ГЕГ-ын дарга Б.Асралтын хуулиас дээгүүр үйлчилдэг журам ИЛЧЛЭГДЭВ
Өчигдрийн /2021.11.30/ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний нэг нь “Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл” байв.
Хуралдааны үеэр байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ихэд ууртай, зандрангуй байж Гаалийн ерөнхий газрын дэд даргыг загнав.
Учир нь Гаалийн Ерөнхий газрын дэд дарга н.Гэндэнцэвээн энэ үеэр “Гаалийн Ерөнхий газрын даргын гаргасан журам хуулиас дээгүүр үйлчилж байгаа тухай ноцтой зүйл ярив.
Тодруулбал тэрбээр, Чөлөөт бүсээс Монгол Улсын нутаг дэвсгэрт гурван сая хүртэлх төгрөгийн үнэтэй барааг Монгол Улсын иргэн нэг удаа 24 цагийн дотор орж авахаар зохицуулсан байгаа. Архи тамхийг Гаалийн Ерөнхий газрын даргын баталсан журмын дагуу зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамааруулан журмалсан. Үүнд архи дарс тус бүр 2 литр, шар айраг 3 литр, янзуур тамхи 200 ширхэг, сигар навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй. Иргэн нэг удаа нэвтрэхдээ ийм л хэмжээний зүйлсийг авч орох эрхтэй. Тухайн өдөртөө дахиж авах нь хориотой” гэв.
Гэтэл Онцгой татварын хуульд: согтууруулах ундаа нэг литр, янзуур болон түүнтэй адилтгах бүтээгдэхүүн 100 ширхэг гэж заасан байдаг. Гаалийн Ерөнхий газрын даргын гаргасан журам эл хуулийг тас цохиж зөрчиж, хуулиас давуу эрхтэй журам үйлчилж буй нь илчлэгдэв.
Энэ тухай Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар “Танай Гаалийн ерөнхий газрын дарга хуулиас давуу журам гаргахгүй шүү дээ. наадах чинь угшил болчихсон байгаа байхгүй юу. Онцгой татварын хуульд согтууруулах ундаа нэг литр гэж заасан байдаг, Гэндэнцэвээн дарга аа. Харин янзуур болон түүнтэй адилтгах бүтээгдэхүүн 100 ширхэг гэж байгаа. Та нар хуулиа баримтал” гэсэн юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
наад том толгойт чинь гаалийн байгуулагыг буянаар биш бузараар дүүргэж яваа новшдоо
сүү батболд хүрэлбаатар 2ынхоо бизнесыг дэмжиж байгаа новшдоо
идэж уух нь гүйцэтгэхээ байсан гаалийн мэдлэггүй мангар бацаан