ДЭЛХИЙ

Гэмт хэрэгтэн ял сонсож байхдаа шүүгчдээ сээтэн хаяжээ

Флорида мужид хулгайн хэргээр ял сонсож буй гэмт хэрэгтэн шүүх хурлынхаа үеэр шүүгчдээ сээтэн хаясан байна. Деметриус Льюс онлайн шүүх хурлын үеэр Бровард хошууны шүүгч Табита Блэкмоны гадаад үзэмжийн талаар хэдэн “найрсаг үг” хэлсэн аж. Люьс Форт Лодердейл хотод орон байр руу нэвтрэн орох гэж оролдсон юм

Тэрбээр шүүгч Блэкмонд хандаж “Шүүгч ээ, та үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Би зүгээр л үүнийг өөрт чинь хэлэхийг хүссэн юм, та үнэхээр үзэсгэлэнтэй юм. Би чамд хайртай, би чамд хайртай” хэмээсэн байна.

Үүнд нэг их ач холбогдол өгөөгүй Блэкмон хариуд нь “Зусар үг таныг олон удаа аварч болох ч энэ удаад бол биш” гэжээ. Уг явдлын шүүх хурлыг “WSVN” телевиз албан ёсны Youtube хуудсан дээрээ байршуулсан юм. Тус бичлэг дээр прокурор Льюст 7500 ам.долларын барьцаагаар суллах талаар ярьж байгаа нь бичигджээ.

Шүүх хурлын бичлэг интернет дээр их хандалт авч олон хүмүүсийг гайхшруулсан юм. Нэг Твиттер хэрэглэгч “Хэрвээ тэр залуу үнэхээр шүүгчид татагдсан бол дахиж уулзахын тулд өөр нэг гэмт хэрэг хийх л болно. Надтай хамт энэ хоёрын талаар романтик зохиол бичих хүн байна уу?” хэмээн жиргэжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button