Нийгмийн

С.Батсайхан: Иргэд зундаа үер, өвөлдөө халиа, хавартаа шар усны үер болдог газруудад битгий суурьшаач

Нийслэлийн арваад байршилд хөрсний ус ихээр гарч халиа үүсээд байгаа. Жилийн жилд халиа дошин үүсч тухайн байршилд амьдарч буй айл өрх, иргэдийн нөхцөл байдал хүндэрдэг. Үүсээд байгаа нөхцөл байдлыг тойрсон асуудлаар Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхантай ярилцлаа.

-Нийслэлийн хэд хэдэн байршилд халиа дошин үүсч, тухайн орчны айл өрх, иргэдэд ая тухгүй улмаар эрсдэлт нөхцөл байдал үүсээд байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа дошин үүсч ойр орчмын айлуудын гэр орон, хашаа сууц усанд автах, зам талбайд хальтиргаа гулгаа үүсэх зэрэг эрсдэлтэй нөхцөл байдал үүсдэг. Өөрөөр хэлбэл, газрын доорх усны түвшин ихтэй голын ай сав дагасан газруудад байнгын урсацтай булаг шандын ус хөлдөхгүй урссанаар халиа дошоо үүсч байгаа юм. Энд иргэд, айл өрхүүд яагаад усанд автаад байна вэ гэхээр газар олголтын буруутай үйл ажиллагаа, зөвшөөрөлгүй газар суурьшсан асуудал. Энэ жилийн тухайд урьд жилүүдтэй харьцуулахад цаг агаар дулаан тогтвортой байгаа болохоор арай цөөн байршилд халиа үүсч,  дуудлага бол бага байна. Манайх үерийн далан суваг, автозамын ус зайлуулах шугам сүлжээ хариуцсан байгууллага учраас хариуцсан үерийн далан сувагтай хэсгүүдэд дуудлагын дагуу дүүрэг, онцгойгоос хүч хүрэхгүй тохиолдолд нэмэлтээр очиж ажилладаг.

-Энэ жил халиа үүссэн байршлуудын тухайд?

-СХД-ийн 26 дугаар хороо, Дэнжийн мянга, СБД 14 хороо, ЧД-ийн далан суваг, 17 хороо Олон булагтай, СБД-ийн 20 хороо Гүнжийн булаг, БЗД-ийн 27 хороо, Улиастайн голын дээд эхийн айлууд зэрэг арав гаруй байршил дээр халиа үүсээд байна. Ер нь бол байгалиасаа усны гольдролтой байршлууд дээр газар олголт хийж суурьшил үүсгэхгүй байх нь чухал. Үерийн далан сувгийн гадна ирмэгээс 10 метр, голын энгийн болон онцгой хамгаалалтын 50-100 метр хамгаалалтын зурвасуудад газар олголт хийхийг хориглодог.

-Нийслэлд хамгаалалтын зурваст суурьшил үүссэн хэчнээн байршил байгаа вэ?

-Хохирлын хэмжээ, зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй айл өрхийн судалгааг тухайн дүүргийн онцгой байдал, газар зохион байгуулалтын албанаас асуувал оновчтой. Манайх бол үерийн хамгаалалтын байршилтай далан сувагтай газруудын  хамгаалалтын зурвас дахь зөрчлийг холбогдох байгууллагуудад нь мэдэгдээд явдаг.

-Иргэдэд, холбогдох газруудад хандаад юуг хэлэх вэ?

-Иргэд зундаа үерийн ус, өвөлдөө халиа дошоо, хавартаа шар усны үер болдог байгалийн гуу жалгатай газруудад битгий суурьшаач, байнгын устай булаг шандны дор усны гольдрол хааж ямар нэгэн үйл ажиллагаа битгий явуулаач гэж хэлмээр байна. Иймэрхүү асуудлыг үе шаттайгаар дүүргийн онцгой болон газар зохион байгуулалтын албанд байнга мэдэгддэг хэдий ч дүрэм журмаас гадуурх газар олголтууд, зөвшөөрөлгүй айл өрхүүд орон нутгаас ирж суурьших нь эд хөрөнгө, ам насаараа ч хохирох аюул эрсдэл өөртөө үүсгэж байгаагаа ойлгох хэрэгтэй.

Хамгаалалтын зурвасуудад дээрээс нь иргэдийн амь насыг хамгаалж байдаг үерийн хамгаалалтын барилга байгуулалтын байгууламжид хог хаях, хашаа байшин барих асуудлууд дээр анхаарч төр хувийн хэвшил хоёр хамтарч ажиллах шаардлагатай.

-Танай байгууллага ямар бүрэлдхүүнээр ажиллаж байна вэ?

- Үүссэн нөхцөл байдал дээр 2-3 механизм, өөрөө буулгагч ачааны машин тав, соруулах насос бусад тоног төхөөрөмж бүхий 20-30 хүний бүрэлдхүүнтэй ажиллаж байна. 150 гаруй км үерийн далан суваг, 90 км урт авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний ашиглалт, засвар цэвэрлэгээ үйлчилгээнд нэг байгууллага хаанаа ч хүрэхгүй.

Үүнийг иргэд зөвөөр ойлгож хамтран ажиллах хэрэгтэй байна. Дахин хэлэхэд байгалийн хуурай жалга сайр, булаг шанд, гол горхи, үерийн хамгаалалтын далан сувагт иргэд та бүхнийг оршин суухгүй байхыг хүсье.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-27 09:38

mongold amidrana gedeg cihne zugeeer l challange bolj bnshde

Зочин
Зочин
2022-01-27 10:10

Уг нь иймэрхүү асууд�##�д төр засгийн буруу биш иргэдийн ухамсарын асууд�##� яригдаад байгаа юм даа

dnm
dnm
2022-01-27 10:11

durandaa l iim gazar amidraad baiv gjde hetsuu ymda.

Зочин
Зочин
2022-01-27 10:12

Монголд амьдрах нь тэр чигтээ л ад�##� явд�##�т тоглоом юма. яажшуухан энэ тоглоомлыг тоглож дуусгаж ял�##�т байгуулна даа.

Холбоотой мэдээ

Back to top button