НИЙГЭМ

Маргааш “Чингис хаан” одон олгохгүй

Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-н буюу арваннэгдүгээр сарын 5-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр тохиож буй.

Энэ өдрийг тохиолдуулан улс төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чингис хаан одонгоор шагнадаг уламжлалтай. 

Маргааш “Чингис хаан” одонг гардуулахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ИБУИНХУ-ын Глазго хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байгаа. Эх орондоо ирснийхээ дараа нөхөн олгож магадгүй. Өмнө нь буюу 2020 он мөн эл шагналыг олгоогүй, өнжиж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button