Нийгмийн

НОСК: Энэ долоо хоногт багтаад эхний сонгон шалгаруулалт гарна

Түрээсийн орон сууцын цахим бүртгэлийн ажлыг Нийслэлийн орон сууцны корпорациас өчигдөр /2019.07.04/ зохион байгуулж дууссан юм. Нийт 35058 иргэн энэхүү бүртгэлд хамрагджээ. Энгийн түрээсэнд 42663, түрээслээд өмчлөх гэсэн бүртгэлд 30794 иргэн бүртгүүлсэн байна.

-ХУВЬ ХҮН БУЮУ ХУВИАРАА АЖИЛ ЭРХЛЭГЧДИЙН АНГИЛАЛД 9549 ИРГЭН БҮРТГҮҮЛЖЭЭ-

Түүнчлэн түрээсийн орон сууцны бүртгэл дууссантай холбогдуулан Нийслэлийн орон сууцны корпорациас өнөөдөр /2019.08.05/ мэдээдлэл хийлээ. Үүнд,

“Бүртгэл явагдах хугацаанд ямар нэг асуудал, доголдол гаргаагүй. Бүртгүүлж буй иргэдийн ангилалыг үзвэл,

-Залуу гэр бүл гэсэн ангилалд 4443 иргэн

-Төрийн албан хаагч ангилалд 6542 иргэн

-Хувь хүн, хувиараа ажил эрхлэгчид ангилалд 9549 иргэн буюу хамгийн их бүртгүүлсэн

-18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл гэсэн ангилалд 960 иргэн

-Өрх толгойлсон эцэг эх ангилалд 3148 иргэн

-Ахмад настан гэсэн ангилалд 9166 иргэн

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл ангилалд 3134 иргэн тус тус бүртгүүлсэн байна.

-ШАЛГАРСАН ИРГЭД ГУРАВ ХОНОГИЙН ДОТОР ШААРДЛАГАТАЙ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛЖ ӨГӨХ ШААРДЛАГАТАЙ-

Бүртгэлийн ажил явагдсан 14 хоногийн хугацаанд үүнтэй холбоотой мэдээллийг хэвлэл мэдээллээр хангалттай сурталчилсан. Өнөөдрөөс бүртгэлдээ хоцорчихлоо гэсэн иргэд манай байгууллагад нэлээдгүй хандсан. Бүртгэлийн хугацааг тодорхой заасан учраас нэмж бүртгэх боломжгүй. Түрээсийн орон сууцны цахим  бүртгэлээ албан ёсоор хаасан. Орон сууцны сонгон шалгаруулах комисс маргааш хуралдана. Комиссоос сонгон шалгаруулалтыг эрэмбэлэх зарчмаар явуулна. Нийслэлийн орон сууцны корпорацын зүгээс бүртгэлийн ажлыг хийх байсан нь дуусч, комисст хүлээлгэн өгсөн. Комиссоос хүмүүсийг эрэмбэлэн жагсаасны дараа эхний байруудад орсон иргэд ажлын гурав хоногийн дотор шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж өгөх ёстой. Энэ долоо хоногт багтаад эхний сонгон шалгаруулалт гарчихна. Иргэд өөрсдөө бүртгэлээ хийж байгаа учраас ямар нэгэн авлига хахуулийн асуудал гарахгүй. Иргэдийг залилан мэхлэх шинжтэй үйлдэл гаргасан хүмүүсийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн.

Энэхүү бүртгэлийг явуулснаар түрээсийн орон сууцанд орох эрэлт хэрэгцээ ямар их байгааг, урьдчилгаа мөнгөө төлөөд орон сууцанд амьдрах иргэдийн тоог тогтоож авлаа.Ирэх жил үүнээс олон орон сууцыг түрээсийн журмаар олгоно. Багш нар 200 квотыг олгож өгөөч гэсэн саналыг тавьсан. НИТХ-ын тэргүүлэгчдийн журмын дагуу багш нарт квот олгох боломж байхгүй. Багш нар руу чиглэсэн, төрийн албаны хамгийн их масс, тоог эзэлсэн хүмүүст зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байна” хэмээсэн юм.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-10-30 08:10

Cephalexin Is Expired Is It Okay Vente Viagra Bruxelles When Does Amoxicillin Suspension Go Bad viagra vs cialis Comprare Cialis In Egitto

Холбоотой мэдээ

Back to top button