Нийгмийн

“Мобиком” ХХК үйлчилгээгээ хүч хэрэглэх замаар хэрэглэгчдэд худалдсан хэргээр 20 саяар торгуулжээ

“Мобиком корпораци” ХХК ШӨХТГ-ийн байцаагчтай шүүх дээр маргалдаж байна. Тодруулбал эл хэргийн шүүх хурал  өнгөрсөн 2020 оны есдүгээр сараас эхэлсэн байдаг.

Юу болсныг сийрүүлбэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 0005550 дугаартай шийтгэлийн хуудсаар “Мобиком” ХХК-ийг “...бараа, ажил үйлчилгээг хууран мэхэлж, төөрөгдүүлж, хүч хэрэглэх замаар худалдаж, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан” хэмээн Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 20 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Харин “Мобиком” ХХК-аас уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд хандсан юм. Ингэхдээ ШӨХТГ-ын байцаагч хэрэглэгч хэрхэн хохирсныг тогтоогоогүй гэж үзэж шүүхэд гомдол гаргасан байх юм.

-ТУС КОМПАНИ ХУУЧИН БАГЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ЗОГСООХДОО, ХЭРЭГЛЭГЧДИЙГ ОЙРОЛЦОО ҮНИЙН ДҮНТЭЙ ШИНЭ БАГЦ РУУ ШУУД ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Тодруулбал  “Мобиком корпораци” ХХК-ийн ерөнхий захирлын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2217 дугаар тушаалаар хуучин багцаа зогсоож, хэрэглэгчдийг төлбөрт болон хосолсон төлбөрт багц руу  шилжүүлэх шийдвэр гаргасан байна.

Улмаар хуучин багцаа зосгоож байгаа учраас хэрэглэгчдийн багцыг хуучин багцтай нь ойролцоо үнийн дүнтэй багц руу шууд шилжүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Тиймээс иргэд хэрэглэгчдээс гомдол гаргаж, ШӨХТГ-т ханджээ.

Энэхүү хэргийг Анхан болон Давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэхдээ “Мобиком корпораци” ХХК-ийг буруутай гэж үзэж, гомдлыг нь хэрэгсэхгүй болгосон.

Тодруулбал “Мобиком корпораци” ХХК нь нэр бүхий хуучин багцуудын үйлчилгээг зогсоосноор шинэ багц сонгохыг хэрэглэгчид мэдэгдсэн. Улмаар хэрэв багцаа солиогүй тохиолдолд хуучин багцын хэрэглээтэй нь ойр дүнтэй багц руу шууд шилжүүлэх”-ийг хэрэглэгчдэд мэдэгдэж буй  нь өөрийн “үйлчилгээгээ хүч хэрэглэх замаар худалдах” үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзсэн байна.

Тиймээс “Мобиком корпораци” ХХК дээрх шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн дахин Дээд шүүхэд гомдол гаргасан. Харин Дээд шүүхээс Анхан болон Давж заалдах шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Ингэхээр тус компанид холбогдох дээрх маргаан дахин гурван шатны шүүхээр орж шийдвэрлэгдэхээр болж байна. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Haha
Haha
2021-03-01 07:58

Mobi dandaa.l iim arga heregledeg, er n ih unetel shdee.Hereglegch khaan bish, bool n bdag

Зочин
Зочин
2021-03-01 08:34

Мэддэг газар нь иргэдийнхээ эрх ашгийн үүднээс ш�##�гахад болохгүй ч газар бишшүү.

Zochin
Zochin
2021-03-01 09:17

Үнэн үнэн. Сүүлийн үед энэ үүрэн телефон, ТВ үйлчилгээ үзүүлдэг Univision зэрэг газрууд багцын үйлчилгээ нэрээр сонголтгүй үйлчилгээ тулгадаг болсон. Ямар ч сонголтгүй. Багцын үйлчилгээ байж болох ч хүн бас өөрөө сонгодог хувилбар, сонголт байх ёстой биз дээ. Нэг т�##�аасаа давуу байдлаа ашиглаад шууд өөрийхөө хүслийг тулгаад байж болохгүй шүү дээ.

