Нийгмийн

О.Мөнхбаяр: Уйлж байж хүүгийнхээ амьсгалын аппаратыг нэг цаг залгуулсан ч оройтсон байсан

Нийслэлийн “Амгалан”  амаржих газарт баасан гарагийн (2019.08.30) 15 цагийн үед дөнгөж төрсөн нярай эндсэн.

Тодруулбал, 29 настай Н нь хавантай гэсэн оноштойгоор “Амгалан” амаржих газарт иржээ. Жирэмсэн эмэгтэйд эмнэлгийн зүгээс зохих эмчилгээ үйлчилгээг үзүүлж, өглөө 08:00 цагийн үед төрөхийн орон дээр гаргасан ч төрөлт хүндрэлтэй байсан тул "хийсвэр ” хагалгааг 10:00 цагийн үед хийжээ.

Гэвч, нярай цус багадалттай мэндэлсэн тул, цусны төвөөс гуравдугаар бүлгийн цус захисан байна. Харамсалтай нь нярайн донорын цус таван цагийн дараа буюу 15:00 цагт төрөх эмнэлэгт ирсэн бөгөөд нярай 15:15 цагт амьсгал хураажээ.

Түүнчлэн ар гэрийнхэн нь ТВ8 телевизэд хандан мэдээлэл өгсөн ч эмнэлгийн зүгээс хандаж, мэдээллийг олон нийтэд цацуулаагүйн дээр эмнэлгээс хөөж, үзэхгүй гэдгээ мэдэгдсэн хэмээн эх сурвалж мэдээлж байсан билээ. Тэгвэл бид амиа алдсан нярайн аав О.Мөнхбаяртай холбогдож, дэлгэрэнгүй ярилцлаа.  

-Сайн байна уу. Эхнэр тань хэзээ, ямар оноштойгоор эмнэлэгт хэвтсэн бэ. Төрөх хугацаа нь болсон байсан уу?

-Сайн байна уу. Манай эхнэр наймдугаар сарын 26-нд буюу даваа гарагт Амгалан амаржих төвд хавантай хэмээн үзүүлж, хэвтэх болсон. Төрөх сүүлийн хугацаа нь есдүгээр сарын 15-нд байсан юм. Бид яахав, хавагнаад байгааг нь үзүүлж харуулж эмчлүүлэх санаатай эмнэлэгт хэвтсэн нь энэ. Гэвч харамсалтай нь бид дөнгөж төрсөн хүүгээ алдчихлаа. Тухайн эмнэлгээс бидэнд ямар нэгэн мэдэгдэл хийсэн юмгүй л байна.

-Эхнэрийг тань "хийсвэр хагалгаагаар төрөх санал тавьсан ч эмч нар хүлээн зөвшөөрөөгүй гэх юм билээ?

-Тиймээ манай эхнэрийг эмнэлэгт хэвтээд гурав хонож байхад эмч нар нь үзээд сэдээлт өгч өөрөөр нь төрүүлнэ гэсэн юм байна лээ. Тэгэхэд нь эхнэр маань шууд "хийсвэр ” хагалгаа хийлгэх хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Сэдээлт өгөх зургаан цагийн зайтай, гурван удаа уух эмийг өгсөн байгаа юм. Гэсэн ч сонирхолтой нь өнөөх эмээ 29-ний 18 цаг, 00 цагуудад өгчхөөд өглөөний 06 цагт нь өгөлгүй орхисон байсан.

-ДООГУУР ҮЗЛЭГ ХИЙЛГЭХИЙН ӨМНӨ УРГИЙН ЗҮРХНИЙ БИЧЛЭГ ХИЙЛГЭЖ БҮХ ЗҮЙЛ ХЭВИЙН БАЙСАН-

-Эхнэрт тань "хийсвэр хагалгаа хийж төрөх үед өвдөлт өгсөн байсан уу?

-Эхнэрт үүрийн 04 цагийн үед үзлэг хийлгэхэд савны амсар дөрвөн хуруу нээгдсэн байна гэсэн. Харин өглөө 08 цагт үзлэг хийхэд нь савны амсар нь таван хуруу нээгдчихсэн байна, усыг хагална гээд хагалсан байгаа юм. Тэгээд таван хуруу нээгдчихсэн хүнийг төрөх орон дээр гаргаад дүл гээд дүлүүлсэн гэсэн. Арван хуруу нээгдэж байж дүлдэг биз дээ. Эхнэр ядраад хэвтэж байтал тэнд байсан эмч нь загнаад юундаа энд хэвтээд байна босоод яв гэсэн болохоор эхнэр маань хүчээр босож явсан, гэвч тэр үед цус алдаж, эмнэлгийн коридороор нил цус болсон байгаа юм. Ингээд л цус алдсаныг нь мэдээд сандралдаж хагалгаа хийхээр болсон юм байна лээ.

-Хагалгаа хийсэн эмч нарын зүгээс ямар хариу өгсөн бэ?

