

Судалгаа
Судалгаа
2021-01-15 02:51

Ортой л юм бичсэн байна. Манай хэдэд хурд хүч бол хэнээс ч дутахгүй байгаа. Миний бодол шүү манайхан дэвжээн дээр гарч ирээд л барилдаан эхлэхэд эхний торгуул авах гэж зогсох юм. Бараг л ихэнхи нь тэгж харагдана лээ. Хүний хайрцаганд орчих юм. Мөн олон мэхний хувилбартай болмоор. Ганцийгаа хийх гэж барьц хайж явсаар дуусах юм. Бодож үзээрэй.

Battulgahiij Chadah ajilaa hiie
Battulgahiij Chadah ajilaa hiie
2021-01-15 06:20

Erunhiilugch hiij chaddagaa hiiee.

зочин
зочин
2021-01-15 16:30

Хэт улстөржөөд женкогоо магтан дуулахаас өөр юм хийхгүй юм чинь аргагүй ш дээ, ер нь улс төр, засагтай хэт цус ойртсон бөхийн төрлийн спортуудыг болих хэрэгтэй ш дээ, тэгээд ч бөх ямар дэлхийн спорт биш дээ

Нэр төр хөөсөн
Нэр төр хөөсөн
2021-01-16 10:05

Өмнөх дасг�##�жуулагчдын буруу бодлого з�##�гамж х�##�аа бэлдэхгүй чадвартай хэдэн тамирчидаа ч хөгжүүлэхгүй гацаацан Хайран Уранцэцэг монголоос өөр оронд бсан бол �##�ь хэдийн олимпын аварга болцон бгаа да.

зочин
зочин
2021-01-28 12:44

Маш зөв юм бичсэн байна. Ер нь манай спорт холбоодын удирдлага менежмент муудсанаас бүх төрөл муудаж, тамирчид нь биеэ тоож, амжилт гаргасан тамирчид нь сар бүр ц�##�ин дээрээ нэмж өндөр тэтгэвэр авч сагсуурч яваа. БТСУХ, Шаравжамцын удирдлага маш муу байна. Ш�##�тгааныг корона руу чихэж болохгүй. Бүх орны тамирчид, зарим нь манайхаас ч хүнд нөхцөлд байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button