ДЭЛХИЙНИЙГЭМ

ХБНГУ-д эм нэвтрүүлсэн монголын дипломат энэ долоо хоногт шүүгдэнэ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Будапештаас Берлин рүү монголын элчин сайдын яамны дипломат дугаартай автомашинаар их хэмжээний эм тээвэрлэж яваад баригдсан Монгол улсын хоёр иргэний тухай мэдээлэл Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /ХБНГУ/-ын хэвлэлд нийтлэгдсэн. Тэгвэл тэднийг шүүх хурлын үйл ажиллагаа явагдаж, шүүхийн шийдвэр энэ долоо хоногт гарах юм.

Германы Bild.de сайтад мэдээлснээр тус бүр дөрвөн еврогийн үнэтэй 150 мянган ширхэг өвчин намдаах эмийг 53 настай эрэгтэй Т.Мөнхбат,  38 настай эрэгтэй Э.Оргил нар тээвэрлэж яваад Дрезден хотын ойролцоо хурдны зам дээр саатуулагдсан аж. Т.Мөнхбат нь ОХУ-ын Улаан-Үд хотод суух Монгол улсын ерөнхий консулын газрын худалдааны атташе гэнэ. Харин автомашин жолоодсон Э.Оргил нь дипломат албанд ажилладаггүй байна.

Т.Мөнхбат Будапештээс таньдаг хүнийхээ илгээмжийг Берлинд хүргэхээр авч явсан, доторхыг нь шалгаагүй гэж мэдүүлжээ. Түүнчлэн “Монголын зах зээлд Унгараас нийлүүлдэг энергийн ундааны савлах үйлдвэрийг монголд байгуулах асуудлаар Берлинд бизнес уулзалт” хийх зорилгоор ирсэн гэж тайлбарлажээ.

Тэдний баригдсан хурдны зам дээр өнгөрсөн тавдугаар сард манай улсын хоёр дипломат ажилтан 70 кг героин тээвэрлэж яваад баригдсан юм. Уг хоёр хэргийн хооронд ямар нэг холбоо илрээгүй гэж тус хэргийг шалгаж буй прокурор мэдэгдсэн байна.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button