Зочин
Зочин
2021-03-01 10:26

Ямар ч өргөн сонголт байхгүй ямар ч бсан илтгэл өгөөөд хэрэггүй газар

Ганаа
Ганаа
2021-03-01 10:36

Багц бууруулахгүй гээд л хүчээр үнэтэй багц руу л шилжих гарцыг тулгадаг, ариа шун�##�тай шүү. Уг нь хүн хэрэглээгээрээ багцаа өөрчлөөд явах эрхтэй баймаар.

zochin
zochin
2021-03-01 12:17

Mobi aria aimar utas lizingeer avsan chini hucheer daraa tulburt bolgtson

Mobicom-ын буруу байна.
Mobicom-ын буруу байна.
2021-03-01 12:51

Энэ бол яах аргагүй Мобигийн буруу, байцаагч болон анхан шатны шүүхийнхэн зөв шийдвэр гаргасан байна. Моби хэрэглэгчдээ эхлээд танилцуулах ёстой, тэгээд Танд эсвэл ижил үнэтэй багц руу шилжих эсвэл хуучин гэрээгээ бүр мөсөн цуцлах ийм 2 боломж сонголт байна гэж хэлэх ёстой. Шууд дураараа нэг бүтээгдэхүүнээ х�##�аад шинэ юм хийхдээ шууд дураараа хэрэглэгчийн зөвшөөрөлгүй шилжүүлж болохгүй. Яг ийм асууд�##� надад интернетийн компанитай тохиолддог. Байнга ута�####�ж багцаа солих уу шилжих үү гэдэг. Төлбөдөрөө төлөхөөр очих үед хүмүүс нь маш бүдүүлгээр эн багц руу шилжихээс өөр аргагүй гэх мэтээр намайг юу ч мэдэхгүй амьтан өмнө нь сууж байна гэж бодсон бололтой ярьдаг. Тэгэхээр нь би өөдөөс нь шилжих сонирхолгүй байгаагаа хэлээд хэрэв танай компани (төрийн компани) хуучин үйлчилгээгээ цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж байгаа бол гэрээгээ цуц�##�снаа надад �##�бан ёсоор гэрийн хаягаар бичгээр явуул. Тэгж бид энэ бүгдийг дуусгаж болно. гэхээр таг дуугүй болдог. Та бүхэн ч гэсэн гэрээгээ цуц�##�ж болно Гэвч �##�бан ёсоор бичгээр надад ирүүлэх/өгөх хэрэгтэй гэж хэлж болно. Монголын компаниуд хууль дүрэм мөрдөхгүй даварсан байна. Моби чинь хөгжилтэй орны хөрөнгө оруулагчтай компани энэ зэргийн аргаар хэрэглэгчтэй харьцдаггүй гэдгийг мэдмээр л юм.

Mobicom-n буруу байна. 2
Mobicom-n буруу байна. 2
2021-03-01 13:01

Нэг бүтээгдэхүүн/ үйлчилгээ авах гэрээ нь тухайн үйлчилгээнд л хамарна. Тиймээс Гэрээгээ нэг т�##� нь цуц�##�снаар энэ бүхэн дуусгавар болж болно. Нэгэнт хэрэглэгч гэрээгээ дуусгах сонирхолгүй тул Мобиком гэрээгээ дуусгаснаа �##�бан ёсоор бичгээр мэдэгдэх ёстой. Хуулийн дагуу ингэх нь зөв. Хэрэглэгчийн зөвшөөрөлгүй гэрээ өөрчлөх шинээр гэрээ (шилжүүлэг) хийх ёсгүй. Би та нарт нэг жишээ дурдъя. Би нэг хөгжилтэй оронд олон жил амьдрах үед гар утасны компаниас нэг утас дугаар үйлчилгээний багц аваад олон жил болсон. Олон жил өнгөрөх хуагцаанд мэдээж тэр миний авдаг үйлчилгээнд өөр хүн үлдээгүй байх, бараг би ганцаар абйсан болов уу, гэсэн ч над руу нэг ч удаа тухайн компаниас ута�####�ж эсвэл захиа ирүүлж наадах чинь байхаа больсон өөр юм руу шилж гэж байгаагүй. ганц ч удаа шаардлага тавьж байгаагүй. харин захиагаар зүгээр орчин үеийн багцынхаа сурт�##�чилгаа бол хааяа илгээдэг байсан.

Зочин
Зочин
2021-03-01 13:55

анх дугаар авхад баыгуулсан гэрээгээ мөрдмөөр байна юнивишн хүний үздэггүй сувгийг хүчээр нэмээд төлбөрөө нэмсэн

Зочин
Зочин
2021-03-01 18:57

Улсын дээд шүүхийн ялзр�##� 3-н шатны шүүхээр ороод шийдэгдсэн асуудлыг дандаа буцаана.

