Нийгмийн

Үхэлд ч хүргэх эрсдэлтэй санаанд оромгүй есөн шалтгаан

НЭГ. Нар

Нарны туяанд хүчтэй цохиулахын тулд хүнд ердөө л 2-8 цаг байхад л хангалттай. Ийм хугацаагаар наранд байвал таны бие чинь суларч, толгойгоор хатган, аажмаар чих шуугин дараагаар нь биеийн халуун тань бүр 40-420С хүрэн халуурснаар дотор чинь эвгүйрхэн, цусны даралт огцом багасан, улмаар хий юм харан дэмийрэх, эцэстээ та ухаан алдана унана. Тиймээс та ийм шинж тэмдэг илэрвэл нэн яаралтай сүүдэртэй, сэрүүн газар олж байрлах хэрэгтэй, тэгэхгүй бол.

ХОЁР. Цахилгаан эрчим хүч

Ахуйн хэрэглээний цахилгаан эрчим хүч нь хүний биед сөрөг нөлөөтэйгөөс гадна бас аюултайд тооцогдоно. Жишээ нь, кинон дээр ванндаа усанд орж байхад үсний сэнс залгаад усан дотор нь хийгээд амийг нь хороочихдог нь үнэн зүйл. Физикийн онол ёсоор бол нойтон гараараа төмөр хадаас бариад 220 вольтын хүчдэл бүхий жирийн л нэг хаанахын ч хамаагүй залгуурын нүх рүү шургуулчихаад 0,1-0,2 Ампер бүхий цахилгаан соронзон цэнэг авч болно. Гэхдээ үүнийг та туршиж үзэх хэрэггүй гэж зөвлөмөөр байна.

Сануулж хэлэхэд, цахилгаан утсанд санамсаргүй хүрчихээд өөрөө гараа салган авч чадах хамгийн дээд хэмжээ бол цахилгаан гүйдлийн хувьд 0,01 ампер байдаг. Ердөө 1-3-хан секундын дараа амьсгаа тань саатаж, зүрх судасны ажиллагаа тань доголдсоноор та дууслаа л гэсэн үг.

Цахилгааны хувьд аврагдах, амьд үлдэх ямар ч аргагүй эцсийн хувилбар бол цахилгаан сандал юм. Үүнийг одоогоор АНУ-ын 6 муж улсад хэрэглэсээр байгаа юм. Цахилгаан сандлын хүчдэл нь ойролцоогоор 1700-2400 вольт ба цахилгаан гүйдлийн хүч нь 6 ампер хүртэл байдаг байна. Харин аминд аюултай амперын хамгийн доод хэмжээ нь 0,1 байдаг аж. Цахилгаан сандлаар цаазлагдах үйл ажиллагаа горимынхоо дагуу явагдвал цаазын ялтан 1/240 секундын дараа нэгмөсөн ухаан алдаж, хоромын төдийд л амиа алддаг.

Майкл Гудвин гэх америк эр санаатай аллага үйлдсэнийхээ хариуд цахилгаан санадалд суун цаазлагдах байсан боловч шүүхээс түүний ялыг нь хөнгөрүүлж бүх насаар нь шоронд хорих ял сонсгосон байна.

Гэтэл тун удалгүй өнөөх алуурчин эр Гудвин камертаа бие засах төмөр суултуур дээр сууж байхдаа цахилгаанд залгаатай байсан зурагтаа асаах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан анх түүнд оноосон ялыг өөрөө өөртөө гүйцэтгэсэн эмгэнэлт явдал гарчээ. Хийсэн муу үйлдлээсээ зугатах боломжгүй, хариу нь хэзээ нэгэн цагт өөрт нь эргэж ирдэг гэдэг энэ ажгуу.

