ДЭЛХИЙНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Цахилгаан ба янжуур тамхины ДАЙН#1

Бид электрон тамхи буюу цахилгаан тамхины талаарх цуврал мэдээ бэлтгэн хүргэх гэж байна. Цувралын нэр бол “Цахилгаан тамхи ба Янжуур тамхины дайн”. Эл сэдвээр цуврал нийтлэл хүргэхийн өмнө цахилгаан тамхины хэрэглээ, ердийн янжуурт тамхинаас чухам юугаараа ялгаатай болох талаар зохих мэдлэг олгох юм. Мөн мэдээж “Цахилгаан тамхи ба янжуур тамхины дайн” гэх нэрний агуулгаар цахилгаан тамхи үйлдвэрлэгчид болоод янжуурт тамхи үйлдвэрлэгчдийн хооронд өрнөж буй “дайн”-ы талаар ч өгүүлэх болно.   

Орчин үед хүн төрөлхтөн урьдынхаасаа илүү эко амьдралыг чухалчлах болсон. Тиймдээ ч, цахилгаан тамхи бий болсон гэдэг. Эхний дугаараар бид цахилгаан тамхи гэж чухам юу болох талаар өгүүлье.

Цахилгаан тамхийг 2003 оны сүүл 2004 оны эхээр Хятадад бий болсон гэдэг ч яг үнэндээ XX зууны эхэн үед хамаарна. 1927-1930 онуудад Нью-Йоркийн эрдэмтэн Жозеф Робинсон эмчилгээний зориулалттай амьсгалын төхөөрөмж зохион бүтээж байсан нь одоогийн цахилгаан тамхины үндэс суурь болсон гэгддэг. Жозеф Робинсон төхөөрөмждөө патент авах гэж хөөцөлдөж байсан ч нэлээд хожуу түүний энэ хүсэл биелсэн. Гэвч, түүний бүтээл төдийлөн олонд түгэж, хэрэглээнд нэвтрээгүй түүхтэй.

Харин Хятадын эм зүйч Хон Линк никотин агуулсан шингэнийг ууршуулахын тулд хэт авиан тусламжтайгаар орчин үеийн вейпийг зохион бүтээсэн. 2004 онд “Ruyan Technology” компани түүний бүтээсэн загваруудыг патентжуулсны дараа удалгүй дэлхий даяар худалдаанд гарч, 2006, 2007 онуудад Европ, Америкийн зах зээлд нэвтэрсэн. 2014 он гэхэд “Ruyan Technology” компанийн технологи аль хэдийн дэлхийн 40 оронд патентаа бүртгүүлсэн юм.

Цахилгаан тамхины гарал үүслийн талаар цухас дурдахад ийм байна. Одоо харин цахим тамхи гэж юу болох талаар өгүүлье.

Цахилгаан тамхи нь 2013 оны сүүлээр ердийн янжуурт тамхинаас ч илүү сайн борлууллттай бүтээгдэхүүн болоод байгаа юм. Залуусын цахилгаан тамхины хэрэглээ ч тэр хэрээрээ сүүлийн үед эрс нэмэгдсээр. Тиймээс цахилгаан тамхи нь ердийн янжуурт тамхитай харьцуулахад хор хөнөөл нь бага байдаг уу гэсэн эргэлзээтэй асуултыг бяцхан тайлбар мэдээллээр хүргэе.

ЦАХИЛГААН ТАМХИ ГЭЖ ЮУ ВЭ?

Мэдээж энэ бол хүн бүхний мэдэх уламжлалт тамхинаас тэс өөр. Ихэнх тохиолдолд цахилгаан тамхи нь халж уур үүсгэх зориулалттай никотины шийдлийг агуулсан байдаг ба ихэвчлэн зайгаар ажилладаг. Зарим цахилгаан тамхи яг л ердийн тамхи шиг харагддаг бол зарим нь түлхүүрийн оосор, гар чийдэнтэй төстэй харагддаг.

Уламжлалт тамхинаас ялгаатай зүйл бол хэрэглэгч утаа биш уур сорох юм. Өөрөөр хэлбэл, шингэнийг уур болгон сорно гэсэн үг. Англиар “Vapor” гэж нэрлэх ба үүнээс “Вэйп” гэх нэршил үүсэж, татах үйл явцыг нь “Вэйпинг” гэж нэрлэх болсон.

Цахилгаан тамхи нь найрлагандаа заавал никотин агуулсан байх албагүй. Гэсэн ч, зарим нэг алдартай брэндүүдэд бага тунгаар эсхүл бүр огт никотин агуулаагүй ч байдаг. Энэ нь чухам ямар брэнд вэ гэдгээсээ хамаараад өөр өөр байх аж.

Цахилгаан тамхийг никотиных нь агууламжаас болоод хүмүүс өргөн хэрэглэх сонирхолтой байдаг гэвэл тун ч өрөөсгөл ойлголт. Канадад л гэхэд никотин агуулсан цахилгаан тамхийг албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй ч гэлээ худалдаанд байсаар л байгаа. Тиймээс энэ бол хорьж цагдаад байхаар аюултай, хортой зүйл биш гэдгийн нэгэн баталгаа гэлтэй.

