УЛС ТӨР

Н.Эрдэнэбаяр: Оюутолгой компани 1700 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсэн

Оюутолгой компаниас мэдээлэл хийж байна. Эл мэдээллээр байгаль орчны чиглэлээр хийгдэж буй ажил, хөтөлбөрийг онцлон танилцууллаа.

Байгаль орчны менежер Н.Эрдэнэбаяр: “Манай үндсэн зорилтын нэг болох байгаль орчны ээлтэй үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийнэ. Оюутолгойн талбай 8х10 гэсэн хэмжээтэй. Зэс алт олборлоход хэрэгцээтэй бүхий л шаардлагатай байгууламжууд бий. Энэ хэрээрээ байгаль орчны нөлөөлөл нь тодорхойлогдож байна. Байгаль орчны багц хуулиудын дагуу 43 байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдээд байна. Үйл ажиллагааны хэрэгжилт, гүйцэтгэлд маш олон аудитын шалгалт баталгаажуулж байдаг. Тухайлбал, байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээнд олон улсын аудит дүгнэлт хийдэг. Мөн Оюутолгой төслийн стандартыг гурван үндсэн шаардлага дээр гаргаж ирдэг. Эхнийх нь Монгол Улсын хууль тогтоомжтой уялдуулж гаргаж ирдэг. Олон улсын үнэлгээгээр манай төсөл эерэг ахиу нөлөө үзүүлнэ гэсэн үнэлгээ гарсан байгаа. Газар хөндөх ашиглалтыг аль болох бага хэрэглэхийг боддог. 1700 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсэн. Бэлчээрийг 100 хувь нөхөн сэргээн гэсэн амлалтын дагуу ийн нөхөн сэргээдэг. Ургамалжилтыг бий болгохын тулд мод үржүүлгийн газар ажиллуулж байна. Өнгөрсөн хугацаанд 200 мянга орчим мод модлог ургамлыг тохижуулалтад ашигласан. Хоолны хог хаягдлаас бордоо үйлдвэрлэх зэрэг ажлуудыг хийж байна. Энэ ажлыг 2015 оноос судалж эхэлсэн байдаг” хэмээн ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button