-Өнөөдөр эхнэрээ эмнэлгээс гаргах гэж байхдаа, хагалгаа хийсэн гэх н.Мэндбаяр гэх эмчтэй уулзсан. Тухайн үед болсон үйл явдал процессыг тайлбарлаж, хүүхдийг эсэн мэнд гаргаж авсан, ер нь өөрсдийгөө өмөөрөөх юм ярьж байна лээ. Мөн хүүг төрсний дараа эмч нар ээж нь цус их алдсанаас болж, хүү маань цус багадалтад орсон. Зүрхний хэм алдагдаад байгаа, донорын төвөөс цус ирээд сэлбэчихвэл асуудалгүй гэж байсан л даа. Гэвч 14 цагийн орчимд цус ирсэн. Хүүд маань цус сэлбэсний дараа 15:20 цагийн орчимд намайг дуудаж, нөхцөл байдлыг танилцуулан амьсгалын аппаратаас бусад залгасан аппаратуудаа салгачихсан байсан. Би ч улаан галзуу хүн уйлж унжаад ядаж ганцхан цаг амьсгалын аппаратыг нь салгахгүй хараад өгөөч гэж гуйснаар цаг орчим хүлээсэн. Гэхдээ л цус ирээд бүх юм зүгээр гэсэн хүмүүс гэнэт л өөр болсон. Цусаа буруу сэлбэсэн үү, нэг асуудал гарч ирсэн. Оройтсон байсан. Цагдаагийн байгууллагад тухайн донорын цусыг зөв бүлгийнх мөн эсэх, сэлбэх явцад алдаа гарсан уу шалгуулахаар хүсэлт өгсөн байгаа.

-Тэгэхээр тэрний өмнө хүүгээ орж харсан гэсэн үг үү?

-Тиймээ. Аавтайгаа цуг 11 цагийн орчимд орж хүүгээ харсан, хэд хэдэн аппарат залгачихсан. Хаа сайгүй дуслын залгууруудтай, хөхөрчихсөн байсан.

-ХИЙСВЭР ХАГАЛГААГААР ТӨРӨХ ХҮСЭЛТ ТАВИХАД ТӨРҮҮЛЧИХСЭН БОЛ БҮХ ЗҮЙЛ ӨӨР БАЙХ БАЙСАН-

-Эмч нарын буруутай үйлдлээс болж хүү тань амиа алдсан гэж үзэж байгаа шүү дээ. Яг ямар үйлдэл дээр алдсан гэж та бодож байна вэ?

-Нэгдүгээрт сэдээлт өгөх гурван эм өгөх ёстой байхад хоёрыг өгсөн. Хоёрдугаарт өглөөний 08 цагт үзлэг хийлгэхийн өмнө эхнэр хүүхдийнхээ зүрхний бичлэг хийлгэж эход харуулахад нь бүх юм хэвийн байсан. Зөвхөн эхэс нь их нимгэн буюу 1,5 мм байна гэж хэлсэн байгаа юм. Гэвч тэд хүчээр усыг нь хагалж, эхнэрийг минь цус алдуулсан. Усыг нь хагалах явцад л нэг юм буруугаар хийсэн болов уу гэж бодож байна. Тэгээд ч ус хагалсан эмчийн нэрийг асуухаар огт хэлэхгүй, нуугаад байна лээ. Мөн савны амсар тавхан хуруу нээгдээд байхад дүлүүлсэн. Дүрэм журамдаа тийм байдаг гэж хариулсан. Би одоо дүрэм журмыг нь судалж үзнэ гэж бодож байгаа. Ер нь бүүр байг гэхэд хийсвэр хагалгаагаар төрнө гэж санал тавьж байхад нь төрүүлчихсэн бол нөхцөл байдал тэс өөр байна биз дээ.

-Телевизэд мэдээлсний дараа эмнэлгийн зүгээс та бүхэнд ямар нэгэн дарамт шахалт ирсэн үү?

-Үгүй ээ. Энгийн өрөө рүү орох гэж байхад төлбөртэй өрөө бэлдчихсэн тэнд ороорой гээд эмчилгээ хийж эхэлсэн. Хандлага нь шал өөр болоод сүрхий анхаарч эхэлсэн.

-Телевизэд өгсөн мэдээлэл нь цацагдаагүй хав дарагдсан гэсэн энэ талаар?

-Есдүгээр сарын 30-н 18 цагийн орчимд ТВ8-ын сэтгүүлч ирээд надаас яриа авсан. Тэгээд цаана эмнэлгийн хүнд хэлэхдээ, танайх хэдхэн хоногийн өмнө хоёр ихэр нярай эндэхэд манайх мэдээ бэлтгээд гаргаагүй. Одоо бол яасан ч тэгэхгүй гаргана гэж байсан. Сэтгүүлч бүсгүй нь надад орой 22 цагаас гарна, эсвэл маргаашийн толь мэдээллийн хөтөлбөрөөр гарна гэсэн ч огт гараагүй.

-ХҮҮГИЙНХЭЭ ХОЙНООС УЙЛЛАА ГЭЭД БОСООД ИРЭХ БИШ, ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ ХҮМҮҮСИЙГ НЬ ХҮЛЭЭЛГЭНЭ -

-Эхнэрийн тань биеийн байдал одоо хэр байгаа вэ?

-Эмчийн хэлснээр савгүй болох нөхцөл байдал үүссэн ч, эмч нар сайн ажиллаж аюулаас хол өнгөрсөн гэсэн. Эмнэлгийн зүгээс биднийг төлбөртөй өрөөнд оруулж дараагаар нь дараа цус сэлбэсэн. Эмчилгээ хийсэн хэдий ч эхнэрийн маань хаван буураагүй. Иймд дуслыг нь зогсоох хүсэлт гаргаж, тэрнээс хойш хаван нь буурсан шүү. 36 размер өмсдөг хүнд гутал нь ч таарахгүй. Миний 42 размерын пүүзийг үдээсийг нь авч байж чихэж өмсөх хэмжээний хавантай гарсан. Одоо арай дээрдэж байгаа. Ер нь хүүхдээ алдсан хүнд яаж тайван байхав. Дахиад хоёр гурав хоногийн эмчилгээ байгаа гэсэн ч эхнэрийнхээ сэтгэл зүйг бодоод эмчилгээ бичүүлээд өнөөдөр эмнэлгээс гарлаа. Хөөрхий минь, хүүхдээ алдсан хүн хаа сайгүй нялх хүүхэд хараад хэцүү байсан нь мэдрэгдсэн. Фэйсбүүк гэж хэцүү зүйл юмаа, хаа сайгүй хүүхдийн мэдээлэлтэй. Сая гарч ирэхдээ утсыг нь нууцаар авч, ээжүүдийн группээс нь гаргалаа одоо арай дээрдэх биз. Гэхдээ хөхөнд нь сүү орчихсон, саагаад л хүүхдээ бодож үймрэх юм.

