УЛС ТӨР

Монголчуудад Г.Ёндон сайдын толгой биш шатахуун хэрэгтэй

Өнөөдөр /2022.05.13/ УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Газрын тосны үйлдвэрийг толгойгоороо хариуцна" гэж ам алдав. Өмнө нь ХХААХҮ-ийн сайд асан Ч.Улаан "Махны үнэ өсвөл толгойгоороо хариуцна" хэмээж байсантай адилаар.

Үүгээр, Дорноговь аймгийн Алтанширээ суманд БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдах газрын тос боловсруулах үйлдвэр ажил хэрэг болох эсэх нь шууд утгаараа Г.Ёндон сайдын мэдлийн асуудал болов. "Чадна, болохгүй бол толгойгоо өгнө" гэх хийсгэлэн амлалт үг төдий л зүйл. "Болсонгүй" гээд толгойгоо тастаад өгөх албан тушаалтан хаана байх билээ. Газрын тос боловсруулах үйлдвэр бүтсэн ч эс бүтсэн ч Г.Ёндон сайд ихдээ л албан тушаалаа өгөх билээ.

Харин бодит байдал дээр төсөл ихээхэн асуудал дагуулдаг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт багтчихсан яваа эл төсөл гацсан гэхэд болно. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр шаваа тавиад яг хоёр жил өнгөрч байна. Шав тавьснаасаа хойш бүтээн байгуулалтын ажил суурь хундаамнаасаа дээшлээгүй. Цар тахал нөлөөлсөн л гэдэг.

"МОРДОХЫН” ХАЗГАЙ БУЮУ ҮЙЛДВЭР БАРИХ ГАЗРАА АНХНААСАА БУРУУ СОНГОВ-

Газрын тосны үйлдвэрийг анх Дорнодод барихаар яригдаж байв. Гэвч эцэстээ Дорноговь аймагт шав тавьчихсан. Манай улс газрын тосоо Дорнодоос уг нь авдаг. Одоо Дорноговь руу 600 км газарт шугам зайлшгүй татах шаардлагатай гэх. Дорнодын талд газрын тос олборлож буй “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн нефть нэмэх 23 градуст царцдаг. Ийм газрын тосыг хоолойгоор шахахын тулд тусгай технологи хийх ёстой ч өртөг өндөрсөнө.

Тамсагаас олборлож байгаа тосны 24 орчим хувийг л Монголын тал авах мэдэлтэй. Цаад үлдсэн 76 орчим хувь нь Хятадын Засгийн газар эсвэл хятадын компанийн мэдлийнх гэсэн үг. Тийм учраас газрын тосыг манай хүссэн хэмжээгээр өгөх үү, үгүй юу гэдэг нь ч өөрөө эргэлзээтэй аж. Энэ нь улсын бодлоготой холбоотой асуудал. Үйлдвэр байгуулсан нөхцөлд эхний ээлжинд манай талд өгнө гэж гэрээнд туссан заалт бас бий. Иймд анхнаасаа мордохын хазгайгаар газраа буруу сонгожээ.

ЭНЭТХЭГИЙН ЗЭЭЛ ДЭЭР НЭРМЭЭС БОЛОХ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛ

Дорнодоос Дорноговь руу хоолой татах ажлыг Монголын хөрөнгөөр шийдэх асуудал гээд үлдээжээ. Эл санхүүжилтийг манай тал хэрхэн гаргах нь тодорхойгүй. Одоогийн байдлаар “Хөгжлийн банк”-наас зээл олгох журмаар шийдвэрлэнэ гэж байгаа юм. Энэтхэгийн зээл дээр нэрмээс болох дотоодын зээл гэсэн үг. Эл банкны зээлээр үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний 20 гаруй тендерийг УУХҮЯ-наас зарлачихсан байна. Мөн нефтийн үйлдвэр барихад хамгийн гол рольтой оролцож байгаа нь “Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК юм. Тус байгууллага Хөгжлийн банкнаас 12 хувийн хүүтэй зээл авч үйл ажиллагаа явуулдаг газар.

Яг өнөөдрийн нөхцөл байдлаар бол Газрын тос барих үйлдвэрийнхээ суурь хундаамийг л цутгасан дүр зурагтай байна. Мөн үйлдвэр барихаар ирэх энэтхэг, монгол ажилчдын байрлах байрны барилгын ажил явагдаж байгаа юм.

Яг яах нь тодорхойгүй, гарц шийдэл байхгүй гэлтэй гацсан эл төсөл төсвийн мөнгөнөөс, үйл ажиллагааны зардлын хүрээнд "идсээр" л буй. Албан тушаалаа өгөхөөс хэтэрч хариуцлага хүлээж эс чадах сайд нарын "Толгойгоороо хариуцна" гэсэн амлалтууд хэтэрхий поп юм. Эцсийн дүндээ монголчууд шатахуунаа Г.Ёндон сайдын толгойгоор хийхгүй. Гадагшаа урсаж буй 1 тэрбум гаруй ам.долларын урсгалыг ч Г.Ёндон сайдын толгой сааруулахгүй юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-13 13:55

ene hugshin zoligiin tolgoigoor bid nar yugaa hiinee

Зочин
Зочин
2022-05-13 14:00

бидэнд зүгээр хүн шиг амьдрах эрх �##�гаа тээ нэг нь бүхэл бүтэн улсын ирээдүйг нэг хөгшиний толгой найдаж байдаг

Зочин
Зочин
2022-05-13 14:09

zugeer hudlaa pop

Зочин
Зочин
2022-05-13 14:11

bidniig unheer doromjilj chadaj baigan shuu

Зочин
Зочин
2022-05-13 14:33

Чингис хааны үед байсан бол Ёндон толгойгүй болох байсан да.

иргэн
иргэн
2022-05-13 18:00

манайд томоохон төслийн нэрээр үр ашиггүй иөнгө үрдэг зуршил бас л давтагдаж магадгүй бололтой. Шинэ нисэх бууд�##� бидний санасан хэмжээнд хүрсэн үү?.Эгийн голын усан цахилгаан станцаар хичнээн цаас үйлдвэлээд үр дүн байна уу?. Одоо энэ Газрын тосны үйлдвэрийг хархад бас л х хэцүү.Ядахнаа тос дамжуулах шугамын хөрөнгөө ч шийдээгүй. бүтээн байгуул�##�т нь бас л Дарханы замтай төстэй юм дуулдах боллоо. Нэг барьсан том төслөө шуурхай хийхэд хүч хөрөнгөө төвлөрүүлж болохгүй юу. Тавантолгойн цахилгаан станц хэдэн жил яригдав. Бас л 5-р цахилгаан станц шиг болох вий дээ.

Холбоотой мэдээ

Back to top button