Нийгмийн
НМХГ: Он гарснаас хойш барилгын аюулгүй байдалтай холбоотой зургаан осол гарсан
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийж байна.
НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Гантулга “Он гарснаас хойшхи эхний гурван сард 806 өргөдөл, гомдол ирсэн. Үүний 132 нь барилга байгууламжтай холбоотой. Үүнийг шалгаад 53 сая төгрөгийн торгууль ногдуулсан.
Он гарснаас хойш барилга байгууламжийн хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой зургаан осол гарсан. Үүний нэг нь цахилгаан шатны осол.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2800 гаруй лифт эзэмшигч, ашиглагч 600 гаруй аж ахуй нэгжид хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагааны зөвлөмж хүргүүлсэн” гэлээ.
Л.САРУУЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.