-Цаашид дахин төрөх боломжтой юу? Та хоёрын хэд дэх хүүхэд вэ?

-Бид хоёр талаас нэг нэг хүүхэдтэй нийлсэн хүмүүс. Наанадаж жил гаруй хугацааны дараа, сайн эмчилгээ хийлгэж байж, хүүхэдтэй болоорой гэж зөвлөсөн. Хүсэн хүлээж байсан хүүхдээ алдчихаад хэцүү л байна. Гэхдээ энэ үйлдлээрээ бид хоёр цаашид эмч нарын хариуцлагагүй үйлдлээ хүлээж, үүргээ ухамсарлаасай гэж хүсэж байна. Эмнэлгээс ямар нэгэн нөхөн төлбөр, янз бүрийн зүйл хэрэггүй. Ийм юм дахин бүү давтагдаасай. Арван сар хүлээсэн үрээ алдана гэдэг ямар их гашуудал билээ. Бидний хувьд одоо хүүгийнхээ хойноос уйллаа гээд босоод ирэх биш, энэ байдалтайгаа эвлэрч, хариуцлага хүлээх ёстой хүмүүсийг нь хүлээлгэнэ гэж бодож байна.

-Хууль хяналтын байгууллагын зүгээс та бүхэнд ямар хариу өгөв?

-Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан. Өнгөрсөн өдрүүд амралтын өдөр байсан учраас өнөөдөр л уулзлаа. Хоёр хоног ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин ирж байгаа бүгд завгүй учир лхагва гарагаас ажлаа эхэлье, хүрээд ирээрэй гэж хэлсэн.

-Хүүгээ хөдөөлүүлчихсэн үү?

-Дөнгөж төрсөн нярай хүүхэд учир ажил явдал, хийдэггүй юм байна. Ийм болохоор өнөөдөр /2019.09.02/ өглөө хөдөөлүүлчхээд ирлээ. Одоо хүүгийнхээ задлан шинжилгээний хариу гарахыг хүлээнэ. Нэг сонин зүйл нь задлан хийсэн оёог нь харахад өвдөг гэх мэт сонин газруудад нь хийсэн байна лээ. Мөн эх нялхас руу задлан хийхэд хүүхдийн өвчний түүхийг хамт өгч явуулдаг гэсэн боловч, эмнэлгээс өгч явуулаагүй. Өөр эмчид байгаа, танд үзүүлж болохгүй гэх мэт хэд хэдэн өөр өөр юм яриад байгаа юм. Энэ нь их сэжигтэй санагдсан. Хариуцлагагүй эмч нарын буруутай үйлдлээс болж дахин өөр хүүхдүүд битгий эндээсээ гэж бодож, эцсээ хүртэл хууль хяналтын байгууллагаар явна.  

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
56 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Negen eej
Negen eej
2019-09-03 09:29

Emch nar uneheer hariutslagagui. Ter hunii 5 minutiin anhaaral buhel buten 1 huuhdiin amidral gedgiig ygd oilgodoggui yum bol. Mungu nud setgele hudaldsan archaagui amitad. Bi huugee aldaagui ch gsn turuhiin emch nariin hainga buruutai uil ajillagaanaas bolj emch nariin huud min beleglesen ДЦП saajilt geh uwchintei temtsen suuna. Hiiswereer l hedhen minutiin umnu turuulchihsen bol huu min eruul alhaad yriad ineeh bsn. Usiig ni hucheer hagalj gargachihaad 10 tsag ungurchihuud bhd toogoogui eh nyalhasiin emch nar bol hun bish chutguruud

Зочин
Зочин
2019-09-03 14:12
Reply to  Negen eej

Ehendee tgd toodog ch ugui yum bnleshd.yaj bsn ch.bur aimr ayultai blsn uyd l awj heleltsdiim bnlede

99195548
99195548
2019-09-03 09:33

3 gal emnelegt bas huugee aldsan hogiin emneleg medsen tsagaasaa hoish ter l###riin emnelger yavsan yum zgr gj bgad huuug min alchaad daraa ni uursdiiguu umiurch bsn novshnuud

Бууд
Бууд
2019-09-03 09:53

Алчуурчин эмч нарыг буудчих

ээж
ээж
2019-09-04 09:16
Reply to  Бууд

Төрөхийн сэтгэлгүй, хэнэггүй сувилагчийн гайгаар хэвлийд байсан 6 сартай хүүгээ �##�дсан хүн дээ би. Хичнээн их энхоийлж, хүсч тээсэн хүүхэд бил ээ дээ? Эмч нь эмчилгээ бичээд өгсөн байхад ааш муутай сувилагч янтайсаар байгаад бараг 5 цагийн дараа дус�##� з�##�гасан, гэвч ураг хамга�##�ах тариа давхар з�##�гах ёстойг з�##�гаагүй. Ус нь гарсаны дараа ямарч арга хэмжээ аваагүй. 3 хоног гэдсэн дотор минь ураг амьгүй болох хүртэл байлгаж, өдөр болгон ЭХогоор хархэн үхэж байгааг нь харуулдаг байлаа. Бас дүүгийн хүүхдэд төрөнгүүт нь шөнө нойроо харамласан сувилагч уйлахаар нь асар их доозоор нойрны эм сүүнд хийж угжаад сэхээнд оруулж л байлаа.. Энэ бол 1р төрөхийн сувилагчдын үйлдэл зах зух нь..

