НИЙГЭМ

Азын дугаарыг зарах луйврын шинжтэй заруудад хууртахгүй байхыг анхаарууллаа

УАА автомашины улсын дугаарын шинэ сер өнгөрсөн сард задалж иргэдэд цахимаар олгох ажил үргэлжилж байна. Гэвч 7600 төгрөгөөр иргэдэд олгож буй шинэ серийг 20-25 сая төгрөгөөр дамлан борлуулж байгаа талаарх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр цацагдсан.

Тэгвэл уг асуудалд Авто тээврийн үндэсний төвөөс дараах тайлбарыг өгчээ “Автомашины улсын дугаар зарна гэсэн луйврын шинжтэй заруудад хууртахгүй байхыг АНХААРУУЛЖ байна. ЭНЭ БОЛ ЗАЛИЛАН‼ Автомашины бүх улсын дугаарын хураамж 7600 төгрөг байдаг. Иргэд импортоор орж ирсэн автомашиндаа https://burtgel.transdep.mn/ сайтаас сонирхсон дугаараа нээлттэйгээр захиалж авах боломжтой” гэжээ. Тиймээс иргэд ченжүүдийн гар дээрээс өндөр үнээр, шинэ серийн дугаар худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

Б.АМАР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

13 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button