ГУРАВ. Ус

Хүн өдөрт ойролцоогоор 1,5-2 литр шингэнийг хэрэглэх нормтой байдаг бөгөөд 1000 килокалори ичлэг бүхий хоол хүнс хэрэглэх бүрдээ литр ус юм уу эсвэл шингэнээр даруулан хэрэглэх ёстой гэж үздэг. Харин хот газрын оршин суугчдын хувьд аваад үзвэл нэг хүнд ногдох өдрийн хоол хүнсний илчлэг нь дунджаар 2000-2500 килокалори байдаг ба өдрийн шингэний норм нь 2-2,5 литр шингэн байх ёстой. Тиймээс нэг литр орчим шингэнийг хүн хоол хүнстэйгээ авдаг тул эрүүл чийрэг хүний нэг хоногийн норм хэмжээ нь 1,5-2 литр байна.

Шингэнийг 3-4 дахин хэтрүүлэн хэрэглэх нь усны хордлого буюу усны интоксаци гэх бие организм дахь ус-давсны солилцооны алдагдалд оруулдаг аж. Шингэнийг хэтрүүлэн хэрэглэснээр бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг.

Бөөр уусан бүхнийг гадагшлуулж чадахгүй болж улмаар давсны хэмжээ багасан, дотор эд эсүүдийн орчинг усаар дүүргэснээс болж тархи болон уушгины хаванг үүсгэдэг байна. Уснаас, шингэн зүйлээс  хордож амь насаа алдсан тохиолдол байдаг бөгөөд хоног хүрэхгүй хугацаанд 7-гоос доошгүй литр шингэн хэрэглэсэн байдаг байна.

АНУ-д нэг шоуны үеэр Женнифер гэх эмэгтэй 7,5 литр ус хэрэглэснээс болж амь насаа алдсан эмгэнэлт явдал гарсан байна. Эмч нарын хэлж байгаагаар усны хордлого буюу усны интоксацийн улмаас нас барсан гэж оношилсон байна. Тэгэхээр аливаа зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь амь насанд хүртэл аюултай байдаг ажээ.

ДӨРӨВ. Архи буюу алкоголь

Цусан дахь нэг промилле (ppm) буюу мянганы нэг алкоголь гэдэг нь хүний бие дэх цусны нэг литр тутамд нэг мл цэвэр алкоголь гэдэг нь ундаагаар даруулаагүй арх гэсэн үг биш бөгөөд спиртнээс ч хатуу тийм бодис гэж ойлгож болно. Тухайлбал, 0,5 литр архи гэдэг бол ойролцоогоор 200 мл цэвэр алкоголь юм.

Хэрэв биеийн жин нь 75 кг эрүүл саруул эрэгтэй хүн 0,5 литрийг уувал ойролцоогоор 2,5 промиллетэй болох ба үүнийг гүн согтсон гэж үздэг. Цусан дахь алкоголийн үхлийн тун хэмжээг 5-6 промилле гэж үздэг. Тиймээс та нэг дор гурван шил архи уувал “мажийна” гэсэн үг.

ТАВ. Давс

 Давсны туршилтыг хулгана дээр хийж үзэхэд биеийн жингийнх нь нэг килограммд 3 грамм давс байхад л аюултай байсан байна. Энэ нь жирийн 250 грамм давс амь насанд аюултай гэдгийг харуулж байгаа хэрэг. 250 грамм давс хэрэглэсэн тохиолдолд баталгаатай үхнэ гэсэн үг. Харин ийм хэмжээний давсыг яаж идэх вэ гэдгээс их зүйл хамаарна. Хэрэв идэж чадвал бие организмд ямар өөрчлөлт гарах бол? Цусан дахь давсны хэмжээ хэт ихэссэнээс цусны даралт огцом нэмэгдэж, хүнд хэлбэрийн хаванг бий болгодог байна. Нэг грамм натри-хлорид нь бие организмд 100 мл шингэнийг тогтоон барьж байдаг. Давсыг их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд тархины болон уушгины хавантай болж эцэст нь амиа алдана.

ЗУРГАА. Кофеин

Мөн туршилтын хулгана дээр туршилт хийснээр кофеины хэмжээ хэтрэх нь амь насанд аюултай гэдгийг нотолсон байна. Хулганы биеийн жингийн нэг килограмм тутамд 192 мг ногдоно. Үүнийг хүний биеийн жингээр аваад үзвэл энэ тоо тухайн хүний биеийн жин болон кофеиныг хүлээн авах онцлогоос хамааран 150-200 мг-ийн хооронд хэлбэлздэг аж.