ЦАХИЛГААН ТАМХИ ЗАЛУУСЫН ХЭРЭГЛЭЭ БОЛСОН ШАЛТГААН ЮУ ВЭ

2014 онд АНУ-д үндэсний хэмжээнд ахлах сургуулийн сурагчдын дунд явуулсан судалгаагаар цахилгаан тамхи хэрэглэдэг хүмүүсийн тоо ердийн тамхи хэрэглэгчдээс 17 хувиар өссөн мэдээ гарсан байна. Түүнчлэн залуусын дунд тогтмол биш, өдөр тутам хэрэглэдэггүй тамхи болон никотин агуулсан бүтээгдэхүүний хэрэглээ өсөх хандлага ажиглагдаж эхэлсэн.

Цахилгаан тамхийг хэрэглэж үзэх нь тогтмол хэрэглэдэг болно гэсэн үг ч мөн биш. Зах зээлд худалдаанд буй үнэ, сурталчилгаанаас үүдэн залуус цахилгаан тамхийг ихээр хэрэглэж байж болохыг ч үгүйсгэх аргагүй. Цахилгаан тамхи нь та бидний мэддэг ердийн янжуурт тамхинаас хямд үнэтэй ба хор хөнөөл багатай хэмээх сурталчилгаа болон аятайхан амт үнэртэйгээс нь болоод бүх насны хүмүүс таашааж ч болох юм.

Цахилгаан тамхины хэрэглээ олон нийтэд түгээмэл болохын хэрээр залуус ихэд сонирхож хэрэглэх нь улам ихсэж, бүтээгдэхүүн шинэчлэгдэн өөрчлөгдөх бүртээ шинэ шинэ төрлүүдийг нь хэрэглэж үзсээр л байх болно.

ЦАХИЛГААН ТАМХИНЫ ХОР ХӨНӨӨЛ ҮНЭХЭЭР БАГА БАЙДАГ УУ

Одоог хүртэл цуглуулсан баримтуудаас үзвэл цахилгаан тамхи нь үнэхээр аюул багатай болох нь батлагдаж байгаа юм. Америкт 25-79 насны хүмүүст хийсэн судалгаагаар тамхи татдаг хүмүүсийн янз бүрийн шалтгаанаас болж амьсгал хураах магадлал нь огт татдаггүй хүмүүстэй харьцуулахад гурав дахин өндөр байдгийг олж тогтоожээ. Цахилгаан тамхины удаан хугацааны хэрэглээний сөрөг нөлөө ч ердийн тамхитай харьцуулахад харьцангуй бага гарсан байна.

2019 онд АНУ-д хийсэн судалгааны дүнгээс харвал тус улс дахь тамхинаас үүдэлтэй өвчлөлүүд янжуур тамхи болон бусад төрлийн шатдаг тамхинаас болж гарч байгаа ба тэдгээрийн хэрэглээг эрчимтэй бууруулснаар өвчлөл ч мөн буурна гэжээ.

ЦАХИЛГААН ТАМХИ МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭХ ГҮҮР БОЛДОГ УУ

Цахилгаан тамхинууд ердийн тамхинд донтох гарцыг нээх вий гэсэн болгоомжлол ялангуяа эцэг, эхийн дунд байдаг. Хэрвээ цахилгаан тамхи татаснаараа тамхинд орох гүүр болж байна гэж бодвол ердийн тамхины хэрэглээ болон цахилгаан тамхины хэрэглээ зэрэг өсч нэмэгдэх ёстой. Гэтэл ийм зүйл болоогүйгээр зогсохгүй тамхины хэрэглээ харин ч эсрэгээрээ буурах хандлага ажиглагдаж эхэлсэн.

Хэрэвзээ, өсвөр насны хүүхэд тань ердийн янжуур тамхийг ил, далд татаад эхэлбэл яах ёстой вэ. Мөн таны хүүхэд тамхи болон бусад төрлийн хориотой зүйлс хэрэглээд эхэлвэл, таны зүгээс хийж чадах хамгийн сайн арга нь магадгүй цахилгаан тамхийг хэрэглүүлэх байж болох талтай.

Мэдээж тэдэнд хийх дуртай зүйлийг нь санал болгосноор ердийн тамхинаас нь гаргаж болох сайн талтай. Харин ингэхдээ мэдээж хэт их хамааралтай болохоос нь урьтаж, никотины хэрэглээг нь хязгаарлах нь зөв гэдгийг сануулах нь зүйд нийцнэ.

Өсвөр насны хүүхдэд цахилгаан тамхи хэрэглэх нь ердийн тамхи хэрэглэхтэй адил хор хөнөөлтэй гэх юм уу эсхүл цахилгаан тамхи нь илүү хор хөнөөлтэй гэж итгүүлэх нь бодитой сайн үр дүнд хүргэхгүй эсрэгээрээ тэднийг улам л донтуулж мэдэх юм. Тиймээс үүнийхээ оронд ердийн янжуур тамхинаас татгалзах нь эрүүл мэнддээ оруулж буй хувь нэмэр чинь байх болно гэж сануулбал илүү дээр.

