Нийгмийн

ТАНИЛЦ: Хүүхдийн баяраар дараах байршилд зам хаана

Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баярыг тэмдэглээгүй. Харин энэ жил Сүхбаатарын талбайд өргөн тэмдэглэхээр болоод буй. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн соёл урлагийн газраас мэдээлэл өглөө.

Ингэхдээ зургаадугаар сарын 1-нд 08:00-20:00 цаг хүртэл өглөөний гудамж, Төв талбайн баруун, зүүн тал, "Туушин" зочид буудлын урд талаас Спортын төв ордон хүртэлх зам, "Шангрилла" зочид буудлаас Хүүхдийн ордон хүртэлх замыг хаахаар болжээ.

Хугацаа 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр (Лхагва)

10:30-11:00 цаг Баярын нэгдсэн жагсаал

11:00-13:00 “Энх Тунх-Мөнх тунх” олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нээлтийн үйл ажиллагаа

13:00-16:00 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн урлагийн нэгдсэн тоглолт

13:15-16:40 Төв тайзны 2 дугаар хэсгийн “Мөрөөдлийн ертөнц” Урлагийн тоглолт

16:40-18:00 Төв тайзны 3 дугаар хэсгийн “Аз жаргалтай хотын хүүхдүүд” урлагийн тоглолт тус тус болно.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button