ДЭЛХИЙНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

ЭДИЙН ЗАСАГ: Орос, Украины дайны улмаас алтны үнэ өсжээ

Украинд болж буй дайны улмаас эдийн засгийн тогтворгүй байдал бий болж, алтны үнэ нэг хувиар өсч, сарын байж болох хамгийн дээд цэгтээ хүрлээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр, инфляц рекорд тогтоосон нь хөрөнгө оруулагчдыг зардал мөнгөө хадгалж хэмнэхийн тулд хөрөнгөө алт буюу хатуу металл болгох  алхам хийхэд хүргэлээ.

Алт нэг унц нь 1991,51 ам.долларт хүрч өссөн бол АНУ-ын алтны фьючерс 1995,3 ам.долларт хүрсэн нь гуравдугаар сарын 11-нээс хойших хамгийн дээд үзүүлэлт болоод байна.

“Exinity group” компанийн зах зээлийн ахлах шинжээч Хан Тан ярихдаа, “Үнэт металлын өсөлтийн хурд нь дэлхийн зах зээлийн таагүй хэтийн төлөв үргэлжилсээр байвал цаашид ч өссөөр байх болно” хэмээн тайлбарлав.

“Exinity group” бол Их Британид бүртгэлтэй худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй туршлагатай компани.

Орос, Украины дайн нь инфляцын өсөлтийг улам чангаруулж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэтийн төлвийг улам дордуулсан. АНУ-ын Холбооны Нөөцийн Банк инфляцыг бууруулахын тулд 2022 онд үндсэн хүүгийн хэмжээг хэд хэдэн удаа өсгөх төлөвтэй байгаа ч Уолл Стрит /Wall Street/ дэх томоохон банкууд мөнгөний бодлогоо чангатгаснаар эдийн засгийн уналт руу аваачина хэмээн  болгоомжилж эхэлсэн.

Гуравдугаар сард Хятад улсын эдийн засгийн өсөлт удааширсан явц бол коронавируст халдварын хязгаарлалтын улмаас хэрэглээ, үл хөдлөх хөрөнгө, экспортод хүндээр туссан.

Орос Украины нутаг дэвсгэр лүү халдах шийдвэр гаргаж, зэвсэгт мөргөлдөөнийг эхлүүлсэний дараа биткойны ханш ч арван хувиар огцом буурч, 34.4 мянган ам.доллар болсон байна. Дараа нь биткойны ханш бага багаар дээшилж, сэргэж энэ талаархи мэдээллүүд нийтлэгдэж байх хооронд хамгийн алдартай криптовалют нь 39.3 мянган ам.долларын үнээр арилжаалагдсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button