ДЭЛХИЙ

“CNN” агентлагт дэлхий сүйрэх үед энэ бичлэгээр хүн төрөлхтнийг үднэ

“CNN” агентлаг 1980 онд үүсгэн байгуулагдахаас өмнө дэлхий сүйрвэл цацах бичлэг бэлджээ. Энэхүү бичлэгийг тус агентлагийн үүсгэн байгуулагч Тед Турнерын захиалгаар хийсэн байна. Тэрбээр “CNN” агентлагийн нээлтийн өдөр “Хэрвээ хиймэл дагуулуудад л асуудал учрахгүй бол бид дэлхий сүйртэл зогсохгүй” хэмээсэн аж.

Бичлэг дээр гардаг ая нь “Nearer My God To Thee” нэртэй Христийн шашны дуулал бөгөөд 19-р зуунд Сара Фловер Адамс нэртэй Англи яруу найрагч үгийг нь зохиосон байна. “CNN” агентлаг дэлхийн төгсгөлд зориулсан бичлэгтэй гэх цуу яриа 1988 оны үед гарч тархаж байсан юм. Харин 2015 онд тус бичлэг ил болсон аж. Тус бичлэгийн нэр “Турнерийн мөхлийн өдрийн бичлэг” юм.

“Турнерийн мөхлийн өдрийн бичлэг”-т АНУ-ын арми, агаарын, тэнгисийн хүчин болон тэнгисийн цэргийн хамтлаг “Nearer My God To Thee” дууллын аяыг тогложээ. Энэхүү дууллын аяыг титаник онгоц живэхийн өмнө хийлчид тоглосон гэх яриа байдаг билээ.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button