ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Үзэг барьсан сэтгүүлчид үнэнийг амиараа төлсөөр

Авлига, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах... энэ бүхнийг олон нийтэд ил болгон зарлах ажлыг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гүйцэтгэдэг. Чухамхүү сэтгүүлч, сурвалжлагчид оффшорчид, олигархиудын хэрээс хэтэрсэн тансаглал, эхнэр нөхрөөсөө ч нуух булхайг олон нийтэд ил болгодог. Хэн нэгэн албан тушаалтан, эрх ямбатны шударга бусаар, хууль бус замаар өөрийн болгосон хөрөнгө чинээг сэтгүүлчид л илчилдэг. Үнэнийг илчилж, мэдээлснээрээ сэтгүүлчид амиа алддаг нь бодит зүйл. Энэ талаар дэлхийн анхаарлын төвд ороод байгаа хамгийн сүүлд болсон үйл явдлаас цухас дурдъя.   

Мексикийн Баха Калифорниа мужийн амбан захирагч асны эсрэг зарга үүсгэн ялалт байгуулснаа зарласан Мексикийн сэтгүүлч Лурдес Мальдонадо Тихуана дахь байшингийнхаа ойролцоо буудуулж амиа алдсан хэрэг гарсан. Энэ талаар орон нутгийн “El Sol de Tijuana” хэвлэл нэгдүгээр сарын 24-нд мэдээлжээ.  

Жители Мексики вышли на акции протеста против убийств журналистов

Урьдчилсан мэдээллээр сэтгүүлч бүсгүй гэр лүүгээ машинаараа харьж явах замдаа халдлагад өртсөн аж. Сэтгүүлч эмэгтэйн толгой руу нь буудан хороосон гэсэн мэдээлэл байгаа юм.

Үйл явдлыг тодруулбал, өнгөрсөн долоо хоногт сэтгүүлч Мальдонадо өөрийн ажиллаж байсан Баха Калифорниа мужийн амбан захирагч асан Хайме Бонильи Валдесын эсрэг есөн жил үргэлжилсэн хөдөлмөрийн нэхэмжлэлд ялалт байгуулснаа зарласан байна. Сэтгүүлч Мальдонадо амбан захирагч асан Валдезын өмгөөлөгч, Улсын Ерөнхий прокурор асан Гильермо Руис Эрнандес нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан болон бусад гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шүүхэд өгсөн байжээ.

Орон нутгийн хэвлэлд дурссанаар, 2019 онд тус улсын Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадорын хэвлэл мэдээллийнхэнтэй хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлч Мальдонадо амбан захирагч асан Валдестай холбоотой шүүхийн нэхэмжлэлтэй байгаа хэргийнхээ талаар зарлаж, хэрэгтэй холбоотойгоор амь насаа алдахаас айж байгаагаа мэдэгдэж байсан аж. Үүний дараа сэтгүүлч Мальдонадо 2021 оноос хойш Холбооны Засгийн газрын хамгаалалтад ороод байсан юм.

Сэтгүүлч Лурдес Мальдонадо өнгөрсөн сүүлийн долоо хоногт Бажа Калифорниа мужид амь алдсан хоёр дахь сэтгүүлч боллоо. Үүнээс өмнө гэмт хэргээр дагнасан сэтгүүлч Маргарито Мартинес мөн Тихуана дахь байшингийнхаа босгон дээр буудуулж амиа алдсан билээ. Тэрбээр орон нутгийн болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй нийтлэлч, гэрэл зурагчны хувиар гэрээгээр хамтран ажиллаж, бүс нутаг дахь гэмт хэргийн талаар мэдээ, сурвалжилга, фото мэдээгээр голчлон ажиллаж байсан аж.

Бас нэг хэргийг дурдвал, 2021 оны арваннэгдүгээр сарын 1-нд гэрэл зургийн сурвалжлагч Альфредо Кардосо Мексикийн баруун хэсэгт байрлах эмнэлэгт нас барсан. Гэрэл зургийн сэтгүүлч Альфредо Кардосо Герерро мужийн хотын гудамжнаас биедээ бууны шархтай олдсон ба хоёр хоногийн дараа ийнхүү эмнэлэгт нас барсан хэрэг гарсан.  

