ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Монголын циркчид олон улсын тэмцээнд гуравдугаар байр эзэллээ

Испанийн Жирона хотноо “Алтан заан” олон улсын циркчдын X дахь наадам хоёрдугаар сарын 17-22-ны хооронд болж өнгөрлөө. Тус наадамд Монгол Улсын циркчид өндөр ур чадвар үзүүлж, циркийн акробатын төрөлд хүрэл баримал хүртсэн байна.

Монголын Акробатын Академийн 3-6 насны акробатчид ба тэд 2012 онд анх удаа тус наадамд оролцож, алтан цомын эзэд болж байжээ.

Дэлхийн 28 орны уран бүтээлчид оролцсон эл наадамд эхний хоёр байрыг ОХУ-ын багийнхан эзэлжээ.

Циркийн хамгийн нэр хүндтэй тус наадамд 28 орны 100 гаруй уран бүтээлч оролцжээ.

Циркийн жүжигчин Б.Золбаясгалан хэлэхдээ, “Манай уран бүтээлчид гурван наснаасаа эхлэн акробатын академид суралцдаг 20-24 насны залуучууд байгаа нь сонирхолтойг дурдах нь зүйтэй. Тэдгээр залуу уран бүтээлчид дэлхийн хэмжээний циркчидтэй өрсөлдөж байгаа нь Монголын циркчдийн чансааг харуулж байна” гэлээ.

“Алтан заан” наадам бол циркчдийн хамгийн нэр хүндтэй наадмын нэг. Эл наадам нь найман жилийн өмнө Фигерес /Каталони/ хотод болсон ч сүүлийн дөрвөн жилийн турш Жирона хотод зохион байгуулагдаж байгаа юм.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-03-01 10:26

Bichne gej bas alhiimaa 🙂

Холбоотой мэдээ

Back to top button