УЛС ТӨР

ТАНИЛЦ: Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн ураг төрлийн сүлжээ, бизнесийн холбоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төрийнхний ураг төрлийн томилгоо, тэтгэлэгт хөтөлбөрт давуу эрх олгодогт цэг тавь” хэмээн олон нийтийн өмнө холбогдох яам, агентлагуудаа үүрэгдсэн. Мөн тэрбээр “Хэн нэгэн таньдаг хүнээ өмгөөлөх үйлдэл Ерөнхий сайдаас гарахгүй” гэж онцолсон. Энэ нь Ерөнхий сайдын албан тушаалыг аваад дэвшүүлсэн дөрвөн чухал зорилтынх нь нэг болох авлигын индексийг бууруулах бодлоготой нь уялдаж буй юм.

Тиймээс бид “Төр дэх ураг төрлийн сүлжээ” цуврал контент эхлүүлж, эрх мэдэлтнүүд хэрхэн төрд  үүрлэж, хувийн бизнесээ ямар замаар тэтгэж, хөшигний ард хэрхэн лобби хийдэг схемийг харуулахаар ажиллаж байна. Манай редакц эхний цувралаараа Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, түүний хамаарал бүхий этгээдүүдийн талаарх схемийг онцлов.


Б.ЛХАГВАСҮРЭН ГЭЖ ХЭН БЭ. ХЭНИЙ ДЭМЖЛЭГЭЭР ӨНӨӨГИЙН АЛБАН ТУШААЛАА АВСАН БЭ

Өмнөх парламентын үед УИХ дахь МАН-ын бүлэг 32/33-ын бүлгээр задарч, М.Энхболдыг спикерийн суудлаас буулган, Г.Занданшатарыг томилж байв. Төв банк нь УИХ-ын даргын харьяа байгууллага тул Г.Занданшатар спикерийн суудлаа авснаас хойш 9 сарын дараа М.Энхболдын үед тус байгууллагыг удирдаж байсан Н.Баяртсайханыг чөлөөлж, Б.Лхагвасүрэнг томилуулсан. Уг томилгоог хийхэд спикер Г.Занданшатараас гадна Монголбанканд ажиллаж байгаад, УИХ-д суусан өнөөгийн Сангийн сайд Б.Жавхлангийн нөлөөлөл үлэмж өндөр байв.

Мөнхүү Г.Занданшатарт Ерөнхийлөгч асан Х.Батттулга нөлөөлсөн гэх яриа явдаг. Б.Лхагвасүрэн нь нэгэн үес Х.Баттулгын шууд эзэмшлийн “Талх чихэр” компанид ажиллаж явсан П.Дэлгэрнарангийн хадам ах/дүү нь юм.  

Б.Лхагвасүрэн нь эдийн засагч мэргэжилтэй. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорацид удирдах шатны ажлууд тогтвортой эрхэлж байсан туршлагатай. Нэгэн үес Дэлхийн банкны зөвлөх хийсэн туршлагатай. Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалыг 2019 оны арваннэгдүгээр сараас хойш хашиж буй юм. Саяхан Банкны тухай хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж, Хаан банкны хувьцаа зарагдах процесст Д.Сумъяабазар тэргүүтэй албан тушаалтны үгээр бичиг хийж шидсэн. Энэ нь түүнийг огцруулах бодитой шалтгаан гэгдэж буй.

Гэвч тэрбээр “Банкны нэр хүндэд халдлаа” гэсэн утгаар мэдэгдэл гаргаж, түүнд хариуцлага тооцох, хянан шалгах асуудлыг УИХ-ын төвшинд ярихгүй байгаа нь анхаарал татсан сэдэв болоод байна.


СХЕМ:  Б.ЛХАГВАСҮРЭН БА ТҮҮНИЙ ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД ТӨРТЭЙ ХЭРХЭН ХОЛБОГДОВ

ТЭДНИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮД ХЭРХЭН ХОЛБОГДОВ

П.Дэлгэрнарангийн ХОМ дээрх компаниудыг Б.Лхагвасүрэнгийн дүү Б.Лхагвадорж эзэмшиж байна.

Дээрх схемд харуулсанчлан, СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгын хүргэн ах/дүү юм. Б.Лхагвасүрэн, П.Дэлгэрнаран нар дата мэдээллээр холбогдсон сэжим байхгүй. Харин П.Дэлгэрнарангийн ХОМ дээрх “Булгатмөрөн”, “Сүмт-Өргөө” компаниудын Гүйцэтгэх захирлаар Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү Б.Лхагвадорж ажиллаж байна.

