Сурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: Банк, гандан хоёрыг ялгахааргүй болжээ

“Шашин, сүсэг гэж юу сан билээ”. Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Батцагаан дуганд хөл тавихад ийм бодол төрнө. Эгээтэй л банк, санхүүгийн байгууллага гэлтэй.

ДОТООД ОРЧИН: БАНК ГЭЖ АНДУУРМААР

Мэдрэгчтэй дэлгэцнээс дугаар авна, хүлээлгийн сандал дээр сууна. Олон кассан дээр лам нар зэрэг зэрэг ажиллах бөгөөд танил хоолойгоор “... дугаартай үйлчлүүлэгч ... дугаартай цонхонд очно уу” гэж дуудна. Очоод яг л мөнгөн гүйлгээ хийж, эсвэл карт нээлгэх гэж байгаа юм шиг “Хүү гадагшаа сургуульд явах гэж байгаа юм л даа. Ямар ном бичүүлэх вэ?” гэлцэх нь сонстоно.

Батцагаан дуганыг улсын төсвийн 5.9 тэрбум төгрөгөөр барьсан. Тухайн үедээ шүүмжлэл дагуулж байсан ч монголчууд шарын шашны байгууллагад хир халдаадаггүй байлаа. 2014 он л доо. Харин өнгөрсөн оны сүүлээр Богд Зонхова төсөлд 32 тэрбум төгрөг төсөвлөсөн явдлыг олон нийт хүлцэж чадаагүй.

Дуганы эргэн тойрноор алхахад дүр төрх нь эгээ л Төрийн ордон шиг. Энд өдрийн цагаар хөл хөдөлгөөн ер тасардаггүй байна. Бичүүлэх номууд тус бүр тарифтай. 500 төгрөгөөс 20 мянга хүртэл. Алтанганжуур номыг 20 мянган төгрөгөөр уншуулах боломжтой аж. Бэлэн мөнгө байхгүй бол карт уншина, АТМ ч байна.

58 ГА ТАЛБАЙ: ДАХИН ХОЁР Ч ТОМООХОН ОБЪЕКТ БАРИГДАЖ БАЙНА

Ном бичүүлэх танхимтай зэрэгцээд музей байрлах бол дээд давхарт нь томоохон хурлын танхим, бурхан шүтээн бий. Мөн 3-4 хандивын хайрцаг байршуулжээ. Орчин үеийн дуу өсгөгч, гэрэл гэрэлтүүлгээр тохижуулсан байх. Батцагаан дуганаас гарвал Гандантэгчэнлингийн хашаанд нэжгээд харуул автомашины зогсоол зохицуулна.

Батцагаанаас гадна дахиад хоёр ч том объектын барилгын ажил ид явагдаж байна. Лам нарын хоолны газар гээд бас нэгэн том барилга энд бий. Шашны их сургуулийн обьектуудыг ч оруулж тооцох хэрэгтэй. Гандангийн 58 га талбайд нийт есөн объект байна.

Гандангийн хашаан дахь есөн объект.

Нэг ёсондоо “Ямар мөнгөөр энэ бүгдийг босгосон юм бэ” гэж эрхгүй бодмоор. 10 жилийн өмнө Гандан ийм байгаагүй. Одоо хэд хэдэн том объектоос бүрдсэн цогцолбор газар болж хөгжжээ. Түүнчлэн, Нийслэлийн төсөвт Гандангийн дэнжийг аялал, жуулчлалын бүс болгох төслийн хүрээнд 24 тэрбум төгрөг сууна. Эхний жилд 7 тэрбумыг нь төсөвлөөд байгаа юм.

