УРЛАГ

Ардын жүжигчин Намсрайн Сувд Хөдөлмөрийн баатар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Төрийн шагналт, Ардын жүжигчин Намсрайн Сувдад Хөдөлмөрийн баатар цол олголоо.

Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Намсрайн охин тэрбээр 1972 онд ЗХУ-ын ВГИК-ийг Тайз дэлгэцний жүжигчний мэргэжлээр төгсөж, 1973 оноос одоог хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна.

“Мандухай сэцэн хатан” түүхэн киноны Мандухай хатны дүрд 41 настайдаа тоглон, Төрийн шагнал хүртсэн.

Дэлгэцийн дүр:

  1. Дайсны цэргүүдээ сонсоцгоо! (1971) – Цэндсүрэн
  2. Эхлэлт (1972) – Хорлоо
  3. Ичээнд нь (1972) – солиотой хүүхэн
  4. Моторын дуу (1974) – дуучин
  5. Анхны хайрын дууль (1974) – Янжин
  6. Сүхболдын яриа (1974) –
  7. Хань (1975) – Наран
  8. Хүний амь (1976) – Сарантуяа
  9. Бушхүүгийн үлгэр (1979) – лусын дагина
  10. Хатанбаатар (1981) – Жаргал
  11. Сахиус уу, сахиул уу (1983) – үйлчлэгч
  12. Мандухай сэцэн хатан (кино) (1988) – Мандухай
  13. Мөнх тэнгэрийн хүчин дор (1992) – Өэлүн
  14. Вансэмбэрүү (2002) –
  15. Үхэж үл болно – Чингис хаан (2008) – Өэлүн
  16. Зүрхний хилэн (2017)

Тайзны дүр:

  1. Болд хэрхэн хатаагдсан нь (1972) – Тоня
  2. Инжгүй хүүхэн (1973)- Лариса
  3. Нандин эрдэнэ (1973) – Цэцэг
  4. Гарын таван хуруу (1973) – Оюун
  5. Оролмаа(1973) – Малгайчин
  6. Оролмаа (1974) – Дэлгэр
  7. Оролмаа (1974) – Дуламсүрэн
  8. Галт шугуй (1974) – Ты хань
  9. Цаг өөр болжээ (1974) – Эскиш
  10. Цаг өөр болжээ (1974) -Вардуй
  11. Нүд (1974) – Тоо бүтгэгч
  12. Егорь Булычевийнхан (1975) – Глафира
  13. Дөшинжирмийнхэн (1975) – Цэсмаа
  14. Хоёр эзний ганц зарц (1976) – Беатрис
  15. Үхэвч үнэн ялна (1977) – Кмиссар
  16. Баавгай (1977) – Попова
  17. Бумбат эрдэнэ (1977) – Чимгээ
  18. Аз жаргалын эрэлд (1977) – Таня
  19. Будамшуу (1978) – Ягаан
  20. Маш нууц (1978) – Тогтох
  21. Хурлын дараа (1978) – Авгай
  22. Отелло (1978) – Эмили
  23. Отелло (1978) – Дездемонна
  24. Нандин эрдэнэ (1978) – Цэвэлмаа
  25. Цэргийн бэлэвсэн гэргий (1978) – Стеша
  26. Гамлет (1979) – Офелия
  27. Буурай аав (1979) – Янжин
  28. Их авхай (1980) – Дулмаа
  29. Хүний мөс (1980) – Мария
  30. Эрдэмтний яриа (1980) – Хишигмаа
  31. Мартагдсан аялгуу (1983) – Бадам
  32. Нора (1984) – Нора
  33. Байцаагч түшмэл (1985) – Анна Андреевна
  34. Гарваа (1985) – Сэвжид
  35. Сувдан сондор (1986) – Женни
  36. Үгүйлэгдсэн хайр (1988) – Сүнс
  37. Макбет (1991) – Хатагтай Макбет
  38. Бооцоо (2000) – Нансал
  39. Цахлай (2001) – Аркадина
  40. Үхэхийн хооронд (2003) – Таня
  41. Шөнө амталсан нулимс (2005) – Энхээ
  42. Эр хүн болгож өгөөч (2005) – Мэндээ
  43. Ээжээ (2006) – Ээж
  44. Атга нөж (2006) – Өэлүн
  45. Хунгийн дуу (2010) – Анна
  46. Тэнгэрийн хүү (2011) – Могол хатан
  47. Сэрүүн хасын нууц (2013) – Лоу авхай (Х-түц продакшн)
  48. Анна Каренина (2020) – Анна (Хувь заяа)

ШАГНАЛ:

  • 1977 онд “Үхэвч үнэн ялна” жүжгийн Комиссарын дүрээр Соёлын яамны шилдэг уран бүтээлийн шагнал
  • 1984 онд “Нора” жүжгийн Норагийн дүрээр Соёлын яамны шилдэг уран бүтээлийн шагнал
  • 1988 онд Мандухай сэцэн хатан  киноны Мандухайн дүрийг бүтээсээн тул Төрийн шагнал хүртсэн
  • 2001 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин
  • 2006 онд “Шөнө амталсан нулимс” жүжгийн Энхээгийн дүрээр “Гэгээн Муза” наадмын шилдэг эмэгтэй дүр
  • 2006 онд бүтээсэн “Атга нөж” жүжгийн Өүлэн хатны дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал
  • 2010 онд “Хунгийн дуу” жүжгийн Аннагийн дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эмэгтэй гол” дүрийн шагнал
  • 2012 онд “Сэрүүн хасын нууц” жүжгийн дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал
  • 2009 онд Монгол Улсын Ардын жүжигчин цол тус тус хүртсэн.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button