НИЙГЭМ

Өөрийгөө шатаасан иргэний аав: Талийгаачийн цахим хаяг асаалттай, хүн ашиглаад байна

Сар шинийн баярын өмнө төр, нийгмийн зүтгэлтнүүдийг урамшуулсан шагналын хур бууж байхтай зэрэгцээд нэгэн харамсалтай явдал болсон нь 34 настай эрэгтэй төв талбайд өөрийгөө шатаасан явдал байв. Тодруулбал, өнгөрөгч хоёрдугаар сарын 8-ны 13:32 цагийн үед талийгаач Э, Сүхбаатарын талбайн баруун талаас алхаж орж ирэхдээ өөр дээрээ таван литрийн савтай шатахуун асгаж, өөрийгөө шатаасан билээ.

-ТАЛИЙГААЧИЙН НАС БАРСАН ХЭРЭГТ ХАНГАЛТТАЙ НОТЛОМЖ ОЛДООГҮЙ ТУЛ ХЭРЭГ ЦАРЦСАН ГЭХ-

Тухайн үед цагдаагийн байгууллагаас талийгаачийг хэн болохыг тогтоохоор ажиллаж, бичлэгт дурдагдсан сэжиг бүхий хоёр иргэнийг шалгаж байгаа тухай мэдээлсэн. Мөн талийгаачийн хоолойн хөвч түлэгдсэнээс амьсгалын дутагдалд орж амиа алдсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан билээ.

Хэрэг гарснаас хойш иргэд цахим орчинд талийгаачийн үхлийн шалтгааныг олон талт байдлаар хэлэлцэж эхэлсэн. Ядуурал, бачуурал дээд цэгтээ хүрснээр амиа зольсон гэх масс байхад, улс төрийн захиалгаар үйлдсэн гэх хардлага ч хажуугаар өнгөрсөнгүй. Тиймээс ч тухайн хэргийг нэлээн нухацтай, нууцлал дор шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛСНЭЭР талийгаачийн амиа егүүтгэх шалтгаан тодорхойгүй, дээр нь гаднын нөлөөтэй үйлдэгдсэн байж болзошгүй сэжүүр олсон ч, хангалттай нотломж олдоогүй тул хэрэг царцсан гэх. Өдгөө хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаа, Мөрдөн байцаах албаны хамтарсан ажлын хэсэг шалгаж буй.

Манай сурвалжлах баг талийгаачийн нас барсан хэргийн процесс хэрхэн үргэлжилж буй, юуны учир амиа егүүтгэх болсон шалтгааныг тодруулахаар талийгаач Э-гийн гэрт очлоо. Биднийг очиход талийгаачийн аав, дүү нар нь гэртээ байсан ч, хэргийн тухай тодорхой мэдээлэлгүй байгаагаа, мөн хэвлэлд ам нээхийг хүсэхгүй байгаагаа учирласан юм. Гэвч бид талийгаач Э-гийн аав гэх 50 гаруй насны эрэгтэйгээс цөөн асуултад хариулт авснаа танилцуулъя.

-ТАЛИЙГААЧИЙН ЦАХИМ ХАЯГ ОДОО ХҮРТЭЛ АСААЛТТАЙ БАЙГАА, ХЭН НЭГЭН АШИГЛААД БАЙНА УУ ГЭХ ХАРДЛАГА БИЙ-

-Талийгаачийн амиа алдсан хэрэг ямар шатанд явж байна вэ, та бүхэнтэй холбоо барьсан уу?

-Үгүй ээ. Нас барсны дараахан ажил явдлын үеэр л цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авч, гэрт үзлэг хийсэн. Түүнээс хойш холбоо бариагүй байна. Бид ч гэсэн хэрэг юу болж байгааг мэдмээр байна. Үнэндээ талийгаач маань цэл залуугаараа амиа алдлаа.

-Хариуцсан мөрдөгчтэйгээ холбоо барьсан уу?

-Сүүлд дуудаж мэдүүлэг авахдаа, талийгаач 15 давхар барилгаас үсэрч амиа хорлох тухайгаа хэн нэгэнд ярьсан гэж хэлсэн. Гэвч би үүнд итгэхгүй байна. Ер нь л мөрдөн байцаалтад сэтгэл хангалуун биш байгаа. Биднээс ямар нэг зүйл нуугаад байх шиг санагдсан. Талийгаачийн цахим хаяг одоо хүртэл асаалттай байгааг хэн нэгэн ашиглаад байна уу гэх хардлага бий.

-Ар гэрийнхний зүгээс нэвтэрсэн байх боломжтой юу?

-Боломжгүй. Нууц үгийг нь мэдэхгүй шүү дээ. Талийгаачийн ажил явдлын үеэс л цахим хаяг нь асаалттай байх болсон. Ямар сайндаа хэн нэгэн ашиглаж байгаа гэх сэрдлэг үүсэх вэ дээ. Бид одоо үнэндээ хэвлэлд ам нээхээс айж байна. Худал мэдээлэл түймэр шиг л тархаж байна. Талийгаачийн үхлийг элдэв муу муухайтай битгий хутгаач л гэж хэлье. Ар гэрийнхний хувьд яг л та бүхэнтэй адил мэдээлэлтэй байгаа.