Гэтэл улсын хэмжээнд 199 шарын шашны сүм хийд үйл ажиллагаа явуулдаг гэсэн статистик бий. Харин “үйлчилгээ” үзүүлдэггүй, туурь хэлбэртэй, соёлын өвд тооцогдох сүм хийдүүдийг тоолбол 1000 гарна гэж “Digital Orientalist” мэдээлсэн байна.  Эд бүгдээрээ л хувь хүнд сэтгэлийн амарлин, итгэл үнэмшил, зүг чиг нь болж байх зориулалттай. Илүү оюун санааны хувьд л даа. Харин бараа, үйлчилгээ худалдан авдаг газар биш. Гэсэн ч Гандантэгчэнлин хийдийн бусдадаа үзүүлсэн буруу “үлгэр дуурайл” шашны байгууллагуудыг бизнесийн байгууллага болгож байна.

ХИЙДИЙН САНХҮҮЖИЛТ: ОЛОН УЛСАД ӨӨР МЕХАНИЗМТАЙ

Ингэж хэлж буйн учир нь, хийдийн санхүүжилт гэдэг өөрөө төвөгтэй механизм. Хамгийн сонгодог загвар нь сүсэгтнүүдийн хандив. Мөн үүсгэн байгуулагчдын харилцан ойлголцолд суурилсан, ээлжлэн хөрөнгө гаргах механизмаар санхүүжиж болдог. Үүнийг Япон, Хятад, Тайланд зэрэг оронд хэрэгжүүлдэг талаар “Our Economy” мэдээлжээ.

Харин үйлчилгээ өөрөө тарифтай байж болохгүйн дээр лам хүн сүсэгтнээс мөнгө авах ёс байхгүй талаар гадаадын нээлттэй эх сурвалжуудад онцолсон байна. Хийд ламыг өмсөх хувцас, амьдрах орон байр, идэх хоолоор хангах бөгөөд тодорхой хэмжээний цалин олгоно. Эцсийн дүндээ лам нар хоосон чанарыг ухамсарлаж, ахуйгаас ангижирсан хүмүүс байх учиртай тул мөнгөний элдэв хэрэгцээгүйгээр хийддээ сууж, сүсэгтнүүдэд ном айлдах нь хүлээсэн үүрэг болдог.

Үүний дээр, Азийн орнууд дахь буддын сүм хийдүүд төсвийн мэдээллээ сүсэгтнүүддээ ил болгодог, олон нийтэд мэдээлдэг байна. Харин Монголд Нийслэлийн хэмжээн дэх идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй аливаа хийдтэй холбогдоход, захиргааны хурлаар оруулж, төсвөө дэлгэх эсэхийг шийддэг, барагтай ил болгодоггүй гэсэн хариу өгч байна.

ИРГЭД: САР БҮР ИРЖ НОМ БИЧҮҮЛДЭГ, ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ ИРЖ БАЙНА

Бид Гандантэгчэнлин хийдээр үйлчлүүлээд гарч буй хүмүүсээс товч байр суурь сонслоо.

Баянзүрх дүүргийн иргэн Э “Сар бүр ганданд ирж, ном бичүүлдэг. Энэ маань бараг уламжлал болсон. Сүүлийн 20-иод жил л явж байна. Гандан шинэчлэгдээд сайхан болсон. Үйлчилгээ авахад хялбар” гэв.

Мөн Баянзүрх дүүргийн иргэн Б “Ойрд гандан ороогүй юм байна. Их өөрчлөгдөж. Бодвол сайн л өөрчлөлт юм байлгүй. Банканд байгаа юм шиг дугаар дуудаж байна. Очоод бичүүлчихсэн. Технологи хөгжиж байхад аргагүй байх” гэлээ.

Харин Сонгинохайрхан дүүргийн иргэн Б “Би долоон хүүхэд тус бүр дээрээ таван ном бичүүллээ. Нийт 35 ном гэсэн үг, төлбөр нь өндөр л гарлаа. Ер нь тарифтай учраас Ганданд нэг их очоод байдаггүй. Бусад хандиваар ном бичүүлдэг хийдүүдэд очдог. Гандан мөнгө авах ёсгүй юм ш дээ” гэж байна.