Өнгөрсөн 2021 онд Мексикт долоон сэтгүүлч амиа алдсан нь дэлхийн аль ч улс орныхтой харьцуулахад хамгийн өндөр тоо юм.

Ингээд сүүлийн гурав хүрэхгүй сарын дотор гурван сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэг гарсанд Мексикийн оршин суугчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан талаар “Рёйтерз” агентлаг мэдээлсэн юм.

Иргэд хэвлэл мэдээллийн ажилтнууд амь насаа алдсан хэргийн гол буруутнуудыг ялгүй үлдээхийг таслан зогсоохыг шаардан жагсав.

Mexicans protest journalist killings, call for protection | Reuters

Жагсаал зохион байгуулах болсон шалтгаан нь сэтгүүлч Лурдес Мальдонадог Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадорт сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн тухай асуудлыг хөндснөөс хойш гурван жилийн дараа амийг нь хөнөөсөн явдал байв.

Мексикийн Төв муж болох Пуэблад жагсагчид аллага болон хэвлэл мэдээлэлд тогтоосон хяналтыг буруутгасан самбартай гудамжинд цугларч, цэцэг өргөн, лаа асаасан байна. Чиуауагийн хойд хэсэгт мөн жагсагчид барилгын ханан дээр “Сэтгүүл зүй бол эрсдэл” гэж бичээд, амиа алдсан сэтгүүлч Лурдес Мальдонадогийн зургийг зуржээ.

Сэтгүүлч Исраэль Ибарра хэлэхдээ, “Хэрэв энэ мэтээр сэтгүүлчийн үхэлд Засгийн газар болон нийгмийн зүгээс зохих арга хэмжээ авахгүй бол сэтгүүлч Лурдес Мальдонадо болон бусад сэтгүүлчдийн амийг хөнөөсөн хэргийн хамсаатнууд болно” хэмээв.

Олон улсын хэмжээнд Мексикийг сэтгүүлчдэд хамгийн аюултай улс орны нэг хэмээн тооцдог. Хүний эрхийн байгууллагын 19 дүгээр зүйлд дурдснаар 2000-2021 оны хооронд 145 орчим хэвлэл мэдээллийн ажилтан ажил үүргийн холбоотойгоор амиа алдсан гэжээ. Мөн 19 дүгээр зүйлд “Төр, эрх баригчид халдлага үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж, сэтгүүлчдийг хохирогч болсон тохиолдол тэднийг хамгаалах, хэвлэлийн эсрэг гэмт хэргийг сайтар нягтлан шалгах хэрэгтэй” гэсэн байдаг.

Сэтгүүлч Лурдес Мальдонадогийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан Мексикийн Ерөнхийлөгч цаашид энэ мэт халдлага гарахыг таслан зогсоохын тулд аллагын нөхцөл байдлыг шалгаж, тодруулна гэдгээ амласан байна.

Ерөнхийлөгч Обрадор хүчирхийлэл гэмт хэргийг бууруулах, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, зохих ял шийтгэл ногдуулах асуудалд буруу улс төрийн бодлого хэрэгжүүлж байгааг шүүмжлэн, буруутгаж байгаа юм. Эдгээр асуудал нь гүн гүнзгий үндэслэсэн авлига, тэгш бус байдлаас үүдэлтэй гэдгийг төрийн тэргүүн онцоллоо.

Харин дэлхийн хэмжээнд 2021 онд 28 улсад 77 хэвлэл мэдээллийн ажилтан амь үрэгджээ. Энэ талаар Швейцарийн “Press Emblem Campaign” /PEC/ Төрийн Бус Байгууллага цахим хуудсандаа нийтэлжээ. Тус байгууллага Афганистан, Мексикийг сэтгүүлчдэд хамгийн аюултай улс хэмээн нэрлэсэн.

“2021 оны нэгдүгээр сараас хойш дэлхийн 28 оронд 77 хэвлэл мэдээллийн ажилтан амь үрэгдлээ”.

“Афганистан улс 12 сэтгүүлчийн ​​аминд хүрсэн үзүүлэлтээрээ тэргүүлж, Мексик улс 10 сэтгүүлч амиа алдсан гэдгээрээ удаах байранд орсон” хэмээн тус  байгууллага мэдэгдлээ. Тус байгууллагаас сэтгүүлчдэд ээлгүй дэлхийн хамгийн аюултай орнуудыг нэрлэлээ:

Пакистанд долоо, Энэтхэгт
зургаа, Филиппинд дөрөв, Йеменд дөрөв, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад
гурван сэтгүүлч тус тус амиа алдсан байна. Азербайжан, Бангладеш, Бразиль,
Буркина-Фасо, Колумб, Этиоп, Кени, Нигери, Сомали, Турк зэрэг улсад тус бүр хоёр
сэтгүүлч амиа алджээ. Харин нэг сэтгүүлч амь үрэгдсэн орны тоо 11 байгаагаас
үүнд Гүрж, АНУ, Сири зэрэг улсууд багтжээ.

Өнгөрсөн онд тус байгууллагын мэдээлснээр, 88 сэтгүүлч амь үрэгдэж, арван жилийн хугацаанд 1,150 сэтгүүлч амь насаа алджээ. Түүнчлэн, коронавируст цар тахлын улмаас 2020 оны гуравдугаар сараас хойш 1,900 гаруй хэвлэлийн ажилтан, харин 2021 онд хамгийн багадаа 1,300 сэтгүүлч коронавирусийн халдварын улмаас нас баржээ.

Швейцарийн “Press Emblem Campaign” /PEC/ Төрийн Бус Байгууллага нь 2004 онд үүсгэн байгуулагдсан ба НҮБ-д зөвлөх эрхтэйгээр үйл ажиллагаа явуулдаг юм. Эл байгууллагын боловсруулсан тайлан, илтгэлүүдийн мэдээллийн эх сурвалж нь хэвлэл, НҮБ болон Төрийн Бус Байгууллагуудын мэдээ байдаг. Сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой эсэхээс үл хамааран тэдний ​​амь насыг бүрэлгэсэн бүх л хэргийн талаар дүн шинжилгээ хийдэг юм.

Өөр нэг судалгаа танилцуулъя. 2021 онд хэвлэл мэдээллийн 45 ажилтан албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан хэмээн Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо оны эцсийн тайландаа танилцуулжээ.

Ази-Номхон далайн бүс нутагт 20, Америк тивд арав, Африкт найм, Европт зургаа, Ойрхи Дорнод болон Арабын улс орнуудад тус бүр нэг сэтгүүлч амиа алдсан болохыг онцолжээ.

Иранд хоёр ч хэвлэл мэдээллийн ажилтан ослоор нас барсан гэжээ. Хамгийн олон хэвлэл мэдээллийн ажилтныг хөнөөсөн хэрэг Афганистан /есөн тохиолдол/, Мексикт /найман тохиолдол/ гарчээ. Энэтхэгт дөрвөн сэтгүүлч, Пакистанд гурван сэтгүүлч мөн амиа алдсан байна. Олон Улсын Сэтгүүлчдийн Холбооны мэдээлснээр 33 сэтгүүлч зорилтот халдлагад өртсөн аж.

Түүнчлэн 2021 онд дэлхийн хэмжээнд 365 хэвлэл мэдээллийн ажилтан хоригдсон гэсэн тооцоог бас гаргажээ.

(Эх сурвалж: WorldCrisis; DW; VOA News; Wikipedia)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-27 09:47

Гадаад сэтгүүлч нар нь мэдээгээ амиараа үнэлсээр үнэний төлөө зүтгэсээн байна манайхан тэгхэд ФБ дээрээс ханд####т өндөртэй хүмүүсийн пост, комментийг мэдээ болгохоос өөр шидгүй байх юм

bold
bold
2022-01-27 09:57

zugeer nudendeer el bolson zuiliig n helhed l #### gj bnshde

Зочин
Зочин
2022-01-27 10:23

Tiim shuu niigemiin tuluu yvdag yamarch hamgaalaltgu humuus bdg shu

Сэтгэ бод
Сэтгэ бод
2022-01-27 12:33

Одоо дижит#### эрин. ! Одоо сэтгүүлчид үзэг барихгүй л дээ. !!! Камер микрофон recorder барина л даа.!!

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x