Кофеины төрөлх орон гэгддэг Италид адреналиныг санагдуулдаг сайн эспрессо кофены нэг “шот”-д (30 мл) 100 мг-аас доошгүй хэмжээний кофеин оногддог байна. 150 аягыг буюу ердөө 4,5 литр кофе захиалан уухад л таны амьд явах хугацаа дуусах нь тэр дээ.

ДОЛОО. Никотин

 Никотин болон хүчтэй хоронд хорддоггүй тэсвэртэй хулгана (харх)-нууд нэг кг биеийн жинд нь 50 мг никотин оногдох хэмжээнд хүрэхэд л үхдэг байна. Харин хүний судалгаагаар бол энэхүү үзүүлэлт маш бага байх бөгөөд нэг кг биеийн жинд 0,5-1 мг-ийн хооронд хэлбэлздэг ажээ. Тиймээс 75 кг биеийн жинтэй эрүүл чийрэг эрэгтэй хүнийг 75мг никотин байхад л түүнийг хялбархан “цааш нь харуулах” нь байна. Хэрвээ дундаж хэмжээний янжууранд буюу тамхинд 0,8мг никотин агуулагддаг гэж тооцвол үхэлд хүргэх тун хэмжээ нь 94 ширхэг янжууртай тэнцэнэ гэсэн үг. Нэг дор буюу нэг суудал дээрээ хагас блок тамхи татахад л авс ойрхон.

НАЙМ. Шумуул

Эмэгчин шумуул хүнийг хазаж цусаар хооллодог. Түүний биеийн жин нь 2.6-хан мг бөгөөд хүний цусыг өөрийн жингээсээ хоёр дахин их хэмжээгээр буюу 5мг, өөрөөр хэлбэл 0,0005 мл-ийг сордог байна. Харин хүний биеийн ойролцоогоор 7% нь буюу дундаж насны эрэгтэй хүнд 5-5,5 литр цус байдаг. Цусныхаа 15%-ийг алдахад хүнд хор болохгүй, харин нэг дор 2-2,5 литр цус алдвал үхэх аюултай юм. Иймээс хагас сая эмэгчин шумуулд хазууллаа гэж төсөөлбөл та гарцаагүй үхэж таарна. Гэхдээ хагас сая шумуулд хазуулахгүй нь мэдээж.

ЕС. Амин дэмүүд буюу витаминууд

Амин дэмийг буюу витаминыг хэмжээ тунг нь хэтрүүлэн хэрэглэвэл мөн л үхлийн аюултай. Бүр гипервитаминоз гэсэн олйголт, хэллэг байдаг. Тухайлбал, “А” витаминыг хэтрүүлэн хэрэглэвэл толгой өвдөн, дотор муухайрч, улмаар зүрхний цохилт огцом нэмэгддэг байна. Бүр цаашлаад ухаан алдан унах, таталт өгдөг байна. “В1” витамин нь элэг, бөөрний үйл ажиллагааг алдагдуулдаг.

“В12”  витамин нь судасны цохилтыг хурдасгаж, цусны бүлэглэлтийг хурдасгадаг байна. “D12”  витамин нь биеийг сулруулж, ам цангаж, дотор муухайран огиулах, мөн цусны даралтыг ихэсгэж, амьсгалахад хүндрэлтэй, судасны цохилтийг удаашруулдаг аюултай. “Е” витамин нь метаболизмийн хэмжээ өөрчлөгдөж, тромбофлебит, бүдүүн гэдэсний некротик үрэвсэл, бөөрний дутагдалд оруулж, хүүхэн харааны торлог бүрхэвчинд цусны харвалт өгдөг байна.

“А” болон “D” витамины үхлийн тунг авахын тулд дор хаяж 5000 ширхэгийг уух хэрэгтэй болно. Гэхдээ танд зөвлөхөд ийм хэмжээгээр хэрэглэхгүй байхыг анхааруулж байна шүү.  

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Балбар
Балбар
2021-07-21 02:43

Энэ мэдээ чинь хүнийг яаж амиа хорлох вэ? Гэдэгт сайхан хариулсан мэдээлэл үү дээ...

Back to top button