Яг яагаад Гандангаар үйлчлүүлдэг, тэндээс юу мэдэрдэг тухай Хан-Уул дүүргийн иргэн Б-тэй ярилцлаа. Тэр тогооч мэргэжилтэй нэгэн аж. “Би өмнө нь бурханд итгэдэггүй байсан. Дараа нь өөрийн гэсэн зоогийн газартай болгож өгөөч гэж хөдөө явж байхдаа овоонд залбирсан. Харин хэдэн сарын дараа зоогийн газраа нээсэн. Ингээд бурхан байдаг гэдэгт итгэж, үүнээс хойш Гандан, хийдүүдэд очдог болсон” гэлээ.

Иргэдийн хувьд ийм, дадаж заншсан уламжлалт ойлголтоороо ханддаг. Харин тэр уламжлалт ойлголт нь зөв үү гэдгийг эргэж бодох нь тийм ч олонтой биш. Удахгүй Цагаан сарын баяр болоход жилийн заслаа хийлгэх гэсэн монголчууд бүх хийдүүд рүү цувна. Тэр үед мөн л тарифтай үйлчилгээг лам нар хийнэ.

Далай лам Монголын лам нарыг эхнэртэй гэж сонсоод уурлах, инээх зэрэгцэж байсан гэдэг. Үнэндээ сүсэгтнээс төлбөр авах, эхнэр авах хоёр нь хоёулаа лам хүний цээрлэх таван ёсонд багтдаг байна.

ГАНДАНТЭГЧЭНЛИН: ТӨСВӨӨС ШУУД САНХҮҮЖДЭГГҮЙ Ч ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРӨӨР ТОХИЖДОГ

Гандантэгчэнлин хийдийн хувьд “Бид төсвөөс мөнгө авдаггүй, харин ч өгдөг” гэж тайлбарласаар ирсэн. 2016 онд “Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд” ТББ нь олон нийтийн статустай шашны байгууллага хэлбэрээр үүсгэн байгуулагдсан. ТББ орлого, зарлагаа мэдээлдэг байх хуульгүй тул тэд шилэн данс хөтлөхгүй.

Ингээд нийт 58 га газар эзэлж оршдгийнхоо хувьд газрын болон бусад 7-8 төрлийн татвар төлдөг гэж Их Шанзодбо А.Амаржаргал онцлов. Татвар төлдөг, лам нартаа зэд өгдөг, урсгал зардлаа даадаг, мөртлөө дахин шинэ шинэ барилгууд бариад л байгаа Гандантэгчэнлин хийд тэгвэл хаанаас санхүүждэг вэ. Ном айлтгалын тариф хаана нь ч хүрдэггүй нь тодорхой.

Тэгвэл Гандангийн дэнж дээр үйл ажиллагаа явуулдаг жижиг дэлгүүрүүдээс түрээс авдаг гэсэн мэдээлэл байдаг ч тэд албаны байр суурь өгсөнгүй. Сар бүрийн орлогынхоо 10 хувийг хандивладаг сүсэгнтүүд байдаг ч тэд нь тийм олон биш гэж эх сурвалж онцолж байгаа юм.

Тэгэхээр эргээд л төсвийн мөнгөн дээрээ ирнэ. Бүр тодруулбал, олон нийтэд ил зарлагдсан Батцагаан дуганы 5.9 тэрбум, Гандангийн дэнжийн 24 тэрбум зэргээс гадна, ТББ болон хийдийн хамба лам нарын нэр дээр хийгддэг их хэмжээний гүйлгээ байдаг талаар өөр нэгэн хийдийн лам ярилаа.

Гандантэгчэнлин хийд рүү тухайн жилийн улсын төсвийн 0.1 хувийг автоматаар шилжүүлж байх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нар санаачлан өргөн барьж байсан нь ноднин. Тус хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хараахан хэлэлцээгүй байгаа юм.

