ДЭЛХИЙНИЙГЭМ

Орос-Украины дайн Зүүн хойд Азийн геополитикийг хэрхэн өөрчилж байна вэ

ОХУ Украинд эхлүүлсэн “цэргийн тусгай ажиллагаа”-ны түрэмгийллийн үр дагавар БНХАУ, Монгол улс болон Японд дөнгөж мэдрэгдэж эхэлж байна. Харин урт хугацааны үр дагавар нь хараахан тодорхой болоогүй байгаа юм.

Орос Украин руу довтолсон үйл явдал нь хүйтэн дайны дараах статус-квог өөрчилж, Европын аюулгүй байдал мөн Орос болон НАТО-гийн хоорондын харилцаанд шууд нөлөөлж эхэллээ. Яг энэ цаг мөчид геополитикийн дарамт үндсэндээ ОХУ-ын баруун хэсэгт голчлон тархаж байгаа бол Зүүн хойд Азийн улс орнуудын хувьд эдийн засаг, аюулгүй байдалд нь нөлөөлөл нь аль хэдийн мэдрэгдээд эхэлсэн.

Барууны улс орнуудын ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ олон сувгаар хэрэгжиж, Орос улсын санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулж, Орост үйл ажиллагаа явуулж буй олон улсын компаниудын үйл ажиллагааг хүртэл тасалдуулах болсон. Импорт, экспортод хязгаар тогтоох зэрэг хориг арга хэмжээ нь ОХУ-ын эсрэг хатуу чиглэж байгаа ч түүний зүүн хөрш, тэр тусмаа Монгол Улс, БНХАУ, Япон зэрэг улсын хүнсний хангамж, эрчим хүч, батлан ​​хамгаалах зэрэг янз бүрийн салбарт нөлөөлж байгаа нь ойлгомжтой.

Хоёрдугаар сарын 28-нд АНУ Оросын Төв банкны эсрэг багц хориг арга хэмжээ авсан билээ. Европын Холбоо ч АНУ-ын хоригт нэгдэж, тэр даруй дагав. Түүнчлэн, ОХУ-ын эсрэг эрчим хүчний хориг арга хэмжээ авчихсан нь эргээд  дэлхийд эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээ тасалдахад хүргэв. Ингэснээрээ, дотоодын нөөц бололцоотой улсуудад дотоодын нийлүүлэлтээсээ шууд хамааралтай болж, эрчим хүчнийх нь үнэ өссөөр байгаа учир тул Зүүн хойд Ази эдийн засгийн уналтад орж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

Барууны улс орнуудын олон хориг арга хэмжээний нэг болох Гадаадын шууд бүтээгдэхүүний дүрэм болон Оросын импорт, экспортын худалдааг таслан зогсоох бусад түрэмгий арга хэмжээ нь Хятадад хүнсний аюулгүй байдлын асуудлыг бий болгосон.

Ши Жиньпин дарга Хятад улсыг үр тарианы үйлдвэрлэлээрээ бие даасан улс болгох том амбицтай зорилтуудыг тавьсан ч гэлээ Хятад улс улаан буудай болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээрээ Орос, Украин, Япон зэрэг бусад орноос хараат байсаар ирсэн. Одоо Украинд болж буй дайны улмаас улаан буудайн экспортоо зогсоосон учир өөр нийлүүлэгч хайж буй олон орны тоонд Хятад улс мөн орох нь гарцаагүй.

“КОВИД-19” цар тахал эхэлснээс хойш Хятад улс Японоос урьд өмнөхөөсөө илүү их хүнс импортолжээ. Японы “Никкэй” сэтгүүлд “2021 онд Хятадад хүнс, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, далайн гаралтай бүтээгдэхүүний экспорт 35.2 хувиар өсөж, 222.4 тэрбум иен буюу 1.93 тэрбум ам.долларт хүрсэн” гэж мэдээлсэн.

Харин Монгол Улс эрчим хүчний үнийн өсөлтийг хэдийн мэдрээд эхлэв. Тухайлбал, Улаанбаатар хотод өргөн хэрэглэгддэг “АИ-92” шатахуун өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 1,434 /0.49 ам.доллар/ төгрөгийн үнэтэй байсан бол одоо 2,390 төгрөг буюу 0.82 ам.доллар болтлоо өссөн байх жишээтэй. Энэ нь даруй  66 хувиар өссөн гэсэн үг. Монгол Улсын дизель түлшний хэрэглээ 100 хувь ОХУ-аас хамааралтай учраас инфляц, эрчим хүчний дарамтад шахагдаж байна.

Үүний зэрэгцээ түүхий эдийн үнэ ч өссөөр байгаа. Монгол Улс бол нүүрс зэрэг байгалийн баялгаа экспортолдог бол “эдийн засгийг сэргээх бодлого” ийм савалгаанаас ашиг хүртэх боломжтой. Гэвч, ийм сайхан боломжийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд саад болж буй гадны хүчин зүйлс бас бий. Хятадын засгийн газар “КОВИД-19”-ийн улмаас хот, хилийн боомтуудаа хаасан хэвээр байгаа учир Монгол Улсаас Хятад руу хийх экспорт зогссон.

Монгол-Оросын худалдаа багассанаас болж Монгол Улсын эдийн засаг ч хохирч магадгүй байна. Хэрэв Оросын эдийн засаг, санхүүгийн систем саатаж, гацвал энэ нь мөн агаарын худалдаанд ч нөлөөлнө. Оросын SWIFT-ийг тасалснаас болж Монгол Улсын банкуудын санал болгож буй зээлийн картыг ашиглах боломжгүй болсон талаар гадаадад байгаа монголчууд хэдийн мэдээлсэн. Нөгөөтэйгүүр, Монгол, Орос төмөр замын суурь бүтцээр холбогддог учраас зарим худалдаа хэвийн үргэлжлэх төлөвтэй байгаа ч Европоос ирэх бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт багасна.

