НИЙГЭМ

Авто ослоор долоо хоногт 11 хүн амиа алджээ

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас 11 хүн амь насаа алдсан гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Тэдний хоёр нь бага насны хүүхэд байжээ.

Нийт бүртгэгдсэн ослын шалтгаан нөхцөлийг авч үзвэл 97.7 хүртэлх хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалж осол аваар гарсан байна. Иймд зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 21 аймагт хяналт тавьж, орон нутгийн замд хурдыг 80 км цагаас хэтрүүлж хөдөлгөөнд оролцсон жолоочийг 50 мянган төгрөгөөр торгож,  хоёр оноо хасдаг бол 120 км цагаас илүү хурдыг хэтрүүлж оролцвол мөн л 50 мянган төгрөгөөр торгож жолоо барих эрхийг зургаан сараар хасч байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button