Ташрамд дурдахад, Гандантэгчэнлин хийд орчмыг 24 тэрбум төгрөгөөр аялал жуулчлалын бүс болгох төсөл Богд Зонхова төсөлтэй хамт “Хот байгуулалт, хөгжлийн газар”-аар батлагдаж байсан юм.

Хот байгуулалт, хөгжлийн газраас хэрэгжүүлэхээр баталсан төсөл, хөтөлбөрүүд.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:

Дугаараар нь дуудаж, тариф бодож, карт уншиж үйлчилгээ үзүүлдэг байх нь Азийн орнуудын хийдүүдэд байдаггүй жишиг. Нэг талдаа технологийн дэвшил ашиглаж, сүсэгтнүүдийн үйлчлүүлэх орчныг тав тухтай болгож байна гэж харж болох ч нөгөө талаар лам хүний ёс, шашны байгууллагын баримтлах зарчимтайгаа зөрчилддөг.

Нөгөөтээгүүр Гандантэгчэнлин хийд төрөөс, төслөөр тохижиж, бүтээн байгуулалт хийдэг. Бусад жижиг хийдүүдэд тийм боломж олдохгүйн дээр энэ нь нэг хийдэд монополь байдал үүсэх нөхцөл үүсгэдэг. Батцагаан дуганыг 5.9 тэрбумын төсвийн хөрөнгөөр барьж "өгсөн" шиг, Гандантэгчэнлин орчмын газрыг аялал жуулчлалын бүс болгож тохижуулахад дахин 24 тэрбум төгрөг зарах гэж байна.

Үүгээр буддын шашин шүтдэг, шүтдэггүй олон монголчуудын татварын мөнгийг тэрбум, тэрбумаар нь нэгэн монополь хийдийн тохитой үйл ажиллагаа явуулахад нь зардаг дүр зургийг бий болгож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч
2022-01-19 09:10

Тэтгэвэр нэмээд хэрэггүй ээ. Түүний оронд Богд Зонховоодоо мөргөцгөөгөөд л болоо

Зочин
Зочин
2022-01-19 09:19

Бас ланд унчихаад бараг дайрах шахна жинхэнэ шар хув�##�знууд

Зочин
Зочин
2022-01-19 09:32

Лам хэмээх хүн хогнууд монголчууд түүхэндээ босож тэмцэж байсан болохоос харийн шашин шүтэж мөхөж доройтох мөхөлрүүгээ явж байна даа аяндаа яана

Irgen
Irgen
2022-01-19 10:34

Battsagaan yum uu bathaan yum uu. Battsagaan gej shoron baisan bzde. Manai gandan hiiduud unendee aimaar. Buh yumaa uneldeg. Hunii zovlongoor biznes hiideg ghd hilsdehgui.

Зочин
Зочин
2022-01-20 12:25
Reply to  Irgen

Харин тиймээ эвгүй л харагдаж байна шүү
Шоронгийн нэр гэж мэддэг болохоор

Зочин
Зочин
2022-01-19 10:52

МОНГОЛД ЛАМ БӨХ 2-С ӨӨР ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛ АЛГА ДАА. ХЭДЭН ТӨВД ЕРӨӨЛ МАГТААЛ УНШУУЛААД АМЬДРАЛ САЙЖИРЧИХДАГ БОЛ САЙХАН Л БНА.

Зочин
Зочин
2022-01-19 11:00

Нийгмийн паразитууд сөнөтүгэй...

baagii
baagii
2022-01-19 11:42

мөргөсөөр байгаад төвдийн араас л орно доо

Зочин
Зочин
2022-01-19 12:31

1937 онд гүйцээх байсийм. Шашнуудыг устгах гэж хэдэн хүүхдийн гар цустах бол доо

Зочин
Зочин
2022-01-19 13:42

Авгайгүй лам монголд байхгүй

зочин..
зочин..
2022-01-19 17:30

Ганданг хөгжүүлж байхаар эмнэлэг,цэцэрлэг,сургуулиа хөгжүүлмээр юм,Төр үүнд яагаад анхаарахгүй байна вэ? Харанхуй бүдүүлэг байх нь хэрэгтэй байна уу???