Цахилгаан тамхи ба янжуур тамхины дайн#2 дахь сэдэв бол “Цахилгаан тамхи ба янжуур тамхины хор хөнөөл”-ийн талаар өгүүлэх болно.

(Эх сурвалж: Wikipedia; BusinessInfo; Medicalnewstoday)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2022-02-25 08:51

Цахилгаан тамхийг хориглосон улс орнууд ямар ш�##�тгаанаар хориглосон т�##�аар мэдмээр байна. Миний хувьд цахилгаан тамхинд бүрэн итгэл төрөхгүй байгаа. энэ нийтлэлүүдээр чинь эргэлзээгүй тайлмаар байна. Тойруулж бөөрөнхийлгүй давуу болон сул т�##�уудын бичмээр байна.

Зочин
Зочин
2022-02-25 09:07

Янжуур тамхи татаж байхаар цахилгаан ьамхи нь хамаагшй хлр багатай

Зочин
Зочин
2022-02-25 09:14

Тамхины муухай үнэр ханхлуулж явсанаас бүр л татмаар байдаг юм бол цахилгаан тамхи сонгох нь зөв

Зочин
Зочин
2022-02-25 14:05

Хэт нэг т�##�ыг барьж болохгүй, �##�ь �##�ь нь л асууд�##�тай тамхи шүү дээ

Зочин
Зочин
2022-02-27 19:11

электрон тамхмййг хаана ч тата болдог боломжийн. цахилган тамхийг янжуураас хортой гээд байгаа хүмүүсийг бурхан өршөөг

электрон тамхи хэрэгоэглэгчээс
электрон тамхи хэрэгоэглэгчээс
2022-02-27 19:17

электоро тамхи хэрэглээд 5, 6 жил болж бна. үнэр танар өхгү шүд шар�##�дсан юм бхгү маш эко шүү дэлхийд янжуур тамниныханы явуулга хүчтэй их бна

Boldbaatar
Boldbaatar
2022-02-27 19:23

P###a tiim blguide ydj arai tentsvertei um niitelj.. vape barag hamgiin muu meteer tulburtei niitleluud haa saigui garaad bsn um

Зочин
Зочин
2022-02-27 20:07

Elektron tamhiig tamhinaas garah zoriulaltaar l heregleh estoi tamhini kompaniud l hereglegchee aldahaas aij eldweer heleed baidag bolohoos

Зочин
Зочин
2022-02-27 20:25

Odoo utaat tamhi tataj busadiigaa horduuldag hun baihgui bolj baigaa baihaa

Зочин
Зочин
2022-02-27 21:54

Ямарч юманд зохистой хэрэглээ гэж бий шүү нөхөдөө зохистой хэрэглэвэл энэ электрох тамхины хор хөнөөл энгийн тамхинаас бараг 1 дахин хор бага гэсэн гэсэн ДЭМБ ийн тариаг хэрэглэдэг байж мэдээлэлд нь итгэхгүй юу үхэр монголчуудаа

ИХ МЭДЭГЧ
ИХ МЭДЭГЧ
2022-02-27 21:54

Batalgaagui duuruam#l hen oruulj irsen ni medegdehgui tamhi tataad yahaw dee alban yosnii gazraas ni awahiig bodooroi doo hun bolgon l zardag bolj iim baij bolohgui l deee

Зочин
Зочин
2022-02-27 23:31

ЗААВАЛ УНШ❗️❗️❗️❗️❗️❗️Электрон тамхи хэрэглэдэг з�##�уучуудад анхааруулах хэдэн зүйл байна. Тамхи бол тамхи мэдээж хор бол байгаа гэхдээ энгийн тамхинаас хор нөлөө 95 хувь бага
1-рт Хэрэглэхдээ бат�##�гаагүй хэний ч хамаагүй зараар бат�##�гаагүй газраас бүү ав �##�бан ёсны эрхтэй газраас ав.
2-рт Яг зориул�##�тын тухайн брэндийн шингэнийг хий
3-рт Тамхи өмнө нь өдөрт яг хэдэн ширхэгийг татдаг яг тэр тоогоороо татах хэрэгтэй
4-рт өвлийн улир�##�д хүйтэн газарт үлдээж орхихоос �######�схий
ЗААВАЛ УНШ❗️❗️❗️❗️❗️❗️

vaper
vaper
2022-02-27 23:32

АНГЛИД 3 сая, АМЕРИКТ 5 сая хүн ЭЛЕКТРОН ТАМХИ ХЭРЭГЛЭЭД ТАМХИНААС ГАРСАН , МӨН ХӨГЖИНГҮЙ ОРНУУД БҮГД ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ХУУЛЬТАЙ БОЛСОН ШҮҮ МОНГОЛД ХУУЛЬ БАЙНА УУ

Холбоотой мэдээ

Back to top button