Тайлбар: П.Дэлгэрнарангийн ХОМ дээрх ХХК-иудтай Б.Лхагвадорж холбогдож буй байдал

Б.ЛХАГВАДОРЖИЙН ОФФИСИЙГ ТӨВ БАНКНЫ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГА ТҮРЭЭСЭЛЖЭЭ

Б.Лхагвадоржийн “Сүмт-Өргөө” ХХК нь “Хан-Уул товер”, “Сан роуд”, “Рояаль маунтин” зэрэг оффис, зочид буудлын барилгыг барьсан томоохон компани. Тус компанийн барьсан “Сан роуд” оффист Монголбанкны харьяа байгууллага “Хадгаламжийн даатгалын корпораци” /хаягийн линкийг байршуулав/ үйл ажиллагаа явуулж буй нь анхаарал татав. Нэг ёсондоо Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн албан тушаалын байдлаараа нөлөөлж, Хадгаламжийн даатгалын корпорацыг дүүгийнхээ компанийн оффист түрээсээр суулгасан гэх логик эндээс гарч байна. Б.Лхагвадорж нь дата бүртгэлд 10 гаруй компанитай. Бизнесийн цар хүрээ нь нэлээд өргөн харагдаж буй юм.

П.ДЭЛГЭРНАРАНГИЙН ЭХНЭР Б.ӨСӨХЖАРГАЛ ТӨХК-ИУДАД ХООЛНЫ ГАЗАР АЖИЛЛУУЛДАГ БИЗНЕСЭЭ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Төв банкны Ерөнхийлөгчийн төрсөн дүү/эгч Б.Өсөхжаргал нь СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангийн эхнэр юм. Тэрбээр “Билиг арвижах зоог” ХХК-тай байснаа 2018 онд бусдад шилжүүлжээ. Нэгэн үес нэр бүхий ТӨХК-ийн хоолны газрыг түрээсэлдэг, хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан ажлаа бүтээлгэдэг гэх яриа хөвөрдөг байв. Уг компани тендерт орсон илрэцгүй бөгөөд эдүгээ Л.Отгонням гэх хүний нэр дээр шилжжээ.

П.ДЭЛГЭРНАРАНГИЙН ОХИН БОЛОРЫН КОМПАНИ 15 ТЭРБУМЫН ТЕНДЕР АВЧЭЭ

П.Дэлгэрнарангийн охин Болор нь Сангийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байна. Тэрбээр ХОМ дээрээ Б.Лхагвасүрэнгийн дүү Б.Лхагвадоржийн захирлаар нь ажилладаг “Булгатмөрөн”, “Сүмт-Өргөө” компаниудыг давхар мэдээлжээ. Мөн П.Дэлгэрнарангийн ХОМ дээрх “Кодокоре” ХХК-ийг ХОМ-тээ дурдаж өгчээ. Эдгээрээс “Сүмт-Өргөө” ХХК нь 2020 оны гуравдугаар сард СХД-т Сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих 15 тэрбумын тендерт шалгарч байжээ.

Тайлбар: Тус компанийн тендерт шалгарсан байдал

Өөрөөр тендерийн илэрц олдсонгүй. Тэрбээр Сангийн яамнаас мөнгөө авч чадаагүй гэх үндэслэлээр “Сүмт-Өргөө” ХХК-ийн барьсан сургууль, цэцэрлэгийн барилгыг битүүмжилж байсан талар хэвлэлд мэдээлэгдэж байв.

ЛХАГВАСҮРЭНГИЙН ХҮҮ ТЭМҮҮЖИН ХӨГЖЛИЙН БАНКАНД ГАЗРЫН ЗАХИРЛААР ДЭВШЖЭЭ

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Тэмүүжин өнгөрсөн намар Хөгжлийн банканд газрын захирлаар томилогдсон. Тэрбээр ХОМ-тээ “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас өөр компани, нөхөрлөл эзэмшдэггүй гэж мэдүүлжээ. Л.Тэмүүжин нь гэр бүлийн орлогогүй, орон сууцгүй гэх мэдүүлэгтэй. Улмаар 20 сая төгрөгийн үнэ бүхий Mercedes Benz, GL450-1 машинтай, 11 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна.

Сангийн сайд Б.Жавхлан өнгөрөгч намар Хөгжлийн банкны томилгоог хийхдээ түүнд газрын захирлын албан тушаал өгсөн. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Миний хүү Хөгжлийн банкийг анх байгуулагдсан цагаас нь мэргэжилтнээс эхлэн ажилласан. Монголбанк тус банкны дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй учир саях томилгоонд оролцоогүй” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

БУСАД ӨНЦӨГҮҮД: Б.ЛХАГВАСҮРЭН ӨӨРИЙН ТББ-АА ТӨВ БАНКНЫ “ЭРДЭНЭСИЙН САН”-ТАЙ ХОЛБОЖЭЭ

Төвбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголын зоос судлалын холбоо” НҮТББ-ыг 2015 онд үүсгэн байгуулжээ. Улмаар уг холбоо Монголбанканд хүсэлт гаргасны дагуу 250 мянган төгрөгийн үнэ бүхий “Хубилай” мөнгөн зоосыг цутгуулан зах зээлд гаргаж байжээ. Нийт 2500 ширхэг цутгагдаж байсан уг зоосны арилжаалагдах хаягт Монголбанкны “Эрдэнэсийн сан”-г тодотгож өгсөн байна. 

Тайлбар: Б.Лхагвасүрэнгийн үүсгэн байгуулсан НҮТББ

Мөн Б.Лхагвасүрэнгийн үүсгэн байгуулсан “Монголын зоос судлалын холбоо” 2018 онд Монголбанкны “Эрдэнэсийн сан”-тай хамтран, “Монголчуудын төлбөрийн хэрэгсэл эртнээс эдүгээ” нэртэй үзэсгэлэн дэлгэж, ховор үзмэрүүдийг олны хүртээл болгож байжээ. Улмаар “Монголын банкны холбоо”-той хамтран, “Банкны хөгжил-95” үзэсгэлэн зохион байгуулжээ. Товчхондоо, зоос цуглуулгын талдаа төр, арилжааны банкнуудтай хамтарч чаддаг, томоохон лоббиг хийж чаддаг ТББ гэдэг нь дээрх хамтарсан үзэсгэлэнгүүдээс харагдаж буй юм.

Ж.МЯДАГБАДАМ

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-11-16 09:19

mongol tor luivarchidaar duursenii shinj ene shuu dee

Зочин
Зочин
2021-11-16 09:42

Нэг дүү нь Сонгдод эмч. Бусад нь бүгд хулгайч

Зочин
Зочин
2021-11-16 09:46

Энэ хулгайч �########�аг �######�уулаачээ Оюун-эрдэнэ ээ.

Уншигч
Уншигч
2021-11-16 10:11

Эгүүр ямар сайн судлаа вэ. Дата сэтгүүлзүйг ингэж хиймээр байгха юм. Хов жив бичиж байхаар.

Зочин
Зочин
2021-11-16 11:45

Монголд олон ургийнхан бий болоод бна уу даа овт шаар ургийнхан гээд цаашаагаа шун�##�.идэмхий.авилгач.урвагч.муйхар мунаг архичин дээрэмчин ургийнхан гээд явж өгөх юм бнадаа

irgen
irgen
2021-11-16 11:52

Neg ni darga blaa geed busad ni ahil hiij biznes erhelj bolohgui gesen ug uu . Arai l zohion baiguulalttai dairalt bishuu . Hurelbaatar denduu honzonogch uu. Hulgaich hun hamgiin ih hashgirdag gej ug bdag shuu.

Баярсай
Баярсай
2021-11-16 11:53

Үнэн баавартай загнажээ арай арай
Зхрим нь яаж амьдарч байна гэтэл улс төрд сүлжээ үүсгээд л

Зүгээр ш дээ манайхааааан
Зүгээр ш дээ манайхааааан
2021-11-16 11:54

Чадаж байгаа юманд яадгийн хахах

Зочин
Зочин
2021-11-16 11:55

ӨӨ АйМААр !

Лувсандоржфэрэнлээсүрэнгомбо
Лувсандоржфэрэнлээсүрэнгомбо
2021-11-16 11:56

Лхагвадорж жаахан тийм шүү Бизнесийн хүн лав биш шүү

Зочин
Зочин
2021-11-16 11:59

нэг нь төрд ажиллахаар ах дүү нь бизнес хийж болохгүй юм уу арай муухай дайрах юмаа

Зочин
Зочин
2021-11-16 12:01

Zevuun p.s#a bjee ene muu Lxagvasvren chini! ain!

Зочин
Зочин
2021-11-16 12:02

S.da bjee

Эба
Эба
2021-11-16 13:03

Иймэрхүү булайнуудыг нь дэлгэж байх л хэрэгтэй дээ

Уншигч
Уншигч
2021-11-16 13:50

Цувр�##�аар дахиад ч бичих хэрэгтэй,заваарсан үүрлэсэн юмнуудыг

zail zail
zail zail
2021-11-16 15:02

ene zavharliig ingeed ilchleed bhad odoo tegeed zugeer l unguruh baihdaa te

Зочин
Зочин
2021-11-16 15:02

ingej balaig ni delgeed bhad arga hemjee avaachee yatsartsan humuus ve

Зочин
Зочин
2021-11-16 15:05

odoo ene zavharlaas ni bolj ard irged l hohirj uldene shdee haraal id gej ene hediig shorond ni hataatsan huniig zuger haanaar urgusunch yadgin

Зочин
Зочин
2021-11-16 15:07

ene heden gainuudaas bolj odoo saaral baitugai har jagshaaltand shaalaaldaaa

Зочин
Зочин
2021-11-16 15:13

ene hamaatan sadnaaraa turd uurleed busniulj baigaag haraad l suusaar baihuu ahan duusee bosoh tsag ni bolsoon ingej davraad tegeed zugeer l ungurdug bizdee hamag yum ni ilchlegdeed zugeer l ajlaa uguud ungurdug iim hachin zavaan togtoltsoo togtood bid nar l hamag laig ni uurdeg

Зочин
Зочин
2021-11-16 15:23

arduud l ulam ih zovoh ni dee huurhii odoo yay gehev dee iim baasnuudaar udirduulj baidag bid nar l azgui ard tumen yumdaa

Зочин
Зочин
2021-11-16 15:34

Нэг дүү нь Сонгдод эмч. Бусад нь бүгд хулгайч

Зочин
Зочин
2021-11-16 15:43

Shunal ni dendeed ene odoo avs uruugaa ene yumnuudaa avad oroh gej bgan bhda araichdee odoo arduud bid l ene buh yumiig ni tulj duusgana shdee

Зочин
Зочин
2021-11-16 15:47

iim bhad odoo tegeed l bi ter huniig medehgui ter chine manai ehner bi uur hun shuu geed hutsaaad ehlene dee

Зочин
Зочин
2021-11-16 15:57

ter emch duugees ni busad ni bugd hulgaich haltar novshnuud baina shdee ingej amidarhaasa icheechdee burhan mini gej ene turiin alba gej neg bol hamaatan sadan neg bol bavaanii huuhnuudeer duurlee hooy

Сайхнаа
Сайхнаа
2021-11-16 17:17

Энэ арай л юм аа

Зочин
Зочин
2021-11-16 18:09

er ed nar ideh arga ih baga hemjeegeer oloh yum ih baga hemjeenii mongo gargaad tvvnees ih oloh gej shunaltah yum daa manaihan mongolchuud heterhii noimoo holtsongvi ergvv yuma ed nar tolgoi ugaaj sursan P###ANUUD yuma

Зочин
Зочин
2021-11-16 19:30

yasan davarsan shes ve

З
З
2021-11-16 22:19

Угаасаа ийм л зорилготой юм бишүү

Teneg site
Teneg site
2021-11-17 09:56

Tanai site uneheer bugs uhaj . Esvel bugs doloohdoo sain site yumaa. Deer hayanharvaag umuuruud uhchihgeed bsan. Yag henii site yumbee. Dandaa oliggui yum bichihiin. Lhagvasurengiin huu b.temuujin ch gehshig. Ydaj L.temuujin bn bizdee

Батзандан
Батзандан
2021-11-18 00:40

Эд нар с�##�ж сарниа биз, овог нь Б бгаа нь их сонион. Эхнэрүүдээрээ овоглодог бх. Ямартай ч тэр тэмүүжин лхагвасүрэнгийн хүү мөн2. Өөрөө нэг хэвлэлийн хурлаар миний хүү энэ банканд бүр эхлэлээсээ ажилсан ч билүү тэгээд бсин. Гэхдээ эгүүр датаг логиктой, ойлгомжтой дэлгэсэн бна шүү. Ямар ч хачир үггүй. Цэвэр баримт цэвэр мэдээлэл. Баяр хүргэе. Мядагбадам, Үүрийнцолмон нар аа..

иргэн
иргэн
2022-09-21 15:23

бүгд ийм шүү дээ. Лхагвасүрэнг огцрууллаа гээд дараагийн дурак томилогдоно. Ерөнхийлөгч,ерөнхий сайд бүгд оюуны чадамжгүй учраас мэдлэгтэй эх орноо хөгжүүлье гэсэн хүнийг бус хамтарч хувийн хөрөнгөө өсгөе гэсэн хамгийн тэнэгийг л олж томилно,харцгаая

Холбоотой мэдээ

Back to top button