УЛС ТӨР

Ж.Тогтохбаяр: Б.Цацрал бид хоёрыг ажлаас чөлөөлсөн гэдэг ташаа мэдээлэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн баасан гаригт шуурхай хуралдан, Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал, Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр нарыг ажлаас нь чөлөөлсөн гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлсэн.

Энэ талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Тэднийг ажлаас нь халсан гэдэг ташаа мэдээлэл. Ажлынхаа чанарт анхаар, тэгэхгүй бол өргөдлөө өг гэж сануулсан” гэв.

Мөн Ж.Тогтохбаяраас тодруулахад “Ийм ташаа мэдээлэл цахим ертөнцөд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн байна лээ. Биднийг ажлаас халаагүй. Ажлынхаа чанарт анхаарч, улам хариуцлагатай ажиллахыг сануулсан” хэмээлээ.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button