НИЙГЭМ

Ц.Билэгсайхан: “Омикрон” хувилбарыг илрүүлэхийн тулд дор хаяж 14 хононо

Өнөөдөр /2021.12.22/ УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр коронавирусийн “Омикрон” хувилбарыг илрүүлэхэд ямар үйл явц явагдаж байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан тайлбарласан юм.

Тэрбээр “Бид энэ тал дээр эхлээд ойлголтын зөрүүгээ цэгцэлж авах хэрэгтэй байна. Одоогийн дүрэм журмаар хилийн нэвтрэх цэг дээр PCR болон түргэвчилсэн хоёр шинжилгээ авч байгаа. Өрхийн 10 хоногийн тусгаарлалтад байхад нь мөн PCR шинжилгээ авна. Үүнд хариунаас нь үндэслэж эхлээд коронавирус туссан эсэхийг нь тогтооно.

Харин эерэг онош гарчихвал үүний дараа хувилбарын тандалт хийнэ. Энэ нь хоёр үе шаттай хийгдэж байна.  Эхэлж альфа, дельта хувилбарын аль нэг эсэхийг нь тодорхойлох шинжилгээ хийнэ. Дараа нь генийн дараалал  тогтоох шинжилгээ хийдэг, энэ нь  8-10 хоног болдог. Ингэж гарсан үр дүнгээ нэгдсэн мэдээллийн сангаас шүүн, харьцуулдаг. Мөн Япон улс руу явуулж, баталгаажуулж байж эцсийн үр дүн гардаг. Энэ бүхэнд дор хаяж 14 хоногийн хугацаа хэрэгтэй” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-22 20:00

tsagaan sariig horigloj 1.28naas ehelj hol horio togtooh heregtei.10 jil ih deed surguuli tsetserleg kollejiig havriin semistrt hicheelii ni tsahim tele helbereer yavuulah heregtei

Зочин
Зочин
2021-12-23 01:03

Эд нар болиосой. Аль эрт л вирусын генийн дара�##��##� тогтоодог болно гээд хүмүүсээ Японд сургаад энэ тэр байгаагүй билүү? Бусад улс Африкийн улсууд хүртэл тэр дор нь таниад мэдээлээд байна шдэ

чанжаа
чанжаа
2021-12-23 16:45

Илрүүлж ЧАДАХГҮЙ ЮМ БНА ДӨӨ ЦАГААН САР бар ёслолоо хоиод АМЬД ҮЛДЭХЭЭ БОДОЦГОО

Холбоотой мэдээ

Back to top button