Нийгмийн

Боловсролын хуулийн төсөлд үе үеийн сайд нар саналаа илэрхийллээ

Боловсролын ерөнхий хуулийн төслийн ажлын хэсэг Боловсрол, шинжлэх ухааны үе үеийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нартай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнүүллээ.

Боловсролын ерөнхий хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэлэхдээ бүх нийтийн боловсролыг 1-9 жил, 1-12 жил болгох эсэх, цэцэрлэгийн насыг 3 болгох, англи хэл хоёрдогч хэл байх, аймаг, нийслэлийн Боловсролын газар, сургууль, цэцэрлэгийн удирдлагын томилгоо зэрэг асуудлыг хэлэлцэж, хуулийн төсөлд саналаа тусгах шаардлагатай байгааг онцолсон.

Өнгөрсөн хугацаанд Боловсролын хуулийн төслийг шинэчлэхдээ томилгоотой холбоотой өөрчлөлтүүд их хийсэн. Харин энэ удаа бодлогын томоохон шинэчлэл хийх чухал цаг үед ирээд байгааг хэлэв. БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр “Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарынхнаар хуулийн төслийг хэлэлцүүлж байхад хамгийн ихээр гарч байсан саналуудаас хэлье. Тухайлбал, цалинг хоёр дахин нэмэгдүүлэх, орон нутагт ажилласны нэмэгдэлийг гурван жил болгох, тэтгэврийн насыг урагшлуулах, сургууль, цэцэрлэгийн удирдлагын томилгоог улс төрөөс ангид байлгах, сургалтын хөтөлбөрийг тогтвортой болгох зэрэг саналыг хэлж байсан” гэв.

Хэлэлцүүлэгт оролцсон үе үеийн сайд, дэд сайд нар багш бэлтгэх тогтолцоог сайжруулах, боловсролын ирээдүйн чиг хандлага, насан туршийн боловсролын агуулгыг тодорхой тусгах, удирдлагын томилгоог мерит зарчмаар явуулах гэхчлэн олон асуудлаар өөрсдийн саналаа илэрхийллээ.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-12-21 20:06

3 хүртэл нас бол хүүхлийн хөгжих, төлөвших нэн чух�##� үе шүү. Улс орнууд боловсрол төрөхөөс эхэлнэ гэж үзэж байна. Цэцэрлэгт яслийн бүлэг ажиллуулахгүй, яслийнхаа тогтолцоог бэхжүүлэхгүй, 3 хүртэл насны хүүхдүүдээ НХХЯ мэднэ, хүүхэд харах үйлчилгээнд хамруулна орхивол том ухр�##�т болж, �##��####�а их хохирол амсана. Нөгөө т�##�аас эцэг эхийн хувьд ажил хийж амьдр�##�аа авч явах эрх хөндөгдөнө, ажилгүйдэл, ядуур�##� нэмэгдэнэ. Юун дундаж давхрага бий болох...

Холбоотой мэдээ

Back to top button