Нийгмийн

Т.Рэнцэнбадам: Урд хилийн баганаас хойд багана руу тэмүүлж, гуравдугаар сараас хойш бэлтгэл хийсэн

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл буюу Сэлэнгэ аймаг хүртэл 1100 км-ын холын зайд гүйхээр наймдугаар сарын 01-ний өдөр замдаа гарсан.

Тэрбээр Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр бариандаа орохоор тооцсон байна. Бид түүнтэй холбогдож, тодруулга мэдээлэл авлаа.


-Холын зайнд гүйхээр гараад гурав хоножээ. Одоогийн байдлаар хэдэн км зам туулаад байна вэ?

-Одоогийн байдлаар 75 км зам туулаад байна. Өнөө оройн гүйлтээрээ 15 км зам туулна.

-Өдөрт  хэдэн км зам туулахаар тооцоолоод гаргаад гүйж байгаа вэ?

-Өдөрт 30 км зам туулж байгаа. Өглөө, оройдоо замаа хувааж туулна. Өглөөний гүйлт 07:50 цагаас, оройны гүйлт 16:00 цагаас эхэлж байгаа.

-Биеийн байдалд тань ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?

-Одоогоор хэвийн байна. Хөлийн булчин шөрмөс татаж, зангирсан юм алга.

-Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй яваа вэ?

-Тогооч, жолооч, дасгалжуулагч гээд дөрвүүлээ хамт яваа. Эмчгүйгээр явж байгаа.

-Хол замд гүйж байгаа хүнд гутал чухал. Таны хувьд хэдэн ээлжийн гуталтай гарсан бэ?

-Тэгэлгүй яахав. Гурван ээлжийн гуталтай гарсан. Ээлжлээд өмсөнө дөө.

-Таныг гүйж эхэлсэн өдрөөс хойш цаг агаарын нөхцөл байдал ямар байна?

-Ер нь жаахан халуун салхитай. Говь нутаг шүү дээ. Тийм учраас өглөө, оройны сэрүүнд гүйж байна. Өдрийн халуунд нь сайхан амарч байгаа.

-Таны хувьд хэзээнээс бэлтгэлээ хангаж эхэлсэн бэ?

-Гуравдугаар сараас хойш бэлтгэл сургуулилт хийж  эхэлсэн. Төлөвлөгөөт гүйлт маань зургадугаар сард хийгдэх байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон.

Есдүгээр сарын 17 бол хилчдийн баяр. Бидний баяр болох гэж буйг тохиолдуулаад, урд хилийн баганаасаа хойд хилийн багана руу очихоор тэмүүлж, замдаа гарсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-08-03 16:50

Бүгдээрээ л гүйгээд байх юм.

Зочин
Зочин
2021-08-03 17:15

3 honogt bi 75km aas iluu alhaj chadna

Зочин
Зочин
2021-08-03 17:45

Гүйлээ гээд яг ямар хэрэгтэй юм бэ

аөхөа
аөхөа
2021-08-03 17:48

Зүгээр л тэнэглэл.

Зочин
Зочин
2021-08-03 18:27

урдаас нь �##�хаад очий

Зочин
Зочин
2021-08-03 18:31

хамтдаа �##�хах уу

Зочин
Зочин
2021-08-03 20:55

ОДОО БОЛИО, ГҮЙЖ ЯАХ ГЭЭД БАЙГАА ЮМ ЧИ? ЭРГҮҮ ЮМ

Холбоотой мэдээ

Back to top button