ДЭЛХИЙНИЙГЭМ

“Fox News”-ийн сэтгүүлч Такер Карлсон: В.Зеленскийн санхүүд аудит хийх хэрэгтэй

Америкийн “Fox News” сувгийн сэтгүүлч, хөтлөгч Такер Карлсон /Tucker Carlson/ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Киевт тусламж илгээх шийдвэрт эгдүүцэж, Украины удирдагч Володимир Зеленскийн дансыг шалгахыг уриаллаа.

“Си-Эн-Эн” /CNN/ агентлагийн мэдээлснээр, Такер Карлсон хэлэхдээ “Украин руу илгээж буй зэр зэвсэг, тусламж чухам хаашаа очиж байгааг олж мэдэх, хянах боломжгүй” гэж мэдэгдэв.

Америкийн өөр нэг сэтгүүлчийн хэлснээр, АНУ-д инфляци сүүлийн хэдэн арван жилийн хамгийн дээд төвшинд хүрсэн байгаа ч эрх баригчид, өөрөөр хэлбэл Жо Байдены Засаг захиргаа мөнгө хэвлэж, Украинд тусалсаар байна хэмээн шүүмжлэлтэй ханджээ.

Такер Карлсон: “Өнөөдөр Сангийн сайд Украины төрийн албан хаагчдын цалинг олгохын тулд хагас тэрбум ам.доллар шилжүүлсэн гэж мэдэгдлээ. Бид эхлээд В.Зеленскийн санхүүг шалгаж болохгүй юм гэж үү?”.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд дахин 800 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Үүнд нь, их бууны байгууламж, алсын тусгалын пуужингийн систем, пуужин эсэргүүцэгч хөлөг онгоц зэрэг багтаж байгаа юм.

Өмнө нь, Такер Карлсон хэлэхдээ, Жо Байден Ерөнхийлөгч Украины дайныг далимдуулан Америкийн дотоодын хямралын асуудлыг “замхруулах” гэж оролдож байгаа, бас Цагаан ордон америкчуудын Украинд чиглэсэн бодлогын талаар чухам ямар бодолтой байгаад огт санаа зовохгүй, чухалчлахгүй байгаа гэсэн байна.

Эх сурвалж:Fox News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
4 сар 23, 2022 10:49

Mash ih zer zevseg orhin uharch mon buuj ogch bna Ukrainchuud,yalanguya 3 dahi tsereg tatlagin/hucheer/ tserguud orgon z##lah,buuj ogoh n ih bgaa ..

zochin
zochin
4 сар 23, 2022 12:15

Ene setguulch mash zov sedev xondson bna. Ter zevseg mongo ni unexeer xaashaa orsnyg shalgax xeregtei dee. Zelenskii bolon xeden gar xol bolson nastistuud ni ogson zevsgiig ni oor bus#ad zaraad deerees ni ogson belen mongiig ni oorsdoo offshort xiij nuugaad oorsdoo ch avch baigaag uguisgex argaggui dee

ҮНЭН
ҮНЭН
4 сар 23, 2022 15:37

ХАА ГАЗАР МЭДРЭЛ МУУТАЙ ГИЧИЙНҮҮД ИХ БАЙХ ЮМДАА

Зочин
Зочин
4 сар 24, 2022 21:40

Маанаг бас дээр нь нэмээд тэнэг гайх�##� гэдэг чинь энэ Жо Байден байна даа. Эх орон нь хүнд байхад нацист Украйнд хэдэн тэрбумаар нь хандивлаад эргүү м�##�.

Холбоотой мэдээ

Back to top button