ЭРҮҮЛ МЭНД

Коронавирусийн 18565 тохиолдол батлагдсанаас 10638 нь эдгэрлээ



ЭМЯ-наас  коронавирусийн цар тахалтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэл хариуцсан зөвлөх Б.Ууганбаяр 24 цагийн нөхцөл байдлын танилцууллаа.

Тэрбээр “24 цагийн хугацаанд вирус судлалын лабораториудад нийт 10666 хүнээс шинжилгээ авахад нийт 742 хүн коронавирусийн халдвар авчээ. Улаанбаатарт 654, орон нутагт 88 тохиолдол батлагдлаа. Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 18565 боллоо. Эдгэрсэн нь 10638 хүн. Сүүлийн 24 цагт 385 хүн эдгэрлээ. Сүүлийн 24 цагт 2 хүн нас барлаа. 69 настай эмэгтэй 03.18-нд гадаадаас ирсэн. 03.28-нд шинжилгээгээр батлагдсан. Ингээд цэргийн төв эмнэлэгт хэвтэж байгаад коронавирусээр нас барлаа. Мөн 79 настай эрэгтэй ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүндрэлээр нас барлаа. Мөн коронавирусээр өвчилсөн бөөрний архаг дутагдалтай хүн бөөрний дутагдлын улмаас нас барлаа.



Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button