ДЭЛХИЙНИЙГЭМ

Монголоос Эрээн рүү гарах ачаа бараанаас халдвар илэрч байгааг гадаад хэвлэлд мэдээлжээ

Олон улсын “Global Times” агентлаг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хот руу тээвэрлэгдэж гарсан ачаа бараанаас Ковид-19-ийн халдвар илэрч буй талаар онцолсон байна.

Энэ талаар нутгийн хэвлэл өнгөрөгч пүрэв гарагт албан ёсоор мэдээлжээ. Тодруулбал, Эрээн хотын таван оршин суугч Монголоос ирсэн хайрцаг, баглаа боодол бүхий барааг шинжлүүлэхээр эрүүл мэндийн байгууллагад өгсөн байна. Албаны хүмүүс бараанд нуклейн хүчлийн шинжилгээ хийж үзэхэд Ковид-19 вирус “тээсэн” нь батлагджээ.

Иймд нутгийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн эрсдэл өндөртэй орнуудаас ачаа бараа авахгүй байхыг иргэд, оршин суугчдадаа анхааруулсан байна. Түүнчлэн есдүгээр сарын 15-наас хойш Монгол болон бусад орноос ачаа авсан хүмүүсийг эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж, шинжлүүлэхийг уриалжээ.

БНХАУ-д сүүлийн үед дотоодын халдвар бүртгэгдэж эхэлсэн. Харин тэдний дийлэнх нь Хятадын хойд бүс, тэр дундаа Өвөр Монголын нутагт зөөвөрлөгдөж орж ирсэн халдварын голомтоос эхтэй байгааг тархвар судлаачид онцолж байгаа юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-08 10:22

Хилээр гаргах гэж буй юмаа өөрсдөө с айхан цэвэрлээд ариутгаад савлаад саваа бас ариутгаад явуулахад яадаг байна? Коронатай орон байж.

Mongolia man
Mongolia man
2021-11-08 22:02

Uursdiih ni ymiig butsaagaad ugsun l bna.

Монгол
Монгол
2021-11-10 20:16

Өөр ш�##�таг �##�гуу хужаагуудаа тэр хилээ бүр мөсөн хаачих чаддаг юм бол

Холбоотой мэдээ

Back to top button