ДЭЛХИЙЭнтертайнмент

Селена Гомез Хейли Биеберийн фэнүүдээс уучлалт гуйжээ

Селена Гомез Жастин Биеберийн эхнэр Хейли Биеберийг “TikTok”-оор элэглэж, дээрэлхсэн өнгө аястай бичлэг оруулсан нь нэлдээгүй хэл ам дагуулж эхлээд байна. Харин Селена Гомез үүнийхээ төлөө уучлал гуйжээ. Түүний хэлснээр, хэн нэгнийг доромжилж, гомдоох санаа агуулаагүй гэлээ.

Селена “TikTok”-оор арьс арчилгааны талаар ярьсан бичлэгээ нийтэлсний дараа Хейлигийн шүтэн бишрэгчид түүнийг шүүмжилж, янз бүрийн сэтгэгдэл оруулжээ.  

Арьсаа арчлах зөвлөгөө өгөх үеэрээ Гомез бичлэгтээ Хейлитэй адилхан хөмсгөө зангидаж, яг л Хейли мэт дохио зангаа хийсэн нь ийнхүү хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн аж. “TikTok”-ийн хэрэглэгчид, ялангуяа Хейли Биберийн фэнүүд илтэд дургүйцжээ.

Ингээд эцэст нь, Селена хэрэглэгчдээс уучлалт гуйж, оруулсан бичлэгээ устгана гэдгээ амлажээ. “Залуус аа, би яг юу буруу хийснээ мэдэхгүй ч, уучлалт гуйж байна. Надад ямар ч муу санаа байгаагүй. Бичлэгээ удахгүй устгана” гэжээ.

Эх сурвалж: Cosmopolitan

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button