Zochin
Zochin
2019-09-03 10:00

3r torohiin emch nar chadwar muutai ene jil 2 dvv ohin mini 2laa l hvvhdee ene emnelegt aldlaa emch nar ni barag sawiig ni awah bsan bid nar l hamag chadlaaraa ajillaj awch vldlee zaluu hvmvvs bolno gj helheesee icheesei. 2 ohin dvv mini 2laa l hvvhdee 10sar teecheed emlegt hewtej bhdaa l hvvhdee aldlaa aimaar emneleg m#liin emch naraas doloon dor yumnuud. Setgel sanaanii himral, hairan tsag hugatsaag ni ene m#lnuud tolohgui shte.

nomin
nomin
2019-09-03 10:03

medeellig say l olj unshlaa ene medeelliin ezen n hvvgee aldsan eh hvn bn ymar ih hvssen vr min bilee ingej aldana chinee daanch sanasangvi emch nart itgedeg minii l buruu bi l hvvgee aldlaa udiid heviin teegeel yvj l bh bsn vr min gedsendee amid bj l bh bsn vr min hevtvvleed bieiig min shn bolgod turvvlchih bh l gj bodsiin daanch vree aldlaa

hetsuu horwoo we
hetsuu horwoo we
2019-09-04 23:00
Reply to  nomin

Ta setgelin tenheetei bgarai.. Hicheegerei. Asar ih gomdol, asar ih ugeer helshgui hund zowlong dawj bga bh.. tosoolshgui. Setgelee bariarai. burhan min...

ulzii
ulzii
2019-09-04 06:29
Reply to  nomin

bi nohoriin hamt hytad ulsad amidardag say torson bas hytadiin emlegiig bishersen uneheer yaj hunii ami nasiig uragiig mini avarahuu gedegiig sain meddeg ym bilee uzuulenguut honog hetersen bna geed buh shinjelgeeg avaad neg tsagiin dotor hariu ni garch bna jiremsen emegteid ymarch hunderelgui bicheg tsaas gehgui ar geriihen ni huniig duudaad iim ym burduul gej heleed boloo getel bi hindereltei bgaag mini onoshoor uzeed ogoloo hagalgaand geed getel bi hagalgaanii tsagiin omno tsus aldalt ogood uureer tegehed shuud turj guigeed hagalgaanii oroond oruulaad norkoz uilchilej amjaagui bhd shuud uriin mini avaad daraa ni nadad ger buliin mini hunii zovshooroloor nadad tsus hiij nadiig avaraad huuhed mini zurh ni zogosohod hiimel amsgal shuud apratand oruulaad eejees ni oor wakum oroond 14 honuulj buh zuil heviin bolson hoino ohiniig mini ogson bi mongolid ohinoo aldsan bh huuraishiltai bas hugatsaa hetersen geed ohin zurh ni zogsoj bhd avarsan ene bugdees harhad mongol mini hezee huniihee amiig negt tavih ym be muuldag hujaa chini hogjij emleg suvlagch asaragch emch geed bugd eyldeg ys ajilaa hiideg neg chiherch avdagui iimel bna humuus mini mongol nohortoi shuu hujaa geed bas ynz buriin ym bichev

Зочин
Зочин
2019-09-04 09:14
Reply to  ulzii

Yoooy arai l bichig usgiin bolovsrolgui yumaa. yu ch unshchihav daa. hun oilgohiin argagui bichihiin

Эерэг
Эерэг
2019-09-04 17:15
Reply to  Зочин

Ийм юм ойлгохгүй байна гэж үү? Ойлгохгүй бол өөрийнхөө олж авсан боловсрол мэдлэгтээ гомд доо.

zochin
zochin
2019-09-03 20:27
Reply to  nomin

setgeleer bitgii unaarai. setgeliin tenheetei bh heregtei shuu

uugii
uugii
2019-09-04 00:37
Reply to  zochin

setgel sanaagaa mash taiwan bailgaarai ur ni ijii aawdaa ergen ireh bolnoo nylh bietei baihad setgel sanaa togtuun bh l chuhal shuu busgui mini

Зочин
Зочин
2019-09-03 11:30
Reply to  nomin

Эмгэнэл илэрхийлье.Ум сайн амг�##�ан болтугай?

zochin
zochin
2019-09-03 10:04

muuhai setgelgui emch nar olon boljee. Egch maani ch gsn hedhen honoodturuh bsan ohinoo aldsan. Uvduud ochood uzuulehed ni chi uhehguie, chinii huuhed uhehguie, zaaval uzuuleh geed bga bol haltuurdaad uzeed ugii gsn bga sh de

Зочин
Зочин
2019-09-03 10:12

Угаасаа амг�##�ан амаржихад дандаа ийм юм болдог их гомдолтой бна... Эцэст нь ард иргэд нь л хохирж үлдэх юмдааа..

zochin
zochin
2019-09-03 10:27

emch naraas ni todruulga awch bas adilhan bichechee /Нэг сонин зүйл нь задлан хийсэн оёог нь харахад өвдөг гэх мэт сонин газруудад нь хийсэн байна лээ./ gedeg chini yu gej bgain bee humuus ajilaal hiij bgaa shuu deee

Зочин
Зочин
2019-09-04 18:42
Reply to  zochin

Өвдөгнөөс болж хүн үхнэ ч гэж юу байхав. Ямар зорилноор өвдөгний тэр хавьцаа хаг�##�ж шинжилсэн юм бгаа юм. Суд�##�гаа шинжилгээнд, магадгүй үзүүлэнд ашиглах гэж дээж авсан бх л даа. Нас барсан ш�##�тгааныг л тодруулах гэсэн бол цээж хэсгээр л ажиллах ёстой баймаар юм.

