ДЭЛХИЙ

“Louis Vuitton”-ийн шинэ цүнх жинхэнэ онгоцноос үнэтэй

“Louis Vuitton” брэндийн шинээр гаргасан онгоц шиг хэлбэртэй цүнхний үнийг хараад сошиал медиа хэрэглэгчид ихэд гайхжээ. Тэрхүү шинэ загварын эрэгтэйчүүдийн цүнхний загварыг Виргил Аблох гаргаж, 2021 оны өвөл, намрын коллекцийн нэг хэсэг болгон гаргасан байна. Тус цүнхийг 39 мянган ам.доллароор худалдаж байгаа юм.

Нэгэн Твиттер хэрэглэгч жинхэнэ онгоцны зураг тавиад “Жинхэнэ онгоц үүнээс хамаагүй хямд үнээр авах боломжтой” гэсэн тайлбартай жиргэсэн байна.

Харин өөр нэгэн хэрэглэгч “Энэ жил гар цүнхний үнэ нисэж өгч дээ” хэмээн хошигносон байна.

Эх сурвалж: Independent

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button