ДЭЛХИЙ

“Gucci”: Америкт төлбөр тооцоогоо криптовалютаар хүлээн авч эхэлнэ

Италийн тансаг зэрэглэлийн “Gucci” брэнд Америк дахь зарим дэлгүүрүүдэд  төлбөр тооцоогоо криптовалютаар хүлээн авч эхлэхээр боллоо. Энэ нь хэрэглэгчид төлбөр тооцоогоо “Bitcoin”, “Ethereum”, “Litecoin” зэрэг хэд хэдэн криптовалют ашиглан хийх боломжтой гэсэн үг юм.

Төлбөрийн эл шинэ үйлчилгээг тавдугаар сарын сүүлээр Лос-Анжелес дахь “Родео Драйв” /Rodeo Drive/ болон Нью-Йоркийн “Вустер” /Wooster Street/ гудамжинд байрлах тэргүүлэх салбар дэлгүүрүүдэд нэвтрүүлэх аж.

Ингэснээрээ Францын “Kering” компанийн эзэмшдэг “Gucci” брэнд нь виртуал валютыг хүлээн авч эхэлсэн олон тооны компаниудын эгнээнд нэгдэж байгаа юм.

Мөн тус брэнд “Shiba Inu” болон “Dogecoin”-оор төлбөрөө авах боломжтой гэдгээ мэдэгдсэн байна. Дээр дурдсан дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ төлбөрөө криптовалютаар хийх хэрэглэгчдийн ухаалаг гар утсанд санхүүгийн гүйлгээний програм болох дижитал хөрөнгийн түрийвч ашиглах QR код бүхий тусгай зурвасыг илгээх юм байна. Тэрхүү тусгай кодоор худалдан авалт хийх боломж бүрдэх аж.

Түүнчлэн, “Gucci” брэнд нь ойрын ирээдүйд шууд үйл ажиллагаа эрхэлдэг Хойд Америкийн бүх дэлгүүрт эл шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. “Gucci” гэх мэт өндөр зэрэглэлийн брэнд дижитал валют хэрэглэх болсон нь зах зээл, бизнесийн салбарт криптовалютыг хүлээн зөвшөөрч эхэлж буйн дохио юм.

Өмнө нь, технологийн аварга “Microsoft”, АНУ-ын харилцаа холбооны “AT&T” фирм, “Starbucks” кофены сүлжээ зэрэг дэлхийн томоохон брэндүүд дижитал валютыг хүлээн зөвшөөрсөн.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button