Эмч
Эмч
2019-09-04 03:02
Reply to  zochin

Энэ бүхэнд төрийн бодлого буруугаас үүдэлтэй. Одоо Монголын эрүүл мэндийн с�##�барын тогтолцоог өөрчлөх цаг болсон. Энэ их ача�##�лаас болж эмч, сувилагч хэлмэгдэж байна. Стандартаараа 15-18 эмчийн ажлыг 4 эмч хийж байна. Тэгэхээр 1 эмч 4-5 эмчийн ажил хийхээр чанар, үр дүн ярихад хэцүү болно. Эмчээ нэмээч гэж та бүхэн хэлэх байх. Сангийн яам, Эрүүл мэндийн яам орон тоог нь нэмж, ц�##�инг шийдээд өгчихвөл ард иргэд бухимдахгүй болно. Австр�##�ид 210 ортой эмнэлэгт 4000 эмч ажилчид ажилладаг бол Монголд 350 ортой эмнэлэгт 242 ажилладаг. Тэгэхэд Австр�##�ид гомдол тасрахгүй гардаг гэж байгаа юм даа. Ц�##�ингүй ажиллах эмч, сувилагч байв�##� �##�ь ч эмнэлэг авна. Ц�##�ингүй ажиллах хүн хаана ч байхгүй. Тэнэг төрийн бодлогыг өөрчилмөөр бна. Ард иргэд, эмч ажилчид бүгд цөхөрч байна...

Emch mergejilten
Emch mergejilten
2019-09-04 09:01
Reply to  Эмч

Ali ali taldaa l bgaa baih. Hiisver hiilgey gesnii toogoor hiigeed bval yu boloh ve. Hiisver hiine gedeg chini todorhoi zaalt garahaar hiideg. Ter boltol ooroor ni l toruuleh estoi. Hiisver gedeg chini zugeer l durtai bolgond ni hiideg yum bish shuu. Daraa garah ur dagavariig bi medehgui bolohoor ih amarhan gej humuus bodood bdag. Tiim bish shuu. Bidnii toloo yavj bgaa heden muu emch nar luugaa l dairah yum. Jaahan huleetstei baigaach mongolchuud mini. Ed nar chini bas l tsag nargui tsalin bagatai l ajilladag shuu dee. Sanaatai iim asuudal gargaagui bh gej bodoj bn. Hunii bieiin baidal ene ter geed ih olon zuilees shaltgaalj asuudal gardag shuu. Yunii tuhand hurelgui emch nariig bitgii butuutgaach.

Зочин
Зочин
2019-09-06 09:18

Авдаг авилг�##�аараа баяждаг. Чи хүүхдээ �##�даад үздээ. Эмчийг өмөөрөөд суухгүй л байх.

eej
eej
2019-09-04 17:26

turuhiin hynaltand bsn hvn uursduu shinjilgee entree avaad zvgeer bsn getel iim yvdal bolloo ajildaa hainga zvgeer l hdhen min sanaa tavisan bol baidal uuruur ergeh bsiin iim yvdal udaa daraa garch heden hvvhdiin amiar togoloh gesiinbee emnelgiin zvgees ymarch hariutslaga hvleehgvi vree aldsan etseg ehchvvd bie setgeliin zovlontoi vldej bn emch narig neg udaa ch gsn hariutslaga hvleej bhiig harsangvi etseg ehiinh n urduur ineegeel ajilaa hiigeed yvj bn

Зочин
Зочин
2019-09-04 09:17

Tgul tanil talaaraa yariulsan hahuuli ogsn humuusiin huuhed yagaad uhehgui bgm be.

Иргэн
Иргэн
2019-09-07 15:59
Reply to  Зочин

Ёстой зөв

shaaldaa
shaaldaa
2019-09-04 13:12
Reply to  Зочин

jild xeden nyarai turj xed endsen bn olj xaraarai. xvvxdiig vxvvlex gej ajilladaggvi. tsuun gomdoltoi toxioldol bag vgvisgexgvi.

Tsetseg
Tsetseg
2019-09-03 13:02
Reply to  zochin

Ajilaal hiij bgain bol hariutslagatai baih estoi ooro torj bgagvi hvn bololtoi Haa ch gazar torohin emch nar hvnd surtaltai tanil tal gar harsan ajilda hariutslaga aldaj bgain heniich nvdnii omno il bga shte tanii oir dotnii hen negend iim asuudal garsan bol Inged biched suuj bhgvil baih baisan da

