ДЭЛХИЙ

Данийн Ерөнхий сайд Фредериксен: АНУ-д Грийнландыг худалдахгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Грийнландыг худалдаад авчихна хэмээн мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл түүний энэ саналыг Данийн Ерөнхий сайд Фредериксен хүлээж аваагүй тул Трамп ирэх есдүгээр сард товлогдсон айлчлалаа цуцалжээ.

Трамп Твиттер хуудсандаа “Дани бол гайхалтай хүмүүстэй сайхан орон юм. Ерөнхий сайд нь миний саналаас татгалзсан явдал нь АНУ, Дани хоёр аль алинд нь их хэмжээний зардалыг хэмнэх боломжийг олголоо. Би түүнд талархаж байна. Тохиромжтой цаг нь болохоор хэлэлцээг дахин төлөвлөнө” гэжээ.

Сануулахад, Трамп ням гаригт /2019.08.18/ сэтгүүлчдэд хандан Данийн автономит газар нутаг болох Грийнланд арлыг худалдан авах тухай хэлэлцэл нэн тэргүүний асуудал биш” гэж мэдэгджээ.

Цагаан ордны албаны хүн хэлэхдээ “Трамп нь Хойд Атлантын холбоотон болох Дани улсад хоёр өдөр хийх айлчлалаа цуцалсан” гэжээ.

Фредериксен өнгөрсөн ням гаригт /2019.08.18/ хэлэхдээ “АНУ Грийнландыг худалдан авах санаа нь утгагүй юм. Трампын эдийн засгийн зөвлөх дэлхийн хамгийн том арлыг худалдаж авах сонирхолтой байна” гэжээ. Мөн тэрбээр “Грийнландыг зарахгүй, Грийнланд бол Данийнх биш. Грийнланд нь Грийнланд мужид харьяалагддаг” гэж "Sermitiaq "сонинд ярьжээ.

АНУ-ын цэргийн бааз Грийнландын хойд хэсэгт байрладаг “Thule” агаарын баазад байрладаг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button