ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээ

Коронавирусийг хэн ялах вэ

Коронавирус. Энэ үг одоо бараг хэний ч анхаарлыг татахаа больсон гэхэд хилсдэхгүй. Хүмүүс дасан зохицохдоо их амархан. Коронавирусийн талаархи эцсийн шийдвэрийг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд бус харин улс төрчид буюу Засгийн газар үргэлж гаргасаар ирсэн. Салбарын асуудлыг салбарын мэргэжилтнүүд шийдэхгүй байгаа гэсэн үг.

Эрүүл мэндийн салбарынхан коронавирустай холбоотой асуудлыг бүрэн дүр зургаар харж байгаа ч улс төрчид зөвхөн улс төрөө л харж байна. Тэгэхээр тэд коронавирусийг улс төржүүлж байгаа гэсэн үг.

Хүмүүс үр дүнг хүсч байгаа нь мэдээж. Тэд эрүүл нийгэм, эдийн засгийг хүсч байгаа юм.

Улс төрчдийн гол зорилго нь зөвхөн цар тахал өвчнийг ялахдаа биш харин коронавирусийг далимдуулан хамгийн их ашиг хүртэх, мөн эсрэгээрээ хохирол амсахгүй байх явдал. Хэрэв вирусийн халдвар хяналтаас гарвал хүлээх хариуцлагыг нь харин өөр хүмүүс үүрнэ. Үндсэндээ эрүүл мэндийн салбарынхан эсхүл жирийн иргэд хүлээж таарна.

Энэ бол улс төр болон түүний ойр тойронд олон жилийн турш цэцэглэн хөгжсөөр ирсэн уламжлал болсон зүйл. Аливаа үйл ажиллагаа, аливаа албан тушаалд хариуцлагаа бусдад үүрүүлж, маневр хийх чадвартай байх ёстой бөгөөд үүнийг еврей хэлээр “бүдүүлэг” үйлдэл хэмээн нэрлэдэг. Удирдагч, улс төрчдийн дийлэнх олонхи нь дайн дажин, эдийн засгийн хямрал, терроризм, асар их гэмт хэрэг, үер усны аюул, газар хөдлөлт, боловсрол, эрүүл мэндийн хямрал гэх мэт аливаа онцгой нөхцөл байдалд ийм л байдлаар хандсаар ирсэн. Цаашид ч ийм байх биз.

Цэрэг дайны амжилт олоогүй үйл ажиллагаа бүрийн дараа улс төрчид бие биеэ буруутгаж, шүүмжлэн барьж иддэг.

Хамгийн хачирхалтай нь, өнөөгийн улс төрийн бодлогын “оноо авах” гол үзүүлэлт нь нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, олон нийтэд чиглэсэн сэдвүүд бус харин коронавирус болж хувирсан. Ерөнхийдөө коронавирусийн царт тахал нь та бидний амьдралыг эрс өөрчилж, баян, ядуу, хөгшин, залуу, тэтгэвэр авагчид, оюутнуудад гээд нийгмийг бүхэлд нь хамарч тэс өөр нийгмийг бий болголоо.

Коронавирусээс үүдэлтэй хорио цээр, тусгаарлалт, шинжилгээ, ачаалал ихтэй эмнэлгүүд – энэ бүхэн бидэнд хүн нэг бүрт өдөр бүр тохиолдсоор байна. Энэ чиглэлд алдаа дутагдал, буруу тооцоолол байгааг ард иргэд аль хэдийн ойлгож ухамсарлаж эхэлсэн ч төрийн дээр байх удирдагчид ойлгосон ч ойлгоогүй мэт аашилж бараг л коронавирус битгий дуусаасай гэсэн өнгө аясаар хандаж эхэлсэн. Тэд коронавирус дуусна гэхээс айж байгаа гэлтэй.

Цар тахал дуусаагүй байгаа бөгөөд одоогийн давалгаа сүүлчийнх ч биш байж магадгүй. Ард түмэн удирдагчдаасаа, төр засгаасаа дуулиан шуугиан дэгдээсэн биш харин тэнцвэртэй, уялдаа холбоотой үйл ажиллагааг хүлээсээр л байна.

Улс төрчид болон салбарын мэргэжлийн хүмүүсийн хэн хэн нь бас үүнд хамааралтай бүх хүмүүс нийтлэг эрх ашгийг хувийн амбицаас дээгүүр тавьж эхлэх хүртэл коронавирусийг хэн ялан дийлэн талаар маргах нь утгагүй болно. Энэ янзаараа байвал коронавирус ялагдашгүй юм.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button