НИЙГЭМ

"20 жилийн хугацаанд Ц.Анандбазар гишүүний дарамтад өртсөн гэх 1000 гаруй эмэгтэй хандсан”

Сүнээ нэрээр олон нийтийн танил болсон иргэн Б.Сүндэръяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох асуудлаар ЦЕГ-т гомдол гаргалаа. Гомдлоо ЦЕГ-ын дарга Б.Болдод хүргүүлснийхээ дараа хэвлэлийн байгууллагад мэдээлэл өглөө.

Тэрбээр:

“2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй танилцаж байсан. Түүнээс өмнө миний найзаар дамжуулан, удаа дараа танилцах хүсэлт тавьсан. Тэр бүрд нь татгалзаж байсан. Олон нийтэд дэлгэх боломжгүй, өргөдөлдөө дурдсан нарийн учиг, үйл явдлууд бий.

Яагаад ярих боломжгүй байна вэ гэвэл, намайг сонгууль болохоор л ярьж байна гэж муучилж байна. Иймд далд хэлбэрээр гомдлоо өгөхөөр шийдсэн.

Надаас гадна багцлаад тоолоход 1000 гаруй охид холбогдсон. Ийм том асуудал болно гэж тооцоолоогүй. 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө намайг улс төрчидтэй холбосон. Энэ үйлдэл Ц.Анандбазар гишүүний хийсэн үйлдэл байсан. Насаараа айж амьдарч чадахгүй болсон учир дэлгэсэн.

БИ ТҮҮНТЭЙ ОГТХОН Ч ТОХИРОЛЦОХГҮЙ

Эхлээд маш бүдүүлэг үгээр заналхийлдэг байсан. Одоо ойр дотны хүмүүсээр маань дамжуулж, надтай тохиролцох оролдлого хийсэн. Би огтхон ч тохиролцохгүй.

Тэр бол эрх мэдэлтэй, төрийн өндөр албан тушаалтай, тэрбумтан хүн. Ямар хүмүүс гар хөл нь болдог, яаж ажилладгийг мэднэ. 2020 онд миний амьдралыг юу ч болоогүй юм шиг миний амьдралыг үгүй хийж чадсан. Өөрөө намайг танихгүй, ганц ч хараагүй гэх зүйл бичсэн байсан. Надад бол нотолгоо бий.

Өнөөдрөөс аав минь надад хамгаалагч, жолооч гаргаж өглөө.

Б.Ганчимэг сэтгүүлчид ярилцлага өгч байгаа. Сэтгүүлч манай гэрт ирэхэд маш олон залуус манай гэрийн гадаа эргэлдэж байхыг харсан. Сэтгэл санаа болон биеийн байдал тогтворгүй байна. Хуулийн дагуу хариуцлагаа хүлээг. Энэ хүн  маш олон гэмт хэрэгт холбогдсон. Хуулийн дагуу шалгаж тогтоох байх.

Надад нотлох баримт, гэрчүүд хангалттай бий. Сүүлийн 20 орчим жилийн туршид Ц.Анандбазар гишүүнд хүчирхийлүүлсэн гэх 1000 гаруй эмэгтэй байна. Тэдний нэр, нүүрийг нууцална. Ил гарснаараа би ил гарсаар дуусъя” гэж ярилаа.

Үүгээр олон нийтийн дунд хэлэлцэгдэж буй мэдээллийн эхийг тавьсан Б.Сүндэръяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг анхлан бичсэн гэдгээ албан ёсоор зарлалаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
БУШУУ ГИШҮҮНЭЭС НЬ ТАТА
БУШУУ ГИШҮҮНЭЭС НЬ ТАТА
2021-04-14 15:25

САЙН БАЙНА МУНДАГ ИНГЭЖ Л ИЛЧИЛЖ НИЙГМИЙГ ЦЭВЭРШҮҮЛЭХ ЁСТОЙ. АНАНДБУЗАР БОЛ АЛАНБУЗАР

Уншигч
Уншигч
2021-04-14 15:44

Юу л нотлогдов гэж, авья авья гэж анг�##�заж анг�##�зчихаад араас нь хөмөрч байдаг мөнгөний сэтгэхүйтэй хүүхнүүдийн л ажил биз

Зочин
Зочин
2021-04-14 15:48

Сүнээ чи буудаж �##�ж л дийлнэ. Өөрөөр чадахгүй

Зочин
Зочин
2021-04-14 16:03

1000 эмэгтэй хүчиндүүлчихээд дуугүй яваад байсан гэхээр энэтхэг хүүхнүүдээс дутахгүй юм байна ш дээ. Энэтхэгт хүүхнүүдийг хүчиндэхэд хэр баргийн мэдэгдээд байдаггүй гээ биз дээ.

Сонгоч иргэн 2 сая дах
Сонгоч иргэн 2 сая дах
2021-04-14 16:14

Тооцоо: сард 4-5 хүн хүчирхийлсэн байна. Аймаар.

Холбоотой мэдээ

Back to top button