Өөрийгөө талийгаачийн аав гэх эрэгтэй ийм зүйлсийг хэлэв. Тэрбээр эхнэртэйгээ утас цохин ярих бөгөөд юу ярихаа асууж, давхар зөвшөөрөл авч байгаа гэлтэй харагдав. Талийгаачийн ар гэрийнхэн бурхан болоочийнхоо амиа алдсан хэргийн тухай ямар нэг мэдээлэлгүй, хэрэг хаагдсан ч сөрөх тэнхэлгүй байгаа нь анзаарагдсан юм.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Харамсалтайгаар амиа алдсан талийгаачийн үхлийн шалтгааныг нотлох нотломж хангалтгүй тул хэрэг мөрдөн шалгах ажиллагаа царцсан гэх мэдээлэл байна. Талийгаачийн аавын ярианд дүгнэлт хийвэл, цагдаагийн байгууллага хүүг нь амиа хорлосон байж болох агуулгаар тулгаж, "Өмнө нь 15 давхар байшингаас үсрэх оролдлого хийж байж” гэхчлэн агуулгаар байцаасан гэж ойлгогдохоор. Талийгаач Э-гийн цахим хаяг одоо хүртэл идэвхтэй байгаа нь магадгүй мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд болж буй процесс байж болох. Ямартай ч хэрэг мөрдөн шалгах шатандаа царцжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-03-03 13:18

ФБ хаягийг нь цагдаа нар ашиглаж харж байж магадгүй. Хэрвээ танай хүүхэд хаягаа жинхэнэ нэрээрээ нээсэн бол та ФБ рүү би аав нь байна гээд наад хүн чинь өнгөрсөн бид хаягийг нь бичээд ха�##�гуулмаар байна гээд захиа бичиж болно. Тэгвэл ФБ хаягийг нь хаачихна.

Зочин
Зочин
2021-03-03 13:19

Жинхэнэ нэрээрээ биш ч байсан бичээд ха�##�гуулж болно.

Зочин
Зочин
2021-03-04 05:54

tiin

Зочин
Зочин
2021-03-04 09:09

Өөрийгөө аав нь гэх эрэгтэй ч гэх шиг. Хүн та нарт Би аав нь байна аа гэж хэлсэн бол зүгээр л Т�##�ийгаачийн аав гэж бичихэд яагаад байгаа юм бэ. Мөн эхнэрээсээ асууж зөвлөж болдоггүй юм уу. Айлд дураараа очиж хүний сэтгэлийн зовлон руу дайрч орчхоод цаашаа зөвшөөрөл авч ярьлаа ч гэх шиг. Тэгэхгүй бол та нар мушгиад элдвээр нь бичээд байдаг биз дээ

Сэтгэгдэл
Сэтгэгдэл
2021-03-04 10:34

Яасан сонин мэдээ бичдэг юм бэ???
Өөрийгөө т�##�ийгаачийн аав гэх эрэгтэй гдг нь одоо юу ч гэсэн үг юм ????????‍♀️????????‍♀️
Үг хэл найруулгадаа анхаармаар юм

Иргэн
Иргэн
2021-03-04 12:10

Сэтгүүлч нь ямар ч логик сэтгэлгээ үгүй хүн байна аа. Мэдлэг, туршлага ч �##�га. Өөрийгөө боловсруулмаар юм. Бичсэн юм аа дахиад сайн унш.

Зочин
Зочин
2021-03-04 12:11

Сурв�##�жлагч байж бичихдээ ямар муу юм бэ? Найруулга зөв хийж чадахгүй. Утга зүйн �##�даа ихтэй бн. Дараа нь ар гэрийнхэн нь харийшдэ.

ас
ас
2021-03-04 14:50

Яасан сонин утаггүй бичдэг сурв�##�жлагч вэ. Аав гэх хүн гэнүү.Үг үйлдлээ жоохон анзаарч бичмээр юмдаа. Ямарч ажилын хариуцлаггүй нөхөр байна. Эгүүр.мн энэ сурв�##�жлагчаа анхаар�##�даа аваачээ.

Собака 7
Собака 7
2021-03-06 02:25

Бас цахим хаягтай айнн

Зочин
Зочин
2021-03-06 09:33

Нотломж гэж ямар үг гаргаад ирэв ? Нотолгоо, нотлох баримт гэж үгнүүд бий найруулга асар �##�даатай логик �##�га яасан боловсрол муутай юм бэ

Зочин
Зочин
2021-03-07 03:50

hair dutagdsandaa ter zaluu ooriigoo horloson bh.hondii huiten haritsaa,ger buliin dulaan uur amisgal halamjguigees hun ersdeed bn.

Холбоотой мэдээ

Back to top button