Эдийн засгийн үр дагавраас гадна Оросын сүүлийн үеийн үйлдлүүд Зүүн хойд Азийн геополитикийн дүр төрхийг өөрчилсөөр. Япон зэрэг Орос улсад төдийлөн итгэл, найдвар төрүүлэхгүй орнууд аюулгүй байдлын гэнэтийн асуудлаас эмээж байна.

Гуравдугаар сарын 2-нд Японы Батлан ​​Хамгаалах Яам Оросын нисдэг тэрэг Хоккайдо арлын ойролцоо Японы агаарын орон зайг зөрчсөн гэж мэдэгдсэн. Үүний хариуд Япон улс сөнөөгч онгоцуудаа хөөргөсөн. Нөхцөл байдлыг  хурцатгахгүйн тулд талууд бүс нутагт илүү болгоомжтой байхаар тохиролцсон.  Аливаа жижиг үл ойлголцол, эсхүл үйлдэл нь аль хэдийн бий болсон үл итгэлцлийг улам хурцатгах болно.

Геополитикийн энэ бүх динамик байдлыг харгалзан Орос Украин руу довтолсон нь бүс нутгийн улс төрчдийг батлан ​​хамгаалах стратегиа эргэн харж, статус-квогоо хадгалахыг хичээхээс өөр аргагүйд хүргэлээ. “Mordor Intelligence” агентлагийн мэдээлснээр 2022 он хүртэл Ази Номхон далайн батлан ​​хамгаалахын зах зээл хурдацтай өссөн ба энэ нь өнөөгийн нөхцөл байдал дээр “гал дээр тос нэмсэн” шиг зүйл болох юм.

Түүгээр ч зогсохгүй, Зүүн Европ дахь НАТО-гийн нөлөөг таслан зогсоохын тулд Орос улс геополитикийн алхам хийж байгаа нь Монгол Улс болон Хятад зэрэг хөрш орнуудад олон сорилтыг авчирч байна.

Барууны орнуудын Орост тавьсан хориг арга хэмжээ нь Хятадын хувьд хоёр талдаа иртэй сэлэм болон хувирч, хэрэвзээ Хятад улс Оросыг санхүүгийн хямралд орохоос нь “хамгаалах” гэвэл АНУ-ын эрх баригчид Хятадын эсрэг мөн хориг арга хэмжээ авах талаар бодож үзнэ гээд сүрдүүлэн, заналхийлсэн. Яагаад гэвэл, Хятад улс Европ, АНУ-тай шөргөөцөлдөхгүйгээр басхүү үүнийхээ хажуугаар Оростой найрсаг харилцаатай байхыг хичээж байгаа нь саяхны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр Оросын эсрэг түдгэлзсэн байр суурьтай байгаагаа харуулсан.  

Түүнчлэн сүүлийн арван жилийг Хятад-Орос, Орос-Монгол, Монгол-Хятадын харилцааны оргил үе гэж үздэг. 2014 онд Оросын Шинжлэх Ухааны Академийн судлаач Владимир Грайворонский “Орос, Монгол, Хятад гэсэн гурвалжин бол  Зүүн хойд Ази төдийгүй Зүүн Азийн өвөрмөц хэрнээ харьцангуй тусдаа дэд бүс нутаг гэсэн юм. Эдгээр гурван орны ард түмэн мэдээж Орос, Монгол, Хятад гэсэн гурван өөр соёл иргэншилд харьяалагдана. Тэд улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, энх тайван, цэргийн харилцааны олон зуун жилийн түүхийг туулсан. ОХУ-ын саяхан хийсэн алхам нь эдгээр гурван талт харилцаанд аюулд оруулаагүй ч эцэст нь үл итгэлцлийн үрийг тарьж магадгүй юм.

Зүүн хойд Азийн орнуудад түүхэн болон орчин үеийн аюулгүй байдлын хэд хэдэн санаа зовоосон асуудал байсаар байгаа ч Оросууд Украин руу довтолсон үйл явдал нь ирээдүйд хурцадмал байдлыг нэмэгдүүлнэ. Аюулгүй байдлын үүднээс Засгийн газрууд батлан ​​хамгаалах зардлаа нэмэгдүүлж, технологид суурилсан кибер болон агаарын довтолгооноос хамгаалах системд хөрөнгө оруулах замаар аюулгүй байдлын томоохон тогтворгүй байдалд бэлэн байхыг эрмэлзэж байна. Үүний зэрэгцээ хурцадмал байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд дипломат арга барилыг ашиглах болно. Үр дагавар нь тодорхой болж байгаа тул Зүүн хойд Азийн бүх улс орнууд туйлын сонор сэрэмжтэй хянуур байх болно.

Эх сурвалж: Canews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
БИ БУРИАД
БИ БУРИАД
2022-03-28 17:17

ОРОСОД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ЕВРОП КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДОГОЛДЛОО Ч ГЭХШИГ. ӨӨРСДӨӨ ХАЯАД ГАРААД ЯВЦГААГАА БИЗДЭЭ. ЕВРОПЧУУД ӨӨРСДӨӨ ОРОСЫГ ДОЛЛАР ЕВРОГООР ГҮЙЛГЭЭ ХИЙДЭГ СВИФТ СИСТЕМЭЭС ГАРГАА БИЗДЭЭ. БОЛСОН БОЛООГҮЙ ГАДААДЫН БААХАН ШАР МЭДЭЭ ОРЧУУЛЖ ТАВЬДАГАА БОЛЬМООР ЮМ.

Холбоотой мэдээ

Back to top button