Нийгмийн

#SaveMunkhuu: 21 настай Д.Эрдэнэмөнхөд амьдрал бэлэглэе

Д.Эрдэнэмөнх 21 настай. Өнгөрөгч оны аравдугаар сард нарийн, шулуун гэдэсний хорт хавдартай гэж оношлогджээ. Хавдар нь элгэнд үсэрхийлсэн байв. Тэр дороо түүнд эмчилгээ хийж эхэлсэн боловч цусны архаг дутмагшилтай, ялтас эс хэвийнээс их хэмжээтэй байгаа нь цаашид дотоодод эмчлүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэжээ.

Харин Турк улсын “Acibadem Altunizade Hospital” эмнэлгээс түүнд эмчлүүлж, эдгэрэх боломжтой гэсэн хариу өгөөд байгаа аж. Д.Эрдэнэмөнх болон түүний гэр бүл уг боломжийг атгаад үзэхээр шийдэж, хандив цуглуулж эхэлжээ. Ард түмнийхээ дунд SaveMunkhuu гэсэн хаштаг бүхий аян өрнүүлээд байгаа юм байна.

Д.Эрдэнэмөнх ЕБС-иа 48 болон 52-р дунд сургуульд суралцаж төгсжээ. Өдгөө ШУТИС-ийн Цахилгаан, электроник инженерийн мэргэжил эзэмшихээр төгсөх курстээ суралцаж байгаа юм байна.

ХАНДИВЫН ДАНС:

ХААН БАНК – 5405269944 /Ээж Т.Аюушмаа/

ХОЛБОГДОХ УТАС:

Ээж – 88032769, Ах - 99905021

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-07 14:13

#SaveMunkhuu

Холбоотой мэдээ

Back to top button