НИЙГЭМ

АТГ-аас МҮЭХ-ны Дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбатын ажлын өрөө, гэрт нэгжлэг хийжээ

Өнөөдөр /2021.12.15/ АТГ-аас Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбатын албан тасалгаа болон гэрт гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэгжлэг хийжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, түүнийг Эрүүгийн хуулийн 22.12 дахь хэсэг, “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тус зүйл ангиар яллагдвал 2.7 саяас 14 сая төгрөгөөр торгуулах эсвэл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хоригдох ял хүлээдэг.

С.Эрдэнэбат МҮЭХ-нд анх Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр ажиллаж эхэлсэн нь 2007 он юм. Харин 2013 оноос дээрх албан тушаалыг тасралтгүй найман ажил хашиж байна.

МҮЭХ өдгөө хөдөлмөр эрхэлж буй 200 гаруй мянган гишүүн, мэргэжил үйлдвэрлэлийн 14, аймаг, нийслэлийн 22 холбоог төлөөлдөг, нийгмийн нөлөө бүхий байгууллага юм.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
altantsetseg
altantsetseg

vne yum yriad xudulmurchin olnii umnuus duugarlaa gej negjij bga yum uu.xarin engiin ajilchin bid tenegtee duugai baigaa yum bish techeerteidee ter tur baigaa xvmvvsiig xvndlej duugai baisan odoo bol engiin ajilchin bid vzel bodloo xelex l bolno.

Зочин
Зочин

Энэ залууг шалгах хэрэгтэй

Зочин
Зочин

Саатуулгаагүй юм уу

Зочин
Зочин

Хөдөлмөрийн эддийн шалдан оюутан байж бгаад цөм баяжсан даа

Zochin
Zochin

Er zorigiin mohooh gej bnu,esvel uneheer shaardlaga baiv u

Үл таалагч
Үл таалагч

ҮЭХолбооны дарга нартай уулзах гээд очиход нарийн бичгийн дарга эмэгтэй "хуралтай" гэдэг нэрийдлээр оруулдаггүй, хүлээгээд суухаар мөддөө дуусах болоогүй, олон асуудал хэлэлцэнэ нтр гээд хавьтуулдаггүй юм билээ. Ард иргэдтэйгээ холбоо аль эрт тасарсан газар шүү дэаэ. Тэгээд одоо энэ шалтаг шалтгаан нь өөр бизнес, мөнгө болоод хувирчихсан бололтой. Дээр үед АНУ-аас ирээд буцахдаа боловсролын салбарын ҮЭХ-ны дарга гэсэн нэг нөхөр "таныг таниихгүй" гээд өрөөнөөс нь бараг хөөгдөж гарч билээ. Ер нь л хүнд суртал нь дийдэхээ больчихсон газар бна билээ.Өнөөгийн ҮЭБ ийм болчихсонд харамсаж бна. Одоо бас явахаасаа өмнө ороод гарнаа. Дараа нь мэдээлнээ.

Иргэн
Иргэн

Хулгай нарыг бас ч илрүүлж байна шүү..браво..

Зочин
Зочин
Reply to  Иргэн

ilruuleg gj gutegleg shte

Холбоотой мэдээ

Back to top button