ДэБил
ДэБил
2021-03-01 22:10

ХЭРЭГЛЭГЧ ХААН, МОБИНУУД БОЛУУД БОЛТУГАЙ.

Хэрэглэгч
Хэрэглэгч
2021-03-02 00:17

Яг тэгсэн. Муу новшнуудыг яая даа байз.

Зөвлөгөө
Зөвлөгөө
2021-03-02 04:42

Та бүхэн хохирсон бол энэ байцаагч шүүх хурлынханд зориулж өөрийн мэдээллийг баримт болгож өгөхөд тус�##�ж болно. Эдэнгүй ганцаар тэмцэнэ гэвэл: Өөрөөр чинь гарын үсэг зуруул�##�гүй , зөвшөөрөлгүй өөр үйлчилгээ багц руу шилжүүлсэн бол иргэний хууль дээр санаатай �##�даатай төлбөр тооцоо хийхийг хориглосон за�##�т бий үүнийг ашиглаж болно. Хэрэв багц чинь урт хугацааны гэрээ цуцлах нөхцөлтэй бол уг за�##�тыг ашиглан өөрөө зөвшөөрөл өгөөгүй байсан гэдгээ дурдан уг үйлчилгээнээс бүрмөсөн татг�##�заж гэрээ дууссаныг мэдэгдэж болно мөн хариу бат�##�гаажуул�##�т бичгээр ирүүлэхийг хүсч болно. Бүх юмаа байнга баримтжуулж зураг хуулбар авч үлдэх тэмдэглэл онс арын дагуу хөтлөх хэрэгтэй. Тухайн компаниас хүн ярив�##� бичлэг хийж болно. Мөн хэн гэдэг хүнтэй ярьж буйг заав�##� асуух. Үйл явдлын журн�##� заав�##� хөтлөх. Моби өөрөө гэрээ цуцлагдсаныг бат�##�гаажуулсан хариу бичгээр ирүүлбэл гэрээ цуцлагдсан өөр компани хайж болно гэсэн үг. Гэрээ цуцлахгүй бол шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашиг хамга�##�ах газар ханд.

Зочин
Зочин
2021-03-02 07:23

Би Моби гийн хэрэглэгч. Бүх үйлчилгээнд сэтгэл ханг�##�уун байдаг. Энд муу хэлээд бгаа нөхдүүд яавч Мобигийн хэрэглэгчид биш байх. Хэрэглэж чадахгүй бол өөр үүрэн телефоны хэрэглэгч болж болно шүү дээ. Үнэхээр бу�####�асаа тасарсан мундаг гэвэл Моби л бна .

Зочин
Зочин
2021-03-02 11:19

Мобиком гээд даварчихсан Япончуудыг Монголоос хөөх хэрэгтэй!

Хэрэглэгч
Хэрэглэгч
2021-03-02 14:56

Мобикомын хамгийн том шийтгэл бол мобиг хэрэглэхээ болих. Өөр үндэсний операторуудыг сонгое л доо. Моби миний ч гэсэн 20 жил барьсан дугаарыг минь хүчээр ийм л багц байх ёстой гэж тулгасан. Мобил 20саяын торгууль юу ч биш. Бидний төлбөр дээр нэмж бичээд л олчихно. Моби бол дэндүү шулагч дэндүү ичгүүргүй үйлчилгээ муутай

бат
бат
2021-03-02 15:26

нэгэнт хэрэглээд хэвшсэн моби дугаараа ашиглаж байхын сацуу бусад үүрэн холбооны(юнител,скайтел,жи г.м)урьдчилсан төлбөрт үйлчилгээний дугаар авч ашиглав�##� зүгээр юм байна лээ.мобигийн үндсэн үнээс гадна нэгч нэмэлт зард�##� бүү гарга.Ингэж байж хэрэглэвэл яг зохицож байна лээ

Зочин
Зочин
2021-03-02 18:15

Мобигоос А10S гэдэг утас лизингээр авсан ш�##� хулих утас бна лээ аваад 2хонохгүй зүгээр байж байгаад унтарна точ нь ажиллахгүй болно гэцүү шүү моби барихгүй баймаар л бна даан ч олон жил барьцан дугаар болхоор хэцүү юм