С.баатар
С.баатар
2022-01-19 20:25

энэ гандан орчмын нүхэн шорлонгуудыг болиулаад өгөөчээ. Нэг гагц гэрийн бууд�##�тай өөр юу ч багтах газар байхгүй хашаа нь 200 саяын үнэтэй. Гудамж нь ш�##� өмхий бас нарийхан гудамжууд бөөн шээс баас угаадас ийм б�##�иар соёлын өв байна гэхээр ер нь яах вэ?!!

Зочин
Зочин
2022-01-19 22:52

Хамгийн баян байгууллага. Тэгсэн мөртөө өнчин ядуус хүүхдүүдэд ганц ч юм хялайлгадаггүй, гэтэл Христийн сүмийнхэн орон гэргүй, ядуусыг хооллоод байхын

Зочин
Зочин
2022-01-19 23:24

доороо машин зарнаа бас

иргэн хүн
иргэн хүн
2022-01-20 07:01

Гадны оронд шашны байгуулагууд баячуудаас хандив цуглуулж, ядууст хоол унд, хувцас, эм тариа тарааж, буян үйлддэг. Харин манайд ядуусын т�##�хны мөнгө, татвар төлөгчдын мөнгөөр өөрсдөө баяжиж, жийп машин, хауз худ�##�дан авцгаадаг хув�##�зууд болой.

Зочин
Зочин
2022-01-20 08:44

Mungu tulj nom unshuulax gedeg bol shashind baidaggui oilgolt yum baina lee. Ene bol buruu.

Зочин
Зочин
2022-01-20 10:58

Үнэхээр мөнгө хүүдийлэгч нар. Дугаар дуудаад яах ийхийн зуургүй дараагийн хүнийг дуудна. Хүүе эгч нь хүүдээ ном бичүүлий гэсэн чинь Дараагийн хүнийг дуудцан, та өөрөө боллоо гэж хэлсэн ш дээ гэж авдийм даа. Күэ ээждээ бичүүлээд болчихсон, одоо хүүдээ гэтэл зангүй шүү. Ээ бурхан минь. Эгээтэй л машин ачдаг компани шиг. Санд мэнд гар дахь мөнгийг минь шүүрч аваад л дараагийн хүн. Хурдан түргэн гэж. Ямар ч сүжиг төрсөнгүй тэд мөнгө л авч байв�##� болоо. Буяны байгууллага биш ядарсан зүдэрсэн хүмүүсийн мөнгийг шулдаг газар болсон бна лээ.

Зочин
Зочин
2022-01-20 13:04

Шинэ цогчин дуганы өртөг 13 тэрбум давсан байхаа. 5.9 гэж хаанаас авсан мэдээлэл вэ? Анх 3.6 тэрбумаас эхлээд 14 тэрбум хавьцаа дууссан. Энэ бол 3 засаг дамнасан, гандангийн ханба Чой нар оролцсон маш том цавчаа юм.

Зочин
Зочин
2022-01-20 15:35

Богд Зонхов байхад ц�##�ин тэтгэвэр нэмэх шаардлагагүй. Өвчин зовлон ч тусахгүй. Утаа ч өөрөө арилнаа. Мөргөөд бай мөнгөө өгөөд бай мунхаг Мояачуудаа. Удахгүй хятадын 2 дахь Төвд нь болохын цондон шүү.

Зочин
Зочин
2022-01-20 19:38

Ном уншуулаадл хорт утаанд хордоод хорт хавдар тусаад өөдлөхөөр бол өөдлөхөөр ном уншууллаа. Дээрдсэн юм �##�га улам мунхаг болоод байх юм

Зочин
Зочин
2022-01-20 22:37

Bolio

Холбоотой мэдээ

Back to top button