ДЭЛХИЙ

Эрдэмтэн Тикток дээрх шингэн усыг бүрж шарах трендийн аюулыг сануулжээ

Үе үе Тикток дээр хачирхалтай трендүүд гардаг билээ. Тэгвэл энэ удаа шингэн усыг бүрж шарах их хачирхалтай боловч аюултай тренд үүсгэсэн байна.

Тикток хэрэглэгчид кальцийн эсвэл натрийн алгинат ашиглаж усны гадуур нимгэн бүрхүүл үүсгээд дараагаар нь талхны үйрмэгээр хучиж шарж байгаа аж. Тэгвэл усыг бүрж шарах нь аюултай хэмээн эрдэмтэд сануулжээ.

Америкийн химийн нийгэмлэгийн судлаач доктор Кристофер Крамер “MailOnline” сайтад хэлэхдээ “Тэнгэр минь гэж, үүнийг битгий хийгээрэй” гэсэн байна. Тэрбээр тайлбарлахдаа аливаа зүйлийг бүрж шарахдаа 200° цельс температурт болгодог бол ус 100 градуст буцалдаг гэжээ.

Крамер нэмж хэлэхдээ “Ус буцлахдаа эзлэхүүн нь 1500 дахин нэмэгддэг. Энэ үйл явц нь агшин зуур л болж өнгөрөх бөгөөд усны буцалж эхэлсэн хэсэг бүрхүүлийг нь эвдэлнэ. Усны үлдсэн хэсэг халуун тос руу орж агшин зуур уур болж хувирна. Энгийнээр хэлбэл халуун тостой сав дотор дэлбэрэлт болно гэсэн үг. Дэлбэрэлтээс үсэрсэн тосноос таныг тэнгэр л авраг” гэсэн байна.

“Youtube” дээр нэгэн гал сөнөөгч шатаж буй халуун тосон дээр ус нэмбэл юу болдгийг дээрх бичлэгээр харуулжээ.

Эх сурвалж: Independent

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-04-12 17:09

ШАТАЖ ҮХЭХИЙГ ХҮССЭН ХҮН Л ИЙМ ЮМ ХИЙХ БАЙХДАА

Холбоотой мэдээ

Back to top button