Skyteliig bas shuuhdeed uguuch
Skyteliig bas shuuhdeed uguuch
2021-03-02 21:56

skytel бас ингэж л байсан ямарч хян�##�тгүй монголдоо багц руу шууд шилжүүлсэн байсан хэрэглэгч нартай мэдэгдээгүй NICE багцаа устгаж шууд Монголдоо багц болгосон байсан төлбөр төлөх Гэтэл өөр болчихсон байсан асуусан бүгдийг нь шууд Монголдоо руу шилжүүлсэн гэсэн тэр нь 1GB дата тай гэсэн ч тэр нь 1өдөрч Facebook оролгүй дуусаж задгай дата нь т�##�ийж өгсөн байсан

Зочин
Зочин
2021-03-03 09:59

Барьж байсан дугаарын сунгуулах хугацаа 3 хоног хэтрээд очиход л хүчээр ямар ч сонголтгүй сар бүр 15500 төлөх багц руу хийж бгаа юм. Энийг ш�##�гаж өгнө үү

Zochin
Zochin
2021-03-03 10:37

Yg sudlaad uzwel neeh shulsan ym baidaggui ym blee. Unitel Skytel Gmobile bur ch shulaach l ym blee yern bl ylgagui l gsn ug ther uuruu l sain uilchilgeenii nuhtsul ntree sudlaj bj awah heregtei. Mobi arai bshee gd unitel awsn 15gb data sar bur ugnuu l gsn ehnii neg sar data n ih bsn daraa saraas ehnii 7 hngt oligto hereglegui bhd l 15gb duuschihad bdg blchdin bleeshd mobi arai ch tgdgue bs

Зочин
Зочин
2021-03-03 10:47

160 минут сүлжээ харг�##�захгүй ярьдаг байсан чинь зөвхөн сүлжээндээ үнэгүй ярь гэж хүчээр багц сольсонд гомдолтой явдагаа

Уугий
Уугий
2021-03-03 15:41

Миний хуучин багцыг бас хүчээр шилжүүлсэн. Би гомдолтой байна

Скайтел, Моби, Жи-ийн хэрэглэгч нь байна
Скайтел, Моби, Жи-ийн хэрэглэгч нь байна
2021-03-03 17:01

Тийм байна. Яг үнэн.
Скайтел тэгэхэд Nice үйлчилгээг байхгүй болгосон хэдий Монголдоо багцыг сонгомооргүй байна гээд үргэлжлүүлээд хэрэглэсээр л байна

Зочин
Зочин
2021-03-04 03:06

20 say baga bna 20 terbumaar torgoh heregtei heregleegui baihad tulvur garna , nas barsan hun hurtel hereglej tulvur gargaagui baihad ar gerluun shuudangaar tulvur ilgeedeg hogiin gazar, mash sain shalgaj hohirson hohiroliig arilgaj torgoj hohirson irgeded nuhun olgovor olguulah heregtei

Зочин
Зочин
2021-03-04 11:22

Моби үнэхээр хүчээр үйлчилгээгээ тулгаж байгаа шүү. Дата огт хэрэглэдэггүй утастай хүмүүс зөндөө байхад дараа төлбөртийн багц заав�##� дата даг�##�дуулна гэдэг. Хөгшин настай хүнд хязгааргүй яриатай багц авахад 3gb дата хүчэжр шахаж байгаан. Хэрэглэгчид сонголт хийх боломжгүй энийг ш�##�гаарай

Зочин
Зочин
2021-03-04 11:50

Mobicomìg 15 jil vnencheer hergelsen bas arail dawruu gants udaa lizengeer utas awsan bish yostoi taraa taniulsan heregleegvi bhad tolbor awtmataar gargana yostoi shunaliin Buzar bgan negj awna hurdan duusna odoo United bariad 1 jil bolj bn yostoi amar sanagdsan mobigoos tatgalzana gj bodoj bgaa

Зочин
Зочин
2021-03-04 14:51

tgd hergelhee boliod unitel skytel g mobile ashiglaach

Зочин
Зочин
2021-03-04 15:04

mobicom ugasa l tiim shde surguuli deer ireel suun hezee awsn ni medegdehgui baahn dugaarnuud burtgletei blchin tegeed yaasn sonin ym gher bagshtii chin naiz dugaar zarah hergtei bn ta nar bagshaasa ter dugaara aw l gdiishd shal tng

Холбоотой мэдээ

Back to top button