Эмч
Эмч
2019-09-03 10:33

Өөрөөрөө төрөх юмуу кесаров хаг�##�гаа сонгох асуудлаас хүүхэд цус багад�##�ттай төрнө гэж байхгүй л дээ. Үнэхээр цус багад�##�ттай байсан бол уг нярайн суурь өвчин буюу тээх явцад асууд�##� ш�##�тгаан байсан байх. Бүтэлттэй буюу гипоксийн ш�##�тгаан байв�##� төрөлтийг зөв шийдвэрлээгүйтэй холбож ойлгож болно. Эмнэлгийн зүгээс хийх тайлбар, эмгэг судл�##�ын шинжилгээний дүн зэргийг хүлээх хэрэгтэй. Бүх юманд нэг т�##�ын өнцөг барьж туйлшрах нь буруу. Эмнэлгийн буруу бол илрээд л гараад ирнэ шүү дээ

eej
eej
2019-09-04 17:30
Reply to  Эмч

eh n tsus aldsan bolohoor hvvhed n tsus bagadalt tursun gj eh barih emch n helsen bdiin turuhuin hynaltand tegj olon honoj bhad eejvvdiin bieiin bdliig ch medkv nvdeer harj onosh tavina tiim bol gedsend bhad n onoshlood inge teg geh n yasiin tsagaan halaadt neg l uurtai zagnisan hvmvvs umuuruud bga hvmvvst udahgvi iim zvilvvd tohioldoh viidee

Эмч
Эмч
2019-09-04 08:32
Reply to  Эмч

Тийм шүү

Иргэн
Иргэн
2019-09-03 20:01
Reply to  Эмч

Хэзээ нээх эмч нарын буруу гэж гарч байлаадаа мэдэхгүй хариуцлага тооцож байсан удаа нэг ч байхгүй л байх шүү

Ахмад эмч
Ахмад эмч
2019-09-03 19:54
Reply to  Эмч

Уншаад байхад иргэн хүн мэдэхгүй юмаа хэт мэдэмхийрэн тэр чигээр нь эмнэлгийнхэнд бурууг өх хандлага их гардаг, тийм байд�##� бас байна.
Таван хуруу нээгдсэн байхад бол төрөлтийг идэвхжүүлж болно! Арван хуруу нээлт гэж ямар хүн хэлдэг байна аа.
Ийм нөхцөлд усыг хаг�##�ж төрүүлдэг ажилбар бол их хэргэлдэг, түүнээс болж цус �##�дахаасаа илүү явөхад доргилт өгч ихэс ховхорсон байж болно л доо.
Ихэс ховхорч цус �##�дсанаас юмуу ээж нь цус багд�##�ттай байснаас ураг бас тийм архаг бүтэлттэй байж болдог.

Negen eej
Negen eej
2019-09-03 10:56

Yagaad iim bdgiin bee, oorsdoo ur huuhedgui yum shg emch nar bhiin emnelegiin baiguullaga gj luivariin aluurchnii baiguullaga boltsiin. Namaig torhod hurtel 1r torhiin emch nar ch gsn mash hariutslaggvi handsanaas uudeed mini huu odoo yavj ch chadahgvi saajilttai bolson, bi ooriin huselteer hiisver hiilgeh huselt gargaj bhad emch nar ugui gj bgad odoo huuhdiig min iim bdald hurgej bn. Yagaad hunee gsn setgel gargadaggui bnaa iim humuusiig bugdiig huuli yosni hariutslaga huleelgej boldoggui yumuu.

зочин.
зочин.
2019-09-03 11:17

төрөх эмнэлэгт эрэгтэй эмч маш цөөн..дандаа эмэгтэйчүүд эхчүүд ажилладаг атлаа ,яагаад ийм хатуу сэтгэлтэй байдаг байнаа.монгол эмэгтэй хүний өр зөөлөн сайхан сэтгэл хаачва.

jaak
jaak
2019-09-03 11:45

Би бас 10аад хон.н өмнө 2 ихэр хүүгээ эх нялхаст �##�дсаан.Эмч нар дараа нь савыг чинь авах бсан харин ч өөрөөр нь төрүүлнэ гээд өөрөөрөө төрөөд 2 ихэр амьгүй гарсан.Ямарч сэтгэл зүрх байхгүй хүмүүс яаж эмч хийдэг юм бол.З�##�уу хүн дахиад хүүхэдт болчихно гэдэг үгээр хаацайлж болохгүй шүүдээ.Нэг амь биш 2н 2 амийг амьд гаргахын тулд хийсвэр хийчихгүй дээ гэж боддог юм.2 үрээ тээх гэж аминаасаа илүү анхаарч явсан юм шүү дээ.Амг�##�ан амаржихын эмч нарт бас маш их гомдолтой байгаа.

Tsetseg
Tsetseg
2019-09-03 13:07
Reply to  jaak

Bi bas eh nylhast hoer iher ohinoo aldsan hvn bna namaig torhod ch mon ylgagvi olon hvvhed endsen nadad mash hetsvv bna dahij ter gazarin hajuugar yvahasch jigshej durgvi hvrdeg emch narin ene hariutslaga aldagdah yvdal herees heterch gvitslee uridn hvvhedtei yumu gesen bga gesen aan tegvelch yahav ch gej baih shig yu gesen vg ve hohnii svv goojod ymar ih setgeliin zovlong tuulj bna gej bodno

Болор
Болор
2019-09-03 11:51

Хавангаа тулгаж эмнэлэгт очно. иргэд Өөрсдөө Хариуцлага �##�даад эмнэлэг рүү чихнэ одоо больмоор юмаа. Манай хамаатан хавагнаад хэлээд байхад тоохгүй явсан төрөхдөө цус �##�даж саваа авхуулсан одоо бараг эмчээс болсон гэдэг! Энэ үзлээсээ с�##�ая.

Зочин
Зочин
2019-09-04 15:05
Reply to  Болор

Өт төчнөөн удаа хавагнаад байна аа гээд хэлээд очихоор огт тоодоггүй ямар ч эмчилгээ зөвлөгөө өгөхгүй. Зүгээрээ л гээд явуулна. Бид чинь өөрөө өөртөө эмч болж явсаар төрөхдөө нэг юм тулж, эмч нарын анхаарлыг авч байна шүү дээ

Зочин
Зочин
2019-09-04 13:32
Reply to  Болор

UURSDUU ERUUL MENDDEE ILUU ANXAARAX YOSTOI. TULTLAA XAWAGNACHAAD EMNELEGT OCHIX NI BURUU....

Зочин
Зочин
2019-09-04 18:50
Reply to  Зочин

Бага зэрэг хавагнаад бгаа гэхээр зүв зүгээр бна. Ямар ч хаван �##�га л гэх юм билээ ш дээ. Хян�##�тын эмч бол. Би өөрийгөө хэтрүүлж бодоод бгаа юм болов уу гэсэн. Эмч бхгүй бж таараар өөр хорооны эмч үзээд хавантай байгаа юм бна шүү. Гэж бсан. Эмч нар бас хайнга үл тоомсорлодог нь үнэн л дээ.

баянаа
баянаа
2019-09-03 12:14

угаасаа Амг�##�ан амаржих үнэхээр хариуцлагагүй нэг л ууртай хүмүүс байлаг юм бна лээ. Улаан цайм гар хараад бгаа юм шиг санагдсан. Миний хувьд 3 дахь тѳрѳлтѳѳ Амг�##�анд тѳрсѳн анхны тѳрѳлтѳѳсѳѳ их ядарсан. Хүүхдийн минь толгой цухуйцан байхад нэг корпусаас нѳгѳѳ корпусруу �##�хуулчихсан хүүхэд маань толгой дээрээ таваг тавкцан юм шиг толгойтой тѳрсѳн үнэхээр аймаар байсан

eej
eej
2019-09-04 17:38
Reply to  баянаа

tultlaa havagnaad emnelegt ochih n buruu gj yu gsn vg ve gertee vh gsn vgvv genetiin ved shaardlagat arga hemjee avah n emch nariin vvreg ym bgazdee tegleech turuhiin umnu bish tursnii daraa jiremsnii onoshoo sonsdog l ym bn iimerhvv mungu hardag chadvargvi emch naraas bolj hdn nyrai endj bgag mdj bnuu nyrai hvvhdvvd hvn shvv

Tsetsegsuren
Tsetsegsuren
2019-09-03 12:35

Buh zuiliig emch ruu chiheed yahav dee. Shuuh shinjilgeenii hariu ni unen zuvuur garah bhdaa. Neg emnelgiin emch nar bugd muu ba gej yu bhav. Olnii dund setgel muutai neg ni bgaa l bh. Tiimees ter emnelgiig buheld ni muu helne gedeg bol ih uruusgul teneg hunii shinj yum. Bi amgaland 4 huuhdee turuulsen 2 ni uuruu 2 ni hagalgaa shine emnelegtei bolsnoos ni hoish. Bi bol ih l sain emch nartai ni taarchlaa gej boddog shvv. Ih buyntai gazar.

Nmk
Nmk
2019-09-03 14:27

Zadlangiin tuhaid uvdug orchimd zuselt hiisen ni magadgui nyarain shavia chumugnuus shinjilgee avsan yum bolov uu gej bodoj bn.. Shavia chumug bolon deluu tsus tuljuuleh uuregtei gol erhten uchraas tsus bagadaltiin shaltgaaniig buren todruulah gej tegsen baij bolzoshgui.uneheer haramsaltai yum aa

Зочин
Зочин
2019-09-03 18:40

p###a bi ch gsn nyraiga amgalan torhod aldsan 18 onii shiniin 1nd 2.16nd bi ch bas archagui er ymdaa ydj l ene zaluu shg hotsolddoggui

шүүмж
шүүмж
2019-09-03 20:46

Амг�##�ан амаржих ямар хариуцлаггүй чадваргүй юм бэ. манай 1 эгчийн эсэн мэнд тээсэн хүүхдийг нь бас эндүүлсэн. бас болоогүй сав чинь цоорчиж гээд бүүр аваад хаяцан үнэхээр хэлэх үг олдохгүйнээ.

tsomo
tsomo
2019-09-04 03:44
Reply to  шүүмж

hvnii sawiig awna gdg uy gsn vg we sain zargald muu niwshnuudtai

зочин
зочин
2019-09-03 23:54

миний төрөх хугацаа болоогүй бсан боловч цусархаг с�##�иа гараастай 2 хуруу нээлттэй 20 гаран хоног явсан. энэ хооронд амг�##�ан амаржихад 3 одоо очиж үзүүлж хэвтүүлээд өгөөч баз�##�т хаяадаа өгөөд бна ер нь хугацаанаасаа өмнө дутуу төрж бсан гд гуйгаад бараагүй. тэгээд өглөөний 4 цагт цус ихээр гарч өөрөө эмнэлэг очоод тогтоогоод өгөөч гэж гуйлаа.эмч хүлээн авч хэвтүүлсэн. жэтрүү ороод магнизм дуслаар явуулсан чинь өвдсөөр байгаад 9 хуруу нээгдсэн бна гд төрөх өрөөрүү ороод төрсөн. хүү минь 33 нидель арай хүрээгүй 2100 кг төрөөд 1650 гр болсон ямар аймаар бсан гээч. харин нярайн мундаг эмч нарын буянгаар одоо хөөрхөн болсон. очоод гуйгаад туслаач гэж гуйж бхад хэвтүүлсэн бол хүүхдээ 35 нидель болтол нь тээсэн бол гсн бодол ухаан санаанаас гардаггүй юм билээ. тэр эмч нар ч 2 хуруу нээлттэй с�##�иа гарсанг тоодогчгүй юм билээ дээ.

Зочин
Зочин
2019-09-04 00:14

Ард иргэдийн ялангуяа жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол мэдлэг дутмаг өөрийнхөө хүүхдийг тээж байж эмчийн хүүхдийг тээж байгаа юм шиг хайнга хайхрамжгүй хариуцлагагүй байж болохгүй ш дээ. Хаван тултлаа явж явчаад эмнэлэгт ирнэ эмч хавагнуулцан юм шиг л юм болно.
Умайн хүзүүний амсар 4см нээгдсэн үед тэр сэдээх эм гээд байгааг дахин өгөхгүй л дээ. Кесар хаг�##�гаа ч хувь хүний сан�##�аар ороод төрүүлчдэг юм биш...

Зочин
Зочин
2019-09-04 06:50

сайн байцгаана уу? Төрөхийн эмнэлгийн эмч нар тэр чигээрээ "муу эмч нар арай ч биш л байхдаа", ...гэхдээ... төрөхийн эмнэлгүүдийн эмч нараас болж эхийн ч, нярайн ч эндэгдэл мөн ч их гарах юм. З�##�уу минь, эхнэр та 2-т тохиолдсон шиг ийм хэрэг явд�##� хэндч тохиолдох боломж 100% байгаа. Мэрэгжилдээ ч, эрхэлж буй ажилдаа ч, хамгийн гол нь эмч, эмнэлэг 2-т найдаад итгэл тавиад төрөх гээд ирж буй эх үр 2т хэнэггүй гөлгөр мөлгөр ханддаг эмч нар эмч байж чадахгүй юм бол арьс махаараа мэдэрч шийтгэгдэж шийтгүүлж зохих ялыг ч, шийтгэлийг ч хүлээдэг авдаг байв�##� зохино. Хүний мууг үзэх гэсэн юм биш, хийсэн хэрэг явд�##� буруу, �##�даа, мадаг бүхий бол түүнийг хүлээдэг, үр дагаврыг нь үүрдэг эдэлдэг байх гэдэг хүмүүний хүний суртахуун. ГЭМТЭН ЭМЧ НАРЫГ НЬ ОЛЖ ТОГТООЛГОЖ, ТЭДЭНД ХУУЛИАРХ ЯЛ ШИЙТГЭЛ АВАГДАХ БОЛВОЛ ТӨРӨХ ГЭЭД ИРЭХ ХОЖИМ ХОЙЧИЙН ЭХ ҮР НАРТ МЭРЭГЖЛИЙНХЭЭ Ч, ХҮМҮҮНИЙХЭЭ Ч, ХҮНИЙХЭЭ Ч СЭТГЭЛЭЭС ХАНДДАГ ХАРИУЦЛАГАТАЙ БОЛОХ БОЛВУУ "ХЭНЭГГҮЙ ЭМЧ НАР".

Duka
Duka
2019-09-04 07:38

Xen mongo ogson gariin tsailagsan n emchilgee avdag bolson tsag bolson torx emnelegvvd iim l bson xaramsaltai

Хх
Хх
2019-09-04 08:53

Танил эмч л бараадахгүй бол үхэж байхад ч нээх тоохгүй дээ

Зочин
Зочин
2019-09-04 10:19

ene zaluu bid 2 yg adilhan zovlon amssan ym bn amisgaliin aparat bhgyi ged ohin min ongorson.

Xx
Xx
2019-09-04 12:30

Gar xardag emch nar dvvren bolj..ygd nyalx vriin amiig mongoor solidog bnaa..iim emch nart xariutslaga tootsox tsag ali xediin bolchixood bn..zondoo l urag, zondoo l ex endej bn..xariutslaga tootsson gex zvil neg ch sonssongvi..emchiin erxiig n tsutslax xeregtei..emchiin yos zvi gej neg ch alga..awilgad idegdsen muu nowshnuud..oorsdiix n xvvxdvvd endsen bol yaj xoloo xugalax shaxan gvij bg boloo

Ганаа
Ганаа
2019-09-04 12:35

Эхчүүд эмэгтэйчүүд өөрсдөө бас тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй.Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө тийм болохоор суурь өвчнөө сайн эмчлүүлж байж жирэмслэх хэрэгтэй өөрийгөө ч үрээ ч бодоод жаахан хариуцлагатай л баймаар байна.Би ч гэсэн жил гаруйн өмнө амг�##�ан амаржихад 3 дахь хүүгээ эсэн мэнд төрүүлсэн.Надад лав таньдаг эмч байгаагүй мөнгө ч өгөөгүй.эмч нар нь дандаа з�##�уухан эмч нар ааш зан сайтай л санагдсан

Зочин
Зочин
2019-09-04 13:44
Reply to  Ганаа

ER NI EMCHIIG MUULAXAASAA UMNU MINII ERUUL MEND YAMAR BILEE..ERUUL EEJEES ERUUL XVVXED TURNU ..GEDGEE ANXAAR. EMCH USIIG NI XAGALAX UU .KESAR XAGALGAA XIIX UU GEDEG NI BUGD STANDARTAAR XIIGDDEG AJILBARUUD. AJILBAR BUR ZAALT NUXTSUL BURDEJ XIIGDDEG.

Зочин
Зочин
2019-09-04 18:24

эвий эвий. үрээ �##�дах ямар өөд бхав дээ. гэхдээ жирэмсэн эхчүүд маань эрүүл мэнддээ анхаарч өөртөө гэдсэн дэх үрдээ хариуцлагатай байгаасай.

Холбоотой мэдээ

Back to top button