ДЭЛХИЙ

Америк эрэгтэй 1.5 сая удаа гар дээрээ суниаж, дээд амжилт тогтоожээ

Висконсин мужийн оршин суугч Нэйт Кэрол сайн үйлсийн аянд санхүүжилт босгохын тулд гар дээрээ суниасан байна. Тэрбээр өнгөрсөн жилийн турш өдөр бүр дунджаар 4 мянган удаа суниасан аж. Кэрол “MetLife” цэнгэлдэх хүрээлэнд 1,5 сая дахь удаагаа гар дээрээ суниаж дэлхийн дээд рекордыг тогтоосон байна.

Тэрбээр “Tunnel to Towers”-ийн явуулж буй сайн үйлсийн аянд зориулж санхүүжилт босгохын тулд суниаж эхэлсэн аж. Кэрол “Fox News” агентлагт хэлэхдээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд өөрийн бие физиологи, сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар илүү сайн ойлгож, зорилгоо зөв тогтоосноор юу хийж чадахаа хараад гайхсан хэмээжээ.

Кэрол нэмж хэлэхдээ “Өдөрт дунджаар 4 мянган удаа суниахад гар, төвийн булчингууд үнэхээр сайн хөгжсөн.  Гэхдээ миний сэтгэлийн хат хамгийн ихээр өөрчлөгдсөн Мөн хүний биеийг зөв арчиж тордвол гайхалтай зүйл хийж болдог гэдгийг ухаарлаа” гэсэн байна. Тэрбээр ирэх ням гарагийн (2021.06.1) өдөр хүртэл суниах төлөвлөгөөтэй байгаа юм.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button