СПОРТ

МЧБХ-ноос дасгалжуулагч Б.Баттулгад сахилгын хэрэг үүсгэнэ

Энэ жилийн чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-д Баянхонгор аймгийн залуу тамирчин М.Пүрэвтунгалагийн оронд ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяаг оролцуулахаар болсон. “Ямар ч аргаар хамаагүй 53 кг-д ДАШТ-д Монголоос бөх оролцуулахгүй. Хэрвээ Э.Сумъяаг барилдуулбал өлсгөлөн зарлана, амиа хорлоно” гээд МЧБХ-нд гаргасан гомдлын хариуг өнөөдөр танилцуулсан юм. Уулзалтад Пүрэвтунгалагийн аав, ээж хоёр хамт оролцлоо.

Энэ үеэр МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр “Хоёр хоногийн өмнө болсон уулзалтын үеэр үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга ёс зүйн алдаа гаргасан. Ноцтой асуудал хэлэлцэн, гэр бүлийнхэнд нь хэцүү байхад та бүхнийг ёжилж, тоглоом хийсэн нь буруу. Тиймээс түүнд сахилгын хэрэг үүсгэнэ. Мөн Пүрэвтунгалагийг дарамталсан нь тогтоогдвол шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албан тушаалаас нь халах хүртэл арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн юм.

https://www.facebook.com/eguurmgl/videos/2427045477579890/
https://www.facebook.com/eguur.mn2/videos/2754048814619429/

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button