УЛС ТӨР
УИХ-ын гишүүдийн гадаад, дотоод томилолтыг түр хугацаагаар хязгаарлалаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж буй. УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу нийт гишүүдийн 3/2-оос дээш хувийн ирцтэйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх учиртай. Тиймээс ч өнгөрсөн долоо хоногт ирц хүрээгүйн улмаас чуулганы нэгдсэн хуралдаан хэд хэдэн удаа хойшлоход хүрсэн юм.
Үүнтэй холбогдуулан, УИХ-ын гишүүдийн гадаад, дотоод томилолтыг энэ сарын 30 хүртэл түр хязгаарлах захирамж гаргалаа. УИХ-ын даргын захирамжаар ээлжит бус чуулганыг энэ сарын 30 хүртэл сунгаад байгаа юм.
Б.